loading...
Дортмунд аваргын цомоо ёслол төгөлдөр өргөж , гайхалтай улирлыг үдлээ.
Гоол:34-р тойрогт 29 гоол орсон нь нэг тоглолтонд дунджаар 3,2 гоол юм. Нийт 306 тоглолтонд 894 бөмбөг оржээ.
2-р лигд уруудагчид: Айнтрахт Франкфурт дөрөвдэх удаагаа,. Сант Паули гуравдахь удаагаа Бундеслигээс чансаа буурч байна . Харин Мөнхенгладбах анх удаа 2-р лигээс чансаа ахиж байгаа багтай дээд лигд үлдэхийн төлөө тоглох эрх авлаа.
Мэргэн бууч: Марио Гомес 28 гоолтой мэргэн буучаар тодров. Тэрээр Фрайбургийн Папис дэмба Сиссегээс 6 гоолын илүүгээр энэхүү шагналыг хүртэх эрхтэй болсон юм. Марио Гомес 1981/82 оны улирлаас хойш нэг улиралд 28 гоол оруулсан гурван тоглогчийн нэг болж байна. Үүнээс өмнө Айлтон 2003/04, Графитте 2008/09 оны улиралд тус бүр 28 гоол оруулж байв.
Оновчтой дамжуулалт, гоолын нийлбэр оноо : Марио Гомес мөн энэ жагсаалтыг 30 оноотой тэргүүлэв. Томас Мюллер 12 гоол , 11 оновчтой дамжуулалтын 23 оноотой удаалжээ.
Карт: Франкфуртын Марсел Титш-Ривейро цорын ганц улаан хуудас авсан тоглогч болов. Тэр тайлбайд гарч ирсэнээс хойш 43 секундын дараа улаан хуудас авсанаар шинэ амжилт тогтоов.
11 метрийн торгууль: Таван торгуулийн цохилт өгөгдсөнөөс хоёр нь оржээ. Франкфуртын хаалгач Ральф Ферманн Дортмунды хоёр 11 метрийн цохилтыг хаасан юм. Дортмунд сүүлийн 6 11 метрийн торгуулийн цохилтыг бүгдийг нь алджээ. Нури Сахин 4 удаа, Барриос 1, Деде 1 удаа алдсан.
Цуврал: Франкфуртын дасгалжуулагч Кристоф Даум 7 тоглолт дарааллан хожил авсангүй (3 тэнцээ 4 хожигдол) Мөн түүний дасгалжуулсан баг анх удаа 2-р лигд чансаа буурав. Тэр 2-р лигд тоглох багийг дасгалжуулах боломжгүй гэдэг шалтгаанаар багаасаа явах шийдвэр гаргасан юм.
Дээд амжилт: Ханновер 96 анх удаа Бундеслигийн түүхэнд 4-р байрт шалгарлаа. Тэд нийт 60 оноотой улирлыг дуусгасан нь клубын түүхэнд байгаагүй дээд амжилт юм.
Ирэх улиралд 2-р лигээс Херта БСЦ болон Аугсбург багууд Бундеслигд дэвшин тоглох бөгөөд Бохум болон Мөнхенгладбах багууд 5 сарын 19 болон 25 нд тоглож дээд лигд хэн нь шалгарч үлдэхээ шийднэ.
Байерн- Штутгарт 2:1
Дортмунд-Франкфурт 3:1
Хамбург-Гладбах 1:1
Майнц-Сант Паули 2:1
Хоффенхайм-Вольфсбург 1:3
Көльн-Шальке 2:1
Фрайбург- Байер Леверкузен 0:1
Ханновер- Нюрнберг 3:1
Кайзерслаутерн-Бремен 3:2
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
loading...




Тест
loading...