Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Буудлага » Буудлагынхан “шалгалтаа өгсөөр”

GD Star Rating
loading...

АНУ-ын Форт Беннин хотноо буудлагын “Дэлхийн цом”-ын ээлжит тэмцээн үргэлжилж байна. “Лондон-2012” олимпийн эрх олгох тус тэмцээнд дэлхийн 70 орны 600 гаруй мэргэн буудагчид өрсөлдөж байна.

Хийн гар бууны 10 метрт манай эмэгтэйчүүдийн салхийг хагалж, ОУХМ Ц.Мөнхзул 383 оноогоор 13, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 381 оноогоор 20, Т.Баярцэцэг 375 оноогоор 55 дугаар байрт орлоо. Энэ дасгалд “Афин-2004” олимпийн аварга, Украйны тамирчин Олена Костевич урьдчилсан буудлагад 389, шигшээ буудлагад 100.4 оноо авснаар нийт 489.4 оноогоор алтан медалийн эзэн болжээ. Тэрбээр Сиднейд болсон Дэлхийн цомоос олимпийн авчихсан байсан юм. Харин удаах байрт Энэтхэгийн Анну Раж Сингх, Францын Селин Гобервилл нар шалгарчээ.

Эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд Б.Бишрэл 35, Н.Баяраа 48 дугаарт тус тус жагслаа. Эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны /гурван байрлалаас/ төрөлд урьдчилсан шатанд ОУХМ Ч.Нарантуяа шигшээд буудах эрхтэй болсон. Түүнчлэн эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд В.Ганцоож, Э.Даваахүү нар онч мэргэнээ сорих юм.

GD Star Rating
loading...
Буудлагынхан “шалгалтаа өгсөөр”, 9.3 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: