Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Хоккей » КАНАДЫГ ХОЖСОН Ч ФИНЛАНДЫГ БАРСАНГҮЙ

GD Star Rating
loading...

Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоосорч гүйцлээ. Үзэгчдийн итгэлийг хүлээж байсан багууд өөр хоорондоо алалцаж, эсвэл өрөөлд ялагдаад нутаг буцацгаав. Тухайлбал, үргэлж бүгдийн тэргүүнд нэрлэгддэг Канад болон ОХУ шөвгийн наймд таарсан. Олны таамагласнаар Хойд Америкийн орон тус тулаанд ялах бүрэн боломжтой байлаа. Гэтэл хойд хөршүүд 2:1-ээр хожин сенсаац дэгдээсэн. Сенсаац гэж тодорхойлсны учир нь тэд түүнийг ялах хэмжээний тоглолтыг тэмцээний турш үзүүлээгүй. Буурай багт хожигдчихгүйхэн шиг мөлхсөөр яваад шөвгийн наймд шалгарсан юм.

Гэтэл олимпод булай болсон туршлагаасаа маш сайн суралцсан юм байжээ. Канадтай өрсөлдөхөө мэдэнгүүт хаалгаа түгжиж аваад нууцаар сургуулилахын зэрэгцээ айлын эсрэг хэрхэн тоглох тактикаа нухацтай бодсон. Дасгалжуулагч Быковын төлөвлөгөөний гол учиг нь тоглогчид нь Канадын довтлогчдыг айлын цэнхэр зурааснаас эхлэн прессинг хийх явдал байв. Довтлогоогоо тайван эхлүүлэх боломж олгохгүй гэсэн санаа л даа. Үүнийг оросууд маш сайн биелүүлсэн. Ялангуяа Нэш, Спеццагаар тэргүүлүүлсэн нэгдүгээр тавтын эсрэг гарамгай тоглолоо. Ингэснээр Ванкуверын олимпийн ялагдлынхаа хариуг авав.

Оросууд үүндээ маш их баярласан тул сэтгүүлчид нь шигшээ багаа дэлхийн аварга болно хэмээн хөөрөгдөх болсон. Тоглогчид нь ч тэгж төсөөлсөн байж таараа. Гэтэл хагас шигшээд танигдахын аргагүй болсон байв. Финландыг хэт бассан нь тоглолтоос нь харагдаж байлаа. Довтолгоо гэж алга, хамгаалалт гэж үгүй. Суомичууд хөршийнхөө хөөрүү занг маш сайн ашигласнаар 3:0-ээр бут ниргэв. Ингэснээр тэд ОХУ-ыг энэ ДАШТ-д хоёр дахиа хожлоо. Энэ бол хоккейн түүхэнд ховорхон тохиолддог явдал юм.

Харин оросууд болохоор Быковын удирдлагад нэг ДАШТ-д анх удаа дөрвөн ялагдал хүлээ лээ. Финландын тухайд онцлоход, тэд чимээг үй явсаар байгаад хамгийн том сенсаацыг дэгдээв. Суоми хоккейн тэргүүлэх долоон гүрний нэг боловч Словакийг эс тооцвол бусдаас бага амжилт үзүүлсэн төдийгүй дэлхийн хэмжээний тоглогчоор цөөн. Тиймээс түүнийг аваргаар нэрлэх хүн тун ховор байдаг уламжлалтай. Гэтэл энэ нь түүний хамгийн том давуу тал байв.

Бүх хүн Канад, ОХУ болон Швед, Чехэд хамаг анхаарлаа төвлөрүүлж байх хойгуур тоглолтын хэв маягаа эвтэйхэн гэгч зохицуулж, ритмээ сайн олсноор томчуудтай энэ тэнцүү үзэлцэх хүчийг олсон байжээ. Хагас шигшээ шатны нөгөө хосод Скандинавын өөр нэг баг бааварлав. Шведийн шигшээ өнгөрсөн оны дэлхийн аварга Чехийг 5:2-оор хожсон байна. Ингэснээр нэг хойгийн хоёр орон алтан медаль булаалдах боллоо.

Ж.БАЯРАА

GD Star Rating
loading...
КАНАДЫГ ХОЖСОН Ч ФИНЛАНДЫГ БАРСАНГҮЙ, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: