Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Олон улс » Стекеленбург Рамосын алдааг давтав

GD Star Rating
loading...

Аваргын баяраа тэмдэглэж байхдаа цомоо автобуснаас унагадаг “моод” хөлбөмбөгт дэлгэрч байгаа бололтой. Өнгөрсөн сард “Эзэн хааны цом”-д түрүүлснийхээ дараа Серхио Рамос цомоо унагаж автобусны дугуйн дор оруулж байсан бол саяхан Аяксын хаалгач Мартен Стекеленбург түүний адил алдаа гаргажээ.

Недерландын лигт түрүүлсэн баяраа тэмдэглэн хотын гудмаар явж байхдаа Стекеленбург аваргын “таваг”-аа газар унагаж орхижээ. Аз болж “таваг” эвдрээгүй бөгөөд нэгэн азтай фенд үүнийг барьж үзэх завшаан болсон аж. “Аякс” өнгөрсөн амралтын өдөр “Твенте”-г 3 : 1-ээр буулган авч 30  дэх удаагаа лигийн аварга болсон. Франк де Бурын залуус 73 оноотой аварга болсон бол Твенте 71 оноотой удаалсан юм. Дашрамд дуулгахад Стекеленбург энэ зун багаа орхих нь тодорхой болсон бөгөөд Манчестер Юнайтед түүнийг идэвхитэй сонирхож байгаа.

GD Star Rating
loading...
Стекеленбург Рамосын алдааг давтав, 9.1 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Билгүүн Т says:

    vsdvds

    GD Star Rating
    loading...
  2. damba says:

    3 Star Ajax bolj bgaan biz de

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: