loading...
Монголын Хөлбөмбөмгийн Холбооны 2011 оны Үндэсний “Нийслэл лиг”-ийн эхний дүгээр тойргийн 16 дахь тоглолт Эрдэнэт хотын Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд клуб талбайдаа Улаанбаатар хотын Хас банкны “Хүлэгүүд” багийг хүлээн авч тоглолоо. Тун ширүүн уур амьсгал дор явагдсан уг тоглолтыг “Хангарьд” хүн дутуу дуусгасан бөгөөд 2 : 3-н харьцаатай ялагдал хүлээлээ.
Тэд 73 дахь минут хүртэл О.Мөнх-Одын дублийн ачаар 2 : 0-ээр тэргүүлж байсан ч гурван гоол дараалан алдаж хүнд байдалд орсон юм. “Хангарьд”-аас С.Бадрахзаяа өөрийнхөө хаалганд авто-гоол хийж багийнхаа азгүйтлийн эхлэлийг тавьсан. Улмаар “Хүлгүүд”-ийн Д.Баярзориг ,Б.Нямжигжид нар 85, 90+3 дахь минутад дараалан гоолдож ялалтыг өөрийн талд авчирсан юм.
“Хангарьд”-ын үндсэн хаалгач Б.Сэр-Од 84 дэх минутад улаан хуудас авч талбайг чөлөөлсөн учраас тэдэнд тоглолтыг эргүүлэх боломж гарсангүй. Өнөөдөр “Нийслэл” лиг Хоромхон – Улаанбаатар ДС-н багуудын тоглолтоор үргэлжилнэ. Тоглолт МХБХ-ны талбайд 18.30 цагаас эхэлнэ.
Хангарьд гоол: О.Мөнх-Од 22′, 66′ Хүлэгүүд: Бадрахзаяа 73′ (Автогоол) Д.Баярзориг 85′ ,Б.Нямжигжид 93′ Хангарьд: Б.Сэр-Од 84 улаан Хас : У.Тэлмэн 79 шар Хангарьд гарааны 11 Хүлэгүүд гарааны 11 Б.Сэр-Од Ш.Насанжаргал С.Лувсан Б.Мөнгөнтулга С.Бадрахзаяа Б.Өлзий-Од Л.Батсүх Г.Бат-Ялалт О.Одбаяр У.Тэлмэн С.Баярзаяа Т.Батмөнх О.Мөнх-Од Д.Баярзориг Паул Б.Ууганбат Н.Эрдэнэбаяр Б.Нямжигжид С.Эрдэнэбат Ц.Мөнх-Эрдэнэ Б.Эрдэнэбаяр Г.Молор-Эрдэнэ Нийт үзэгчдийн тоо 300 хүн.
loading...




ma bag sn bn shu
loading...
has hulguud sain bsn gehdee yaasanch hangarid iluu hangarid yavan changardag bag
loading...