Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » "Нийслэл" - Үндэсний лиг, 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг » “Хоромхон” хожил авсан ч хоёр тоглогчоо алдав

GD Star Rating
loading...

МХБХ-ны үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.  Өнөөдөр лигийн хүснэгтийг хожигдолгүй өнгөлж байгаа “Хоромхон” клуб “Улаанбаатар ДС”-ийн эсрэг ширүүхэн тоглолт хийлээ.  4 тойргийн дараах байдлаар эдгээр багууд 10, 8 оноотой хүснэгтийн тэргүүн эгнээнд бичигдэж байсан юм.

“Улаанбаатар ДС” энэ тулаанд хожвол лигийн хүснэгтийг тэргүүлэх  боломжтой байсан ч харамсалтай нь 1 : 0-ээр дийлдэж “Хоромхон” оноогоор тасарлаа. Тоглолтын цорын ганц гоолыг Б.Амартүвшин 39 дэх минутад булангийн цохилтоос мөргөж оруулсан юм. Эхний үе  эзэн багийн давамгайллаар өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар үед тоглолтын уур амьсгал илт ширүүслээ.

59 дэх минутад “Хоромхон”-ы хаалгач Б.Мөнхболдыг бөмбөг барьсны дараа  ”УБДС”-ийн О.Очбаяр бүдүүлэг тоглолт хийж талбайгаас хөөгдсөн. Мөн Б.Мөнхболд ч зохисгүй үг хэлснийхээ төлөө хамт хөөгдлөө. Ийнхүү “Хоромхон” хаалгачгүй болсон тул Ц.Дөлгөөнтамирыг суулгаж сэлгээний хаалгач Д.Булганхангайг талбайд оруулж ирлээ.

Энэ үр дүнгээ хадгалах нь ашигтай байсан учраас “Хоромхон”-чууд төдийлөн довтлохыг хичээсэнгүй. Гэхдээ тэдний зохион байгуулсан цөөхөн сөрөг довтолгоо аюул тарьж байсныг онцлох хэрэгтэй. Хоёрдугаар үеийн сүүл ерөнхийдөө “Хоромхон”-ы талбайд өрнөсөн бөгөөд “УБДС” гоол хийхээр улайрч байсан ч санасандаа хүрч чадсанүй.

67 дахь минутад “Хоромхон”-ы Б.Ган-Очир улаан хуудсаар торгуулж багаа 9 хүнтэй үлдээлээ. Тэрээр хаалганд орж явсан бөмбөгийг гараараа хааж “баатарлаг” үйлдэл хийснийхээ төлөө талбайг чөлөөлсөн. Торгуулийн цохилтоос “УБДС”-аас Н.Цэдэнбал гүйцэтгэсэн ч хаалгачыг аргалж чадсангүй.

Хоёр тоглогч дутуу  үлдсэн “Хоромхон” үлдсэн минутыг тун хэцүү нөхцөлд өнгөрүүлсэн. Гэхдээ ямар ч байсан үр дүнгээ хамгаалсаар хожил авсан чадлаа. Энэ тоглолтын баатар мэдээж хэрэг хожлын гоол оруулж, эсрэг багийн олон довтолгоог зогсоосон Б.Амартүвшин байсан. “Хоромхон” улирлын 4 дэх хожлоо авч 13 оноотой боллоо. Тэд лигийн хүснэгтийг тасархай тэргүүлж байна. Гэхдээ бямба гаригт “Сэлэнгэ пресс” багтай хийх тоглолтонд гарааны хоёр тоглогчгүй орно гэдэг тэдэнд асуудал үүсгэж байна.

Маргааш 18.00 цагаас “Улаанбаатарын Мазаалайнууд” – “Сэлэнгэ пресс” багуудын тоглолт МХБХ-ны талбайд явагдана.

Лигийн хуваарийг эндээс үзнэ үү.




5 сарын 17. Улаанбаатар. Цэнгэлдэх “МХБХ-ны талбай”.
Шүүгч – Б.Хаш-Эрдэнэ
ХОРОМХОН – УЛААНБААТАР ДС – 1:0 (1:0)
Б.Амартүвшин, 39′ (1:0)
Хоромхон Улаанбаатар ДС
Б.Мөнхболд Ц.Ганбаяр
А.Батболд Н.Цэдэнбал
Б.Ган-Очир О.Очбаяр
Г.Амарсанаа Э.Ганзориг
Х.Цэнд-Аюуш П.Алтантулга
Ц.Дарамбаяр Б.Ганбат 52′
Б.Амартүвшин Ц.Амаржаргал
Н.Наранболд Э.Ганцогт
Д.Төрбат Л.Мөнгөншагай 41′
Х.Ананд 88′ М.Тэлмүүн
М.Тулга 38′ Б.Сүлд
Сэлгээ:
Ц.Дөлгөөнтамир, 38′ – 60′ А.Чинзориг, 52′
Д.Булганхангай 60′ Б.Ганзориг, 41′
Н.Болор-Эрдэнэ 88′
Шар хуудас:
Х.Ананд 43′ О.Очбаяр 47′
Б.Амартүвшин 58′ Б.Ганбат 51′ 

Б.Сүлд 71′

О.Очбаяр 59′ – улаан

Ц.Дөлгөөнтамир 60′ 

Б.Мөнхболд 59′ – улаан

Б.Ган-Очир 67′ улаан

***

GD Star Rating
loading...
"Хоромхон" хожил авсан ч хоёр тоглогчоо алдав, 8.2 out of 10 based on 11 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. test

    GD Star Rating
    loading...
  2. 11 says:

    Khashaa card-g sain ugch baigaam shuu

    GD Star Rating
    loading...
  3. horom shdee says:

    manai nzud ch goe shaaj bgan bn daa garuudiig bugdiig n hadaad ug haha

    GD Star Rating
    loading...
  4. эуы

    GD Star Rating
    loading...
  5. Amgalan says:

    Xasha gj shvgch bol irgvv pzda sht.xachin gomo pzda

    GD Star Rating
    loading...
  6. ssss says:

    horomhon vneheer lalriin t1 bag sda

    GD Star Rating
    loading...
  7. Сайн байнауу!!! А есть возможность сайт переключить на русский? Хэл не знаю, а знать про футбол Монголии очень хочется! Отзовитесь, болельщики!!! Сергей,Тюмень.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: