loading...
Бундеслигийн 34-р тойргын тоглолтонд Хоффенхаймын эсрэг Вольфсбургчууд дээд лигд үлдэх эсэхээ шийдэх чухал тоглолтыг хийсэн билээ. Харин чононуудын хагас хамгаалагч Диего энэ чухал тоглолтын өмнө ямар ч үг хэлгүй алга болсон нь олон хүний эгдүүцлийг төрүүлжээ. Энэ тоглолтонд Вольфсбург өрсөлдөгчөө 3:1 –ээр хожсоноор дээд лигд үлдэх боломжтой болсон юм. Тоглолтын өмнө дасгалжуулагч Феликс Магат Диегог гарааны бүрэлдхүүнд багтаагүй нь түүнийг ийм алхам хийхэд хүргэсэн бололтой. Гэхдээ тоглолтонд оролцох эсэхээс үл хамааран багтайгаа хүнд хэцүү цагт хамт байх нь юу юунаас илүү чухал юм. Магадгүй Диего багаа Бундеслигд үлдэж чадна гэдэгт итгээгүй бололтой. Олон тоглогчид түүний гаргасан авирыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Ганцхан багийн ахлагч Арне Фрийдрих түүнийг өмгөөлсөн үгс хэлжээ. Дасгалжуулагч Магат нь дасгалжуулагчаар ажиллаж байх хугацаандаа сайн муу олон зүйлийг үзсэн хашир толгой билээ. Гэхдээ тоглолтын өмнө багийг ямар ч тайлбаргүйгээр орхиж явсантай таарч байсангүй.
Магат “ Ирэх улиралд бид Бундеслигд тоглох болсонд туйлын их баяртай байна- Диего байна уу үгүй юу хамаа алга ” гэжээ. Диего Ням гарагийн багийн бэлтгэл дээр юу ч болоогүй мэт эргэн иржээ. Тэрээр ямар ч тайлбар хэлээгүй ба албан ёсоор уучлалт гуйгаагүй гэнэ. Феликс Магатын хувьд Ювентус Туринээс 15,5 сая еврогоор авсан тоглогчийг үр шимийг нь гүйцэд хүртэлгүй багаасаа явуулах нь харамсалтай. Гэвч Диегогийн үйлдэл нь түүний гол баримталдаг “дүрэм журам, дэг жаяг” гэдэг зарчимыг бүдүүлгээр зөрчсөн явдал болсон. Тийм ч учраас Магат “ Клубын зүгээс Диегод (2014 дуусах гэрээний нөхөн төлбөр ) төлбөрийг олговол , тэр багийг орхиж болно” гэж хэлжээ.
loading...




kk teriig n tuluud ywaasai hey diego chn werder bremen shdeeeeeeeee
loading...