loading...
“Ам угтуул – 2011” тэмцээн зохиогдов
Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Түгээмэл” дээд сургуулийн 10 жилийн ойн нэрэмжит шатрын
“Ам угтуул -2011” нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөв.”Цэцэн нүүдэл” клуб зохион байгуулсан энэ тэмцээний эхний шатанд оролцсон 48 шатарчид швейцарь системээр 7 тавилд өрсөлдөж шалгарсан 32 нь Монгол бөхийн барилдааны дүрмээр (цолны эрэмбээр) ам авч, 15 минутын рапид хоёр өрөгт “бяцхан талбайд барилдав”.(Тэнцсэн тохиолдолд 5 минутын блицээр ялагчийг тодруулах журамтай байв)
“Барилдааны “ дүйз.
Нэгийн даваа
1 Д.Шаравдорж 2 0 С.Начинбаяр
2 П.Жигжидсүрэн2 0 Э.Цэрэнцоодол
3 Ц.Лхагвасүрэн 2 0 Ш.Батцэнгэл
4 Ц.Батчулуун 2 0 Э.Хулан
5 Т.Батчимэг 2 0 Д.Индэряабүд
6 Ч.Хүрэлбаатар 2 0 Я.Сүхболд
7 Г.Эрдэнэ 2 0 Г.Чулуун
8 Н.Төвсанаа 3 2 Б.Нямдаваа
9 Д.Эрхэмбаяр 2 0 У.Лхамсүрэн
10 З.Бямбаа 2 0 Р.Энхбат
11 Б.Гүндаваа 2 0 С.Билгүүн
12 Ч.Адъяатөмөр 0,5 1,5 Т.Алтан
13 М.Гүнбаяр 2 0 Х.Тэмүүжин
14 С.Ган-Од 0,5 1,5 Ц.Лхагвасүрэн
15 Б.Энхсайхан 0 2 П.Батжанцан
16 Б.Болд-Эрдэнэ 0,5 1,5 Г.Галмандах
Хоёрын даваа
1 Д.Шаравдорж 2 0 Т.Алтан
2 П.Жигжидсүрэн2 0 Ч.Хүрэлбаатар
3 Ц.Лхагвасүрэн 1,5 0,5 Г.Галмандах
4 Ц.Батчулуун 2 0 Ц.Лхагвасүрэн
5 Т.Батчимэг 0,5 1,5 П.Батжанцан
6 Г.Эрдэнэ 0 2 З.Бямбаа
7 Н.Төвсанаа 0,5 1,5 Д.Эрхэмбаяр
8 Б.Гүндаваа 2 0 М.Гүнбаяр
Гурвын даваа
1 Д.Шаравдорж 2 0 П.Жигжидсүрэн
2 Ц.Лхагвасүрэн 3 1 П.Батжанцан
3 Ц.Батчулуун Д.Эрхэмбаяр
4 З.Бямбаа 0 2 Б.Гүндаваа
Дөрвийн даваа
1 Д.Шаравдорж 4 3 Ц.Лхагвасүрэн
2 Ц.Батчулуун 0 2 Б.Гүндаваа
Тавын даваа: Д.Шаравдорж 2-0 Б.Гүндаваа
Үндсэндээ 12 даваатай явагдсан,гойд сонирхолтой энэ “барилдаанд” ИМ Д.Шаравдорж түрүүлэн ОУХМ Б.Гүндаваа үзүүрлэж их шөвөгт шалгарсан ОУМ Ц.Лхагвасүрэн, ОУМ Ц.Батчулуун, дунд шөвөгт үлдсэн ОУМ П.Жигжидсүрэн, ФМ Д.Эрхэмбаяр, ФМ З.Бямбаа, ДМ П.Батжанцан нар тусгай шагнал хүртжээ.
Тивийн аваргын тэмцээн эхлэв
Энэ сарын 14-22ны өдрүүдэд Филиппинд 20 орны 278 хөвгүүд,охидын дунд 6 насны ангиллаар явагдаж буй Ази тивийн Өсвөрийн шатарчдын 2011 оны аварга шалгаруулах тэмцээний 3 тавилын дараа Монголын У.Насанжаргал (B-18) 3, Б.Эрдэнэ (B-8) 2,5 Б.Ирмүүнтулга (B-8),Б.Хүслэн (G-8),Г.Сайханзаяа (G-14),Н.Бадамханд (G-16) нар 2, Б.Хэрлэн (B-8),О.Чингүүн (B-10),Б.Цогбаяр (B-12),Б.Билгүүн (B-12),П.Тэгшээ (B-14),Г.Батбилэг (B-16),С.Жаргалмаа (G-14),А.Энхтуул (G-18) нар 1,5 Г.Мөнхбаяр (B-14),Б.Баярмаа (G-16),Б.Ану (G-18) нар 1,М.Сарантуяа (G-12) 0,5 оноотой байна.
Энэ сарын 4-27ны өдрүүдэд ОХУ-ын Казань хотноо явагдаж буй Дэлхийн аваргатай өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээний 2-р шатанд өрсөлдсөн В.Крамник – А.Грищук болон Б.Гельфанд – Г.Камский нар үндсэн 4 өрөгтөө бүгдэд нь тэнцэн рапид ба блицээр тай-брейк тоглоход А.Грищук, Б.Гельфанд нар ялагчаар тодорчээ.Энэ хоёр шатарчны сүүлчийн шатны халз тулаан 19-26ны өдрүүдэд болно.
loading...




