loading...
Ази тивийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 17-22-нд Ташкент хотод болно. Тус тэмцээнд манай улсаас А.Цэдэнсодном, Б.Батбаяр, Ц.Баярсайхан нарын дасгалжуулагчтай дараах тамирчид оролцохоор болжээ. Эрэгтэй тамирчдаас ОУХМ Д.Цогтбаатар (55 кг), П.Өнөрбат (74 кг), Ж.Чулуунбат (120 кг), Спортын мастер Б.Нэмэхбаяр (60 кг), Б.Анхбаяр (66кг), Д.Хүдэрбулга (84 кг), Н.Золбоо (96 кг), эмэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Ц.Энхжаргал (48 кг), ОУХМ Д.Отгонцэцэг (51 кг), Б.Одончимэг (72 кг), спортын мастер Ш.Түмэнцэцэг (63 кг), Ц.Баярзаяа (67 кг), дэд мастер Л.Хонгорзул (55 кг), С.Цэрэнчимэд (59 кг) нар барилдах юм.
loading...




ymar site naas dvng ni vzej bolj bna we
loading...