loading...
Карлос Тевесийн хоёр гайхалтай гоол Ман Ситид хэрэгтэй хожил авчирлаа. Хэдхэн хоногийн өмнө “ФА цом”-ын финалд тулалдсан “Ман сити” “Сток сити” багууд 37-р тойргийн нөхөн тоглолтоо хийсэн юм.
Тевес дубль хийж, Лескотт нэгийг нэмснээр Сити 3 : 0-ээр хожил авч премьер лигийн хүснэгтэд нэг байр урагшиллаа. Аваргуудын лигийн эрхээ нэгэнт авсан тэд Арсеналыг орхин 3-р байранд бичигдэж эхэллээ.
Энэ амралтын өдөр Болтоныг хожиж чадвал Аваргуудын лигийн урьдчилсан шатыг алгасан тэд шууд оролцох эрхээ авна. Харин Арсенал тэдний оронд хэцүү даваа давах бололтой. Сити талбайдаа хийсэн сүүлийн 10 тоглолтоос 28 оноо аваад байгаа бөгөөд ердөө хоёр оноо л алджээ.
Багаа орхиж магадгүй гэсэн хэл аманд өртөөд байгаа Тевес премьер лигт 21 гоолтой болж Бербатовтой зэрэгцэж ирлээ. Сүүлийн 38-р тойрогт энэ хоёр тоглогчоос хэн гоол хийсэн нь энэ жилийн мэргэн бууч болох нь.
Эдгээр тоглогчдын араас 17 гоолтой Даррен Бент, Ван Перси нэхэж байгаа билээ.
Тоглолтын дараа Роберто Манчини “Тевес үлдэнэ гэдгээ надад хэлсэн. Сүүлийн хэдэн өдөр бид хоёр олон удаа ярилцахад Тевесийн бодол шийдвэртэй байсан. Тийм болохоор үлдэнэ гэж итгэж болох байх. Тэрэнд өмнө нь асуудал байсан ч гэсэн хэн ч бодлоо өөрчилж болно шүү дээ. Тевес бол гайхалтай довтлогч” хэмээжээ. Энэ мэдээ Ситигийн фенүүдийн санааг амраасан байх.
| |
||||||||
| 5 сарын 17. Манчестер. Цэнгэлдэх “Сити оф Манчестер”. Шүүгч – Ли Проберт (Уилтшир). |
|
| МАНЧЕСТЕР СИТИ – СТОК СИТИ – 3:0 (1:0) | |
| Манчестер Сити | Сток Сити |
| Джо Харт | Томас Соренсен |
| Мика Ричардс | Энди Уилкинсон |
| Венсан Компани | Райан Шоукросс |
| Джолеон Лескотт | Дэнни Коллинз |
| Пабло Сабалета | Марк Уилсон |
| Адам Джонсон, 67 | Дэнни Пью |
| Найджел Де Йонг | Салиф Диао |
| Джеймс Милнер | Гленн Уилан, 74 |
| Яя Туре | Дин Уайтхэд |
| Давид Сильва, 57 | Джонатан Уолтерс |
| Карлос Тевес, 88 | Джон Карью, 73 |
| Сэлгээ : | |
| Эдин Джеко, 57 | Рори Делап, 73 |
| Шон Райт-Филлипс, 67 | Райан Шоттон, 74 |
| Дедрик Боята, 88 | |
| Шар хуудас : | |
| Райан Шоукросс, 35 | |
| Энди Уилкинсон, 51 | |
| Салиф Диао, 81 | |
loading...





paaaaaaaaaaaaaah tevez chin buur galzuurchihsn bn shdee. ter 2 goaliig xaraachee… sda real u eswel milan, eswel barca luu ywah tsag n bolchihson bn shdee..
loading...
yooo haraal ideg ene tevez yamar aimshigtai 2 goal hiiwee zugeer gaihamshig yun messi ronaldo rooney ntr yostoi gaihamshigtai goal gej ene 2 goaliig helndee ta nar zugeer l goaliig ni uz
loading...
tiim bna goyomsog 2 goal bna shuu
loading...
respect to Tevez лайтай 2 гоол байна. Залхуу золиг манайд байхдаа ингэж байхгүй яаваа http://www.footytube.com/video/manchester-city-stoke-city-may17-82121?ref=tchan_ov_vidgrid
loading...
hiideg l baisiishde SAF l vneleegvi blohooos
loading...