Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Хакүхо Асашёорюүгийн дээд амжилтад дөтөлсөөр

GD Star Rating
loading...

Чансаа тогтоох башёд ёкозүна Хакүхо ганцаараа унаагүйгээр хошуучилж байна. Түүний одоогийн барилдаан, урьд өмнөх амжилтуудтай харьцуулсан дүгнэлтээс үзэхэд тэрбээр энэхүү тэмцээнд түрүүлж, Асашёорюү аваргын долоон башёд дараалан түрүүлсэн рекордыг давтах магадлал тун өндөр буй аж. Хакүхо аварга макүүчи зиндаанд 13 дахь удаагаа 11-0 амжилт үзүүлсэн бөгөөд үүний 11-т нь Эзэн хааны цомыг өргөжээ. Түүнчлэн 26 башё дараалан 10-аас дээш ялалт байгуулж, үүгээрээ Тайхо аваргыг гүйцэн, бүх цаг үеийн түүхэнд хоёрдугаарт бичигдэх болсон байна.

Энэ үзүүлэлтээр 37 тэмцээнд дараалан хоёр оронтой тоо бүхий даваа авсан ёкозүна Китаноүми нэгдүгээрт ордог ажээ. Сүүлийн зургаан тэмцээнд түрүүлэхдээ зөвх өн Кисэносатод л хоёронтаа өвд өг шороодсон ёкозүна Хакүхо энэ тэмцээний арав дахь өдөр эвг үй өрсөлдөгчөө илүүрхэн ялж, Тайхогийн өмнө дахин нэг үзүү- лэлтээр гишгэсэн нь тэр юм. Энэ барилдааны дараа сэтгүүлчид шинэ амжилтынх нь талаар дуулгахад “Би хоёрт орж байгаа юм уу? Нэгдүгээрт хэн байдаг гэнэ ээ?” хэмээн сөргүүлж асуулт тавиад “10 даваа гэдэг ёкозүна цолтны хувьд качикоши нь гэж би боддог” гэжээ.

11 даваатай тэргүүлж буй түүнийг 10-1 үзүүлэлттэй Точиношин, Кайсэй, хоёр унаатай Барүто нар нэхэж байгаа. Эдгээрээс онцлох бөх бол яах аргагүй бразил сү- моч Кайсэй юм. Ес дэх өдрийн барилдаанд Тоёохибикиг баруун муш гиж өвдөг шороодуулсан тэрбээр 10 дахь өдөр Точиношиноос анхны ялагдлаа хүлээжээ. Хэрвээ тэр гүрж бөхийг давсан бол 1960 оны нэгдүгээр сарын тэмцээний эхний 10 өдөр дараалан ялсан шинэ маэгашира, хожмын домогт ёкозүна Тайхогийн амжилтыг давтах байлаа. Точиношиний хувьд мөн л гадаад сүмочоос ганц унаагаа (башёгийн тав дахь өдөр Аран) авсан аж.

Башёгийн эхнээс л гавихгүй нь мэдрэгдэж байсан Котоошюү 10 дахь өдрийн барилдаанд Аранд шилд үүлж унаад, долоо дахь ялагдлаа хүлээснийхээ дараа тэмцээнийг орхихоо мэдэгджээ. Өвдөгний гэмтлээ анагаахад 21 хоногийн эмчилгээ шаардлагатай гэсэн магадлагаагаар тэр чөлөөлөгдсөн байна. Тэрбээр гурав дахь удаагаа башёг дундаас нь орхиж буй аж. Энэ тэмцээний эхний өдөр түүнд өвдөг шороодсон зүүн жигүүрийн комүсүби Какүрюү удаах барилдаанууддаа хянуур үзсээр өчигдөр тавиас дээш хувийн амжилт үзүүллээ. Энэ хэсгийнхнээс онцлох нэг бөх бол сэкивакэ Котошёогикү.

Одоогоор 8-3 үзүүлэлттэй яваа тэрбээр үлдсэн өдрүүдэд нэгээс илүү унахгүй бол Нагоя башёд озэки цолны болзол сонсож магадгүй аж. Котошёогикү нэгдүгээр сарын тэмцээнд 11 ялсан юм. Чансаа тогтоох энэ тэм цээнд оргил чансаандаа (М4) эрэмбэлэгдсэн Окиноүми озэки цолтнуудтай анх нүүр учраад, дараалан гурав ялсан өвөрмөц амжилтыг үзүүлэв. Кайо, Харүмафүжи, Котоошюү нарыг цувуулан орхисон тэрбээр өчиг дөр Барүтогоос арслангийн бя рыг анх мэдэрчээ. Түүнтэй ижил амжилтыг хамгийн сүүлд 2000 оны Кюүшюү башёд “Мусашигава”-гийн гурван арсланг (Дэжима, Миябияма, Мүсояма) ялсан хожмын озэки Котомицүки гаргаж байлаа.

Найрааны хэрэгт олон бөх нэр холбогдож, зодог тайлсан тул ирэх башёд тэдний орон зайг нөхөж, төдий тооны бөх зиндаа ахих болсон билээ. Японы сүмогийн холбооны Шүүгчдийн зөвлөлөөс Нагоя башёд макүшитагаас жюүрёо зиндаанд 13 бөх дэвшүүлэхээ мэдэгдсэн бөгөөд түрүүчээсээ сэкитори болох бөхчүүдийн нэр тодорч бай на. Тухайлбал, макүшитагийн зүү ний магнай Болгарын Аоияма, дагавар магнай Чехийн Таканояма нарын бөхчүүд тус бүр дөрвөн даваа, хоёр унаатай болж, цолтой гадаад сүмочдын эгнээг тэлэх нь тодорхой болжээ. Макүшитагийн 3-т эрэмбэлэгдсэн Монголын Араваши ч тэдэн дээр нэмэгдэх боломж бий.

Шүүгчдийн зөвлөлөөс “Хэрвээ дээрх тоонд тавиас дээш хувийн амжилт үзүүлсэн бөхчүүдийн тоо хүрэхгүй бол дээд хэсэгт гурав ялсан сүмочдод зиндаа ахих боломж олгох болох юм” хэмээн мэдэгдсэн нь Какизоэ, Канбаяши тэргүүтэй ахмадуудыг баярлуулсан мэдээ болсон. Энэ зиндааны 10-рт байгаа Хаманишики дөрвөн ялалттай болж, 38 башёгийн дараа цолтны эгнээнд эргэж ирэх болсон нь сүмогийн түүхэнд урьд хожид байгаагүй урт завсарлага гэнэ.

Монгол сүмочдын амжилт

МАКҮҮЧИ

З-Ё Хакүхо 11-0

Б-О Харүмафүжи 6-5

З-К Какүрюү 8-3

З-М6 Тамаваши 5-6

З-М8 Кёкүтэнхо 5-6

Б-М8 Шёотэнро 3-8

Б-М9 Асасэкирюү 6-5

Б-М13 Токитэнкү 5-6

ЖЮҮРЁО

З-11 Широнорюү 3-8

МАКҮШИТА

З-3 Араваши 3-3

3-12 Кёкүшюүхо 3-3

3-16 Ониараши 5-1

Б-28 Кагамио 2-3

Б-30 Таканоива 1-2-2

Б-31 Рюүо 3-2

З-33 Сакигакэ 3-3

Б-33 Сэйро 2-4

З-34 Сэншё 4-1

Б-44 Азүмарюү 4-2

Б-50 Рюүонами 4-2

З-58 Тайка 2-3

САНДАНМЭ

З-7 Тоорүгава 3-3

З-14 Хошизакүра 4-2

Б-21 Дайонами 3-3

З-55 Чиёшёома 4-2

Б-84 Аратоши 2-3

GD Star Rating
loading...
Хакүхо Асашёорюүгийн дээд амжилтад дөтөлсөөр, 9.5 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Ene bol sport bish zugeer l nargian show todii yum shuu dee. Hamag gaigui humuusee hoochihoor tedend darlagdaj bsan Hakuho met ni manlailaad l he he hachin ch yum boloh yum doo

    GD Star Rating
    loading...
  2. Gold says:

    hakuho hend daragdjiisiin ? Hakuho met ch gh shig . jaahan ugee medej yri . Mongol avargaa harin ch demjij bai!

    GD Star Rating
    loading...
  3. 247 says:

    Нөгөө л Монголчуудын тамын тогооны үлгэр. Сайн яваа нэгэнээ дэмжих хэрэгтэй шүү дээ.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: