loading...
Хөдөө орон нутагт бөхийн спортыг хөгжүүлэх, хөдөөгийн бөхчүүдийн амжилтыг дээшлүүлэх, бие биенээсээ туршлага солилцуулах зорилгоор хөдөө ажиллаж, амьдардаг бөхчүүдийн дунд “Хөдөөгийн хүчтэн” багийн барилдааныг МҮБХ энэ жилээс хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ шинэ хэлбэрийн барилдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон билээ. Хорин нэгэн аймаг, Нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багахангай, Багануур, Налайх дүүргүүдийг таван бүсэд хуваан бүс тус бүрээс эхний хоёр байранд орсон багууд шигшээ барилдаанд орох юм. Өнгөрсөн 7, 8-ний өдрүүдэд бүсийн барилдаанууд явагдаж дүнгээ гаргасан байна.
Ховд аймагт болсон баруун бүсэд: Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий аймгууд оролцож /Говь-Алтай оролцоогүй/ Увс, Завхан аймгууд шалгарсан
Өвөрхангай аймагт болсон Хангайн бүсэд: Өвөрхангай, Архангай, Булган аймгууд оролцож /Хөвсгөл, Баянхонгор оролцоогүй/ Өвөрхангай, Архангай аймгууд шалгарсан
Дархан-Уул аймагт болсон Төвийн бүсэд: Дархан-Уул, Орхон, Дундговь, Төв аймгууд оролцож /Сэлэнгэ хожимдсон/ Орхон, Дархан-Уул аймгууд шалгарсан
Хэнтий аймагт болсон Зүүн бүсэд: Хэнтий аймаг орж /Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дорнод оролцоогүй/ Хэнтий аймаг шалгарсан
Багануур дүүрэгт болсон Хотын бүсэд: Багануур, Багахангай, Говьсүмбэр, Налайх оролцож Говьсүмбэр, Багануур дүүргийн багууд шалгарсан байна.
Эдгээр шалгарсан багууд энэ сарын 21, 22-нд 14 цагаас Монгол бөхийн өргөөнд түрүү байрын төлөө өрсөлдөнө. Энэхүү барилдааны санхүүгийн дэмжигчээр “Үндэсний шинэ нам” ажиллаж байгаа юм байна.
Үзэгчид, бөх сонирхогчид та бүхэн нутгийнхаа бөхчүүдийг хүрэлцэн ирж дэмжээрэй.
loading...




enkhbattai barildaj bgaa ni hen be?, 2 sogoo shan shan amitad bnaa+D
loading...