Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » "Нийслэл" - Үндэсний лиг, 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг » “Улаанбаатарын мазаалайнууд”-ын анхны хожил

GD Star Rating
loading...

МХБХ-ны Үндэсний “Нийслэл лиг” тэмцээн үргэлжилж байна. Лигийн 18 дахь тоглолтод “Улаанбаатарын мазаалайнууд” “Сэлэнгэпресс”-ийг 2:1-ээр ялж, энэ жилийн тэмцээний анхны гурван оноогоо авлаа. Талбайн эзэн баг “Мазаалайнууд”-аас Ц.Төмөр-Очир 41, М.Энхбадрах 67 дахь минутад гоол хийсэн бол “Сэлэнгэпресс”-ийн ганц гоолыг С.Одхүү 56 дахь минутад хийсэн.

Ингэснээр “Мазаалайнууд” зургаан оноотой болж дөрөвдүгээр байр руу дэвшсэн бол “Сэлэнгэпресс” долоон оноотой хэвээр үлдлээ.

Мэргэн буучдын жагсаалтыг Х.Амгалан /Хоромхон/ 6 гоолтой тэргүүлсээр байгаа бол 4 гоолтой 2 тамирчин болох П.Алтантулга /Улаанбаатар Дээд Сургууль/, Б.Амарбаясгалан нар нэхэж явна. 3 гоол оруулсан С.Одхүү /Сэлэнгэпресс/, Б.Нямжигжид /Хүлэгүүд/ нар удаалж байна.

Баг Улаанбаатарын Мазаалайнууд Сэлэнгэпресс
Үе 1 дүгээр 2 дугаар Нийт 1 дүгээр 2 дугаар Нийт
Гоол 1 1 2 0 1 1
Хаалганд цохилт 5 2 7 3 9 12
Үүнээс хаалга оносон 2 1 3 2 4 6
Алдаа 6 6 12 6 5 11
Отон тоглолт 2 1 3 - 3 3
Булангийн цохилт 1 1 2 4 4 8

 

Тоглолтын зарим сонирхолтой үзүүлэлтийг танилцуулъя.

Тэмцээн эхэлснээс хойш нийт 61 гоол ороод байгаа нь 1 тоглолтод 3.4 гоол оруулсан үзүүлэлтийг үзүүлж байна.

Нийслэл лиг-ийн хамгийн хурдан гоолыг Сэлэнгэпресс клубын тамирчин С.Одхүү тоглолт эхлээд 31 секундтийн дараа Хүлэгүүд багийн хаалганд оруулсан байна.

2:0-ийн харьцаатайгаар хожигдож яваад сүүлийн 20 минутад 3 гоол хийсэн Хүлэгүүд багийн үзүүлэлтийг Лигийн хамгийн сайн эргэн ирэлттэй баг-аар тодруулж байна.

ФС Улаанбаатар багийн тоглосон тоглолтын үеэр их гоол ордог үзүүлэлт гарч байна. Нэг тоглолтод дунджаар 5,25 гоол орсон үзүүлэлт гарчээ.

Хамгийн хашир багаар Улаанбаатарын Мазаалайнууд баг одоогоор явж байна. Тэдний тоглосон тоглолтод дунджаар 2 гоол ороод байгаа нь ийн үзүүлэлт хангасан байна.

Хамгийн ахмад тоглогчоор Хүлэгүүд багийн хаалгач спортын мастер Ш.Насанжаргал нэрлэгдлээ. Тэрээр энэ жил 43 настай ажээ.

Лигийн явц:

Багууд Тт Хо Тэ Хд О Х/Б А/Б Б/З
1 Хоромхон 5 4 1 - 13 10 6 +4
2 УБДС 5 2 2 1 8 8 6 +2
3 Сэлэнгэпресс 5 2 1 2 7 11 10 +1
4 Мазаалайнууд 5 1 3 1 6 5 5 -
5 Хүлгүүд 4 2 - 2 6 8 10 -2
6 ФС Улаанбаатар 4 1 1 2 4 11 10 +1
7 Хангарьд 4 - 2 2 2 4 6 -2
8 Эрчим 4 - 2 2 2 4 8 -4

 

GD Star Rating
loading...
“Улаанбаатарын мазаалайнууд”-ын анхны хожил, 9.1 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Expert says:

    Huuchnii awarguud Hangarid, Erchim 2 mini yaagad bnaa.

    GD Star Rating
    loading...
  2. maz says:

    maziixaan ene ercheeree yavna shuu setgel zurxeeree xamt shuu20

    GD Star Rating
    loading...
  3. erchim says:

    erchim yvshiinee neg yum tolovlojaga bh gogogo!!!!

    GD Star Rating
    loading...
  4. rNG says:

    HOROMHON ENE JIL GOE EHELHJ BN DAA ENE ERCHEEREE YAVAARAI..HUHED BDAA TSUG TOGLOJ BSAN BOLHOOR DEMJEED BGA TSARAI N ODOO BGAGAS BATBOLD ZULAA 2 L BH SHIVDEE HEHE AMJILT

    GD Star Rating
    loading...
  5. mazaalai says:

    za goeoo mazuudaa ingeel toglood bai tgl dahial finald ni shvv urgshaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: