Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Боруссия Дортмунд, Германы холбооны цом, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Бундеслигийн аварга Боруссия Дортмундын улирлын онцлох тоглолтууд

GD Star Rating
loading...

Бундеслигд 7 дахь удаагаа түрүүлсэн Боруссия Дортмундын улирлын онцлох тоглолтуудыг толилуулж байна.

 

Бундеслигийн шинэ улирлын эхний өдөр  2010.8.22

Улирлын гараанд ихээхэн найдлага тавьж байсан Дортмунд өөрийн талбай дээрээ Леверкузенд 0:2 ээр хожигдов. Гоолыг Барнетта болон Ренато Аугусто нар оруулсан юм. Харин энэ тоглолтын дараа Дортмунд  ийм гайхалтай амжилтанд хүрнэ гэж хэн ч тааварлаагүй нь ойлгомжтой.

 

 

2-р тойрог 2010.8.29

Дортмунд  Штутгартыг  талбай дээр нь 3:1 –ээр хожив. Энэ нь айлын талбайд дарааллан  ялсан 8  тоглолтын  эхнийх нь  байлаа. Хэний ч үл таних 18 настай  тоглогч  нэг гоолын  дамжуулалтыг хийсэн бөгөөд түүний нэрийг Марио Гөтце гэдэг.

 

 

Европын лиг эхний шат

2010.9.16

Европын тавцанд тоглох эрх авсан “хар шарууд” анхны тоглолтоо  Украйны Карпаты Львовтой хийв. Дортмунд  2:0 тоглолтыг хошуучилж байсан боловч 3 бөмбөг алдаж хүнд байдалд оржээ. Гэхдээ тоглолтын цаг дуусахаас өмнө Лукас Барриос тоог тэнцүүлж Марио Гөтце хожлын гоолыг оруулж 4:3 аар хожив.

 

 

Бундеслигийн дерби  2010.9.19

Шальке 04 болон   Дортмундын дерби Герман даяар алдартай  бөгөөд хар шарууд сүүлийн жилүүдэд үргэлж хожигдож эсвэл тэнцдэг  уламжлалаа таягдан хаяв. Тэд Шалькег 3:1  хожив. Япон тоглогч Шинжи Кагава 2 гоол оруулсан нь түүнийг алдаршуулах  эхний гараа байлаа.

 

5-р тойрог  2010.9.22

Доод лигээс дэвшсэн Кайзерслаутерн гайхалтай тоглолтыг үзүүлж байсан ба үүний сацуу Байерн Мюнхенийг 2:0 ээр буулгаж аваад байлаа. Гэвч тэд Дортмундын эсрэг юу ч хийж чадсангүй 5:0 ээр хожигдов. Тоглолтын гол баатар Нури Сахин 3 гоолын дамжуулалт өгөв.

 

Европын лиг 2 дахь тоглолт 2010.9.30

Дортмундын хувьд Бундеслигд амжилт оловч  Европын тавцанд сайн зүйл бага байв. Испаний Севильяатай хийсэн тоглолтод Марсель Шмелцер улаан хуудас авч 10 хүнтэй  Дортмунд 1:0 ээр хожигдов.

 

 

 

7-р тойрог 2010.10.03

Өнгөрсөн улирлын Германы аварга Байерн Мюнхен  Сигнал Идуна Парк-т айлчлав. Довтолгоо сайтай Байерн энэ удаад довтлуулсаар дуусав. Барриос болон Сахин нарын гоолоор Дортмунд аваргуудыг буулгаж авлаа. Аваргыг давж аварга гэдэг билээ энэхэн үед Дортмунд  аварга болно гэдэг бас л хол сонсогдож байлаа.

 

 

8-р тойрог 2010.10.15

Айлын талбайд  ноёлсон тоглолт үзүүлсээр  байсан Дортмунды дараагийн учраа Кельн байлаа. Тоглолт ширүүхэн өрнөсөөр  1:1  харьцаатай өндөрлөх дөхөв. Нэмэлт цагт Нури Сахин хожлын гоол оруулж чадав. Тэрээр  өөрийн хамгийн таарамж муутай өрсөлдөгчд  Лукас Подольскийгийн өмнүүр өвдгөөрөө гулсаж гоолын баяраа тэмдэглэж  шарыг нь малтаад авсан юм.

9-р тойрог 2010.9.24

Дортмунд Хоффенхаймийг талбай дээрээ хүлээн авч бараг улирлын хоёрдахь хожигдлоо амсах дөхөв. Тоглолт дуусахаас өмнөхөн сэлгээгээр орж ирсэн Антонио да Силва нэмэлт цагт чөлөөт цохилтоос гоолдож 1:1 ээр тэнцэж тоглолтын баатар боллоо.

 

Цомын тэмцээний 2-р шат  2010.10.27

Энэ жилийн эхний  хамгийн том хүнд  цохилт. Дортмунд 3-р лигийн Кикерс Оффенбахтай таарсан бөгөөд тоглолт тэнцээгээр өндөрлөж, 11 метрийн торгуулиар зочид хожив. Барриос болон Левандовскийн нар торгуулийн цохилтыг алдсан юм.

 

 

10-р тойрог 2010.10.31

9 тоглолтоос долоо хожиж, нэг тэнцэж мөн нэг удаа хожигдоод байв. Тэдний өмнө зөвхөн  хүснэгтийг тэргүүлэгч  Майнц 05 хөндөлсөж  байлаа.  Хүснэгтийг тэргүүлэх  энэ топ тоглолтонд  Марио Гөтце болон Барриос нарын гоолын ачаар Майнцийг 2:0 хожиж чадсан бөгөөд үүнээс хойш тэргүүллээ алдаагүй юм.

 

14-р тойрог 2010.11.27

Мөнхенгладбах Дортмундын талбайд хүрэлцэн ирэв. Тоглолтын нэгдүгээр  үед  0:1 ээр хожигдож эхлэв. Гэхдээ Небен Суботич завсарлахаас өмнө тооны харьцааг тэнцүүлэв. Хоёрдугаар үед 3 гоол оруулснаар 4:1 ээр өндөрлөв. Тойргын дараа Дортмунд Майнцаас 7 онооны зөрүүтэй болсон байв.

 

Европын лиг хариу тоглолт 2010.12.15

Бундеслигд оргилж байсан амжилт нь европын тавцанд гавьтай харагдахгүй байлаа. Севильяатай хариу тоглолтонд 2:2 тэнцсэнээр дараагийн шатанд шалгарах эрхгүй болов. Энэ нь холбооны цомоос хасагдсаны дараахи ээлжит цохилт болов. Гэхдээ сэтгэл гонсойлгосон  явдлууд үүгээр төгсгөл болсон юм.

 

 

 

17-р тойрог 2010.12.18

Өвлийн амралтын өмнөхөн айлын талбайд 8 дарааллан ялсан цуврал нь тасалдав. Айнтрахт Франкфуртын Теофанис Гекас тоглолтын цорын ганц гоолыг Вайденфеллерийн хаалганд оруулсан юм. Улирлын хоёрдахь хожигдол тэднийг гудайлгасангүй. Өвлийн завсарлагаа болход өрсөлдөгчөөсөө 10 онооны зөрүүтэй болсон байлаа.

 

18-р тойрог 2011.01.14

Өрсөлдөгчид нь  өвлийн амралт дуусангуут тэднийг ангуучилж эхлэхээ зарлаж байв. Эдгээр өрсөлдөгчдийн тоонд Байер Леверкузен зүй ёсоор багтана. Гэхдээ Дортмунд улирлын хоёрдугаар хагасын эхний өдрийн тоглолтонд Леверкузенийг талбай дээр нь 1:3 ээр буулган авч амархан хоол биш гэдгээ нотлов. Кевин Гросскройц хоёр гоол оруулсан бол  авьяаслаг Гөтце бас дутсангүй нэгийг нэмэрлэв.

21-р тойрог 2011.02.04

Энэ удаад Шалькег  өөрийн талбай дээр  дахин нэг  хожих  сайхан боломж тэдний өмнө байлаа. Гэвч дерби  гоолгүй өндөрлөв. Гэхдээ Дортмунд муу тоглосондоо биш харин Шалькегийн хаалгач Мануэль Нойер хаалгаа нэвтрэшгүй  хэрэм мэт хамгаалж чадсанд хамаг учир байлаа. Тэрээр Дортмундын гоол оруулах бүх боломжуудыг үгүй хийсэн юм.

 

24-р тойрог 2011.02.26

Хэрвээ  Бундеслиг сонирхогч эрхэм уншигчид санаж байгаа бол энэ тоглолтын өмнө Байер Мюнхений ерөнхийлөгч Ули Хөнес доод тал нь 2 гоолын зөрүүтэйгээр Дортмундыг хожихоо амлаж байсан билээ. Тоглолт хүссэн ёсоор нь  3:1 буюу  2 бөмбөгний зөрүүтэй дууссан. Харин  хожил Дортмундын талд үлдсэн юм. Шилдэг тоглогчоор Вайденфеллерийг орлосон залуу хаалгач Митчелл Лангерак тодров.

26-р тойрог 2011.03.12

Хэрвээ Дортмунд  энэ улиралд  хямралд орсон тохиолдол байгаа гэвэл  Хоффенхаймд 0:1 –ээр хожигдож мөн дараагийн тойрогт Майнцтай тэнцсэнийг хэлэх бөлгөө.

 

28-р тойрог 2011.04.02

Энэхүү бяцхан хямрал нь нэг тоглолтын дараа алга болов. Ханновер 96 -тай хийсэн тоглолтонд хожигдож эхэлсэн боловч 4:1 ээр буулгаж авсанаар аварга авах мастер төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх замдаа буцалтгүй орсон юм.

 

 

30-р тойрог 2011.04.17

Фрайбургийг 3:0 хожсон явдал нь аварга цолонд хүрэхийн өмнөх шийдвэрлэх алхам байлаа. Яагаад гэвэл тэдний хамгийн ойрын  өрсөлдөгч Леверкузен  Байерн Мюнхенд 1:5 –аар хожигдож 8 онооны зөрүүтэй болсон байв.

 

 

31-р тойрог 2011.04.17

20 000 гаруй хөгжөөн дэмжигчид  Мөнхенгладбахд Дортмундаас ирсэн байлаа. Тэд хожсон тохиолдолд баяраа тэмдэглэх төлөвлөгөөтэй байв. Гэвч Гладбахчууд маш сайн тоглож хар шаруудыг 1:0 ээр хожив. Нөгөө талд өрсөлдөгч Леверкузен Хоффенхаймыг хожсоноор тэднээс ердөө 5 онооны зөрүүтэй болсон байв.

 

32-р тойрог 2011.04.30

Нюрнбергийн  заавал хожих үүрэг хүлээсэн Юрген Клопын цэргүүдийн дайралт хүчтэй байв. Роберт Левандовский болон Лукас Барриос нар гоолдож 2:0 ээр хожлоо. Үнэхээр тэдний аз гийсэн өдөр байлаа Көльн Леверкузенийг мөн 2:0 ээр хожсоноор Дортмунд 32-р тойрогт аварга болох нь тодорхой болов. Юрген Клоп шар айргаар шүршүүрт орж,  бүхэл улирлын турш дарж байсан сэтгэл хөдлөлөө ил гаргав.

33-р тойрог 2011.05.07

Вердер Бремений Везер стадионд айлчилж 2:0 ээр хожигдлоо. Дортмунд энэ улирлд  2 бөмбөгийн зөрүүтэй хожигдсон хоёр тоглолтын нэг  нь энэ байв.

 

34-р тойрог 2011.05.14

Нэгэн гайхалтай улирлыг үдэж байгаа залуу хүчирхэг багийг аваргын цомыг өргөх мөчийг тэсэн ядан хүлээж буй “Сигнал Идуна Парк” гоёлын хувцасаа өмссөн мэт өнгөтэй харагдаж байлаа. Хоффенхаймыг 3:1 төвөггүй буулган авч  23  хожил  75 оноотойгоор лигийн аварга цолыг албан ёсоор хүртэв.

 

 

 

 

GD Star Rating
loading...
Бундеслигийн аварга Боруссия Дортмундын улирлын онцлох тоглолтууд, 9.1 out of 10 based on 16 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. damba says:

    Bundesliga goy shuu! yamar bag turuulehiig hen ch taashgui. La liga-d 2 bag orsolddog, premier league-d 5-6 bag orsolddog, Bundesliga-d 18 bag orsolddog

    GD Star Rating
    loading...
  2. temuulen says:

    Damba goyo hellee! Bundesliga busad league uud shig heden bag n het davamgailsan bish mash sonirholtoi bas tseverhen,ursulduuntei togloltuud gardag shuu…(busad league uudiig muulaaguishuu…league bolgond uuriin ontslog bii)

    GD Star Rating
    loading...
  3. real madrid says:

    Nadad ene Dortmund goy bag sanagddiin. yalanguya Kagawa bdag bolhoor

    GD Star Rating
    loading...
  4. oogii says:

    Dambiin heldeg unen shuu suuliin jiluuded Bundeslieg mash sonirholtoi bolj bgaa bas France iin lig bn unheer sonirholtoi buh liguud ug n iim l ursulduuntei baival zugeer sh dee ter Barsaa gej neg salan tusgaarlah gesen uzelzei heseg Katalonchuudiin klub bn aa teriig l demjij boldoggui yum shuu manaihaan ungutshun harahad l ted saihan sanagdah bhaa toglolt n suuliin uyed huuran mehleh argiig garguud hereglej bgaag n ta buhen harsanbiz dee

    GD Star Rating
    loading...
  5. yg c xamgin ursuldunte league bundeslig bish bxaa….xamgin ursuldunte gwl EPL,2t Bundesliga,3t Seria A,4t French league1 ,5d LaLiga,6d Portuguese league ordog bxaa,,,,yagad franceiin ligig laligin urd twij bna we gwl 1d francein bagud yg jigd bvreldxvvnte mash tsewer shudraga toglolttoi bdag ymdaa…..xarin xamgiin ix vzegcte league bol Bundesliga gj delxii dayar nerlegddeg ym….

    GD Star Rating
    loading...
  6. Ursulduun gedeg chin yanz buriin shalgauuraar hemjigdene l dee hun bolgon uur bodoltoi,miniiheer bol Bundeslig hamgiin olon uzegchtei mun ursulduuntei lig

    GD Star Rating
    loading...
  7. Zugii says:

    Uug ni Sahin yavaagui bol Dortmund ireh jil avarguudiin ligiig ulam l sonirholt bolgoh bsiimdaa. Ireh jil Porto, Dortmund 2-g l demjeed bn shuudee

    GD Star Rating
    loading...
  8. ABARGUUDIIN LIGIIN SHIGSHEE TOGLOLTIIN NEREMJIT VENUS SHIREENII XOLBOMBOGIIN ABARGA SHALGARUULAX TEMTSEENII MEDUULEG ABCH BN TEMTSEEN 26-28 ND VENUS SPORT PUB D 4 SHIREEN DEER ZEREG YBAGDANA TEMTSEEND BARS AA MANU ZEREG 6 TERGUULEGCH BAGIIN FAN TUS BUR 10 TAMIRCHIN OROKH BOLOMJTOI MEDUULEG OGOX TEMTSEENII JURAM SHAGNALIIN SANGIIN TALAAR SONIRKHOX BOL KHAYGAA ochmunkhyahoocom -d ilgeene uu

    GD Star Rating
    loading...
  9. die Frau says:

    ich liebe BUNDESLEAGUE

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: