Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » "Нийслэл" - Үндэсний лиг, 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг » “Легионер”-уудын од гийсэн тоглолт

GD Star Rating
loading...

МХБХ-ны Үндэсний “Нийслэл лиг” тэмцээн үргэлжилж байна. Лигийн 19 дэх тоглолтод “Эрчим” “Хангарьд” тоглосон. Нэг ч ялалт байгуулж амжаагүй байсан багуудын тоглолтод легионер тоглогчдын од нь гийсэн гэж хэлж болно. Учир нь 16 дахь минутад “Хангарьд”-ийн нигери тоглогч Паул Ебука гоолын салхийг хагаллаа.

Харин “Эрчим”-ийн япон тоглогч Ёсүкэ Минами 38 дахь минутад хариу гоол хийж, тоог 1:1 болгосон. Энэхүү тоглогч одоогийн байдлаар оролцсон гурван тоглолтдоо бүгдэд нь гоол хийхэд оролцоод байна. Гэвч эхний үе өндөрлөхөөс өмнө тоглолтын хувь заяа шийдэгдэх учиртай байж. Өнөөх Паул Ебука 42 дахь минутад 16 метрийн торгуулийн талбайн гаднаас солгой хөлөөрөө гайхамшигтай цохиж, ялалтын бөмбөг орууллаа.

Ийнхүү “Хангарьд” анхны ялалтаа байгуулж, таван оноотой болсноор зургадугаар байр руу дэвшсэн бол “Эрчим” сүүл мушгисан хэвээр үлдэв. Гол тоглогчдын нэг З.Баттулга дараалсан шар хуудасны улмаас тоглолтод ороогүй нь “Эрчим”-д нөлөөлсөн биз ээ. Хэрвээ лигийн зургаан удаагийн аваргууд энэ байдлаа эртхэн засахгүй бол плей-офф тэднээс улам холдсоор байна.

 

Баг Эрчим Хангарьд
Үе 1 дүгээр 2 дугаар Нийт 1 дүгээр 2 дугаар Нийт
Хаалганд цохилт 3 8 11 7 1 8
Үүнээс хаалга оносон 1 4 5 4 - 4
Алдаа 7 9 16 5 8 13
Отон тоглолт 2 - 2 3 3 6
Бөмбөг эзэмшилт 52 60 56 48 40 44
Булангийн цохилт 1 5 6 - - -

Лигийн явц:

Багууд Тт Хо Тэ Хд О Х/Б А/Б Б/З
1 Хоромхон 5 4 1 - 13 10 6 +4
2 УБДС 5 2 2 1 8 8 6 +2
3 Сэлэнгэпресс 5 2 1 2 7 11 10 +1
4 Мазаалайнууд 5 1 3 1 6 5 5 -
5 Хүлгүүд 4 2 - 2 6 8 10 -2
6 Хангарьд 5 1 2 2 5 6 7 -1
7 ФС Улаанбаатар 4 1 1 2 4 11 10 +1
8 Эрчим 5 - 2 3 2 5 10 -5

 

GD Star Rating
loading...
"Легионер"-уудын од гийсэн тоглолт, 8.5 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. shvvgc…aimar xiisen shvv….

    GD Star Rating
    loading...
  2. sonirxogc says:

    oron nutgiin bagudig doosho darxaa bolimoor ymdaa…bi uuru erchimiig demjij bsan.ghdee shvvgch bol yaltchgvi erchimiin tald bsan.ene deed taliin nuhurte sanal neg bna.vndesnii lig baij ingehee bolimor ymdaa

    GD Star Rating
    loading...
  3. erdo says:

    Мазаалайнууд yawan changran gej bodoj bn sh vv

    GD Star Rating
    loading...
  4. Zochin says:

    Mgl-iin holbombombogiin holboo holbombogiig sain hogjuulie gj bodoj bval oron nutgiin bagiig hiihee bolih heregtei. Gants sain oron nutgiin bagaa darad yahnev dee.

    GD Star Rating
    loading...
  5. bars says:

    hol bombogiin holboo teneg heden shuugchidee togloltiin daraa dun tabij hariutclaga toocoj baimaar um heden jiliin omno Darhan toglodog baisan hactin shuultuudees bolood toglohoo bolison iimerhuu baidlaar bol mongold hol bombog hogjihgui shdee shuugchid n hotiinhoo bagaas mongo avdiinmuu arhi uudiinmuu ulain tcaim baihad holboo n dugardag baimaar

    GD Star Rating
    loading...
  6. Шүүгч says:

    Хөл бөмбөгийн холбоо хөдөөнөөс шүүгч авахаа болимоор юм.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: