loading...
Узбек улсын нийслэл Ташкент хотын “Узбекистан” спортын цогцолборт “Taishan” пүүсийн гурван дэвжээн дээр Ази тивийн насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 24 дэх, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тэмцээн болж байна.
Тус тэмцээнд манай улсаас 14 бөх зодоглож байна. Манай багийн ахлагчаар МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бат-Эрдэнэ оролцож албаны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд МЧБХ-ны Хүндэт ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, сумо бөхийн их аварга Д.Дагвадорж багтаж байна. Дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр, шүүгчээр олон улсын шүүгч Л.Болормаа, Ц.Сэрээтэр нар оролцож байна.
Ташкент хот нь Улаанбаатар хоттой 3 цагийн зөрүүтэй оршдог.
Тэмцээнийг Азийн бөхийн холбооны удирдлага дор Узбекийн чөлөөт бөхийн холбоо, Узбек улсын Соёл, спортын яам хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд ФИЛА-гийн ерөнхийлөгч Рафаэль Мартинетти, Азийн бөхийн хорооны захирал Ким Чонг Кью нар болон Оросын бөхийн төрлүүдийн холбооны ерөнхийлөгч М.Мамиашвили, олимпийн аварга А.Медведь зэрэг хүндэт зочид оролцож байна.
| Тус тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Вьетнам, Катар, Иордан, Ирак, Иран, Казакстан, Киргиз, Монгол, Сири, Тайвань, Тайланд, Узбек, Филиппин, Энэтхэг, Япон гэсэн 18 орны бөхчүүд иржээ.
Эрэгтэйчүүдийн 55 килограммын жинд 16, 60 килограммын жинд 14, 66 килограммын жинд 13, 74 килограммын жинд 13, 84 килограммын жинд 10, 96 килограммын жинд 13, 120 килограммын жинд 13 бөх нийт 92 эрэгтэй бөх, эмэгтэйчүүдийн 48 килограммын жинд 13, 51 килограммын жинд 10, 55 килограммын жинд 15, 59 килограммын жинд 12, 63 килограммын жинд 11, 67 килограммын жинд 8, 72 килограммын жинд 10 бөх нийт 79 эмэгтэй бөх, сонгомол барилдааны төрөлд 99 бөх, нийтдээ 270 бөх зодоглож байна. Эрэгтэйчүүдийн 55 килограммын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар нэгдүгээр тойрогт хятадын бөх К.Мудэд 1:0, 0:2, 6:0 онооны харьцаагаарялж дараа нь японы бөх Я.Инабод 0:1, 2:4 онооны харьцаагаар ялагдаж дагах барилдаанд тажикийн бөх Гашер Истодановыг 6:0, 6:0 онооны харьцаагаар ялсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд БНСУ-ын бөх Ки Во Жуд 1:1, 1:4, 0:1 онооны харьцаагаар ялагджээ. 55 килограммын жин 1. Янг Ким Ил (БНАСАУ) 2. Яширо Инабо (Япон) 3. Ки Во Жу (БНСУ) 3. Абарэ Расул (Иран) 5. Д.Цогтбаатар (Монгол) Эрэгтэйчүүдийн 60 килограммын жинд зодоглосон спортын мастер Б.Нэмэхбаяр нэгдүгээр тойрогт казакстаны бөх Д.Жумагазаевт 1:0, 0:4, 1:7 онооны харьцаагаар ялагдаж дагах барилдаанд киргизийн бөх Кадыркилов Кунубековыг 4:1, 6:0 онооны харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө барилдаанд хятадын бөх Шан Дуныг 6:0, 7:1 онооны харьцаагаар ялжээ. 60 килограммын жин 1. Дуарен Жумагазаев (Казак) 2. Мустафа Гадир (Иран) 3. Ру Жонг Мун (БНАСУ) 3. Б.Нэмэхбаяр (Монгол) Эрэгтэйчүүдийн 66 килограммын жинд зодоглосон спортын мастер Б.Анхбаяр нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт узбекийн бөх Ихтияр Наврузовт 2:0, 1:7, 0:7 онооны харьцаагаар ялагдаж дагах барилдаанд тажикийн бөх Манучек Малаевыг 5:1, 7:1 онооны харьцаагаар хожиж хүрэл медалийн төлөө барилдаанд казакстаны бөх Азамат Омурзаковыг 1:1, 4:1 онооны харьцаагаар ялжээ. 66 килограммын жин 1. Янг Чун Сол (БНАСАУ) 2. Ихтияр Наврузов (Узбек) 3. Б.Анхбаяр (Монгол) 3. И.Иннокентиев (Киргиз) Эрэгтэйчүүдийн 74 килограммын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат энэтхэгийн бөх Депакийг ялж дараа нь хятадын бөх Жан Чунд 0:1, 0:3 онооны харьцаагаар ялагдсан ч дагах барилдаанд иракийн бөх Ла Талибийг 3:2, 6:0 онооны харьцаагаар дийлж хүрэл медалийн төлөө барилдаанд БНАСАУ-ын бөх Жо Кул Чолийг 2:0, 5:0 онооны харьцаагаар дийлжээ. 74 килограммын жин 1. Рашид Курбанов (Узбек) 2. Жан Чун (БНХАУ) 3. Ли Ён Сук (БНСУ) 3. П.Өнөрбат (Монгол) Эрэгтэйчүүдийн 84 килограммын жинд зодоглосон спортын мастер Д.Хүдэрбулга эхний тойрогт киргизийн бөх А.Юсуповт 0:1, 0:3 онооны харьцаагаар ялагдаж барилдаанаа дуусгажээ. 84 килограммын жин 1. Амини Исхан Салман (Иран) 2. Канат Бердяев (Казакстан) 3. Сохиев Заурбэк (БНСУ) 3. Айбек Юсупов (Узбекистан) 9. Д.Хүдэрмөнх (Монгол) Тэмцээний хоёр дахь өдөр 96 килограммын жинд спортын мастер Н.Золбоо эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт иракийн бөх Ал Овади Мохаммедтай барилдана. 120 килограммын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат эхний тойрогт энэтхэгийн бөх Моор Навеентай оноолт таарчээ. Эмэгтэйчүүдийн 48 килограммын жинд спортын мастер Ц.Бямбазаяа эхний тойрогт БНАСАУ-ын бөх Со Шимтэй барилдана. Эмэгтэйчүүдийн 51 килограммын жинд олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг эхний тойрогт БНАСАУ-ын бөх Ким Ок Хантай барилдана. Түүнийг ялбал мөнгөн медалийн төлөө тайландын бөх Танитонгтой хүч үзнэ. Эмэгтэйчүүдийн 55 килограммын жинд дэд мастер Л.Хонгорзул эхний тойрогт японы бөх Ч.Мацукавотой барилдана. Узбек бөхийн орон Узбекийн чөлөөт бөхийн спорт нь баялаг уламжлалтай хийгээд хорьдугаар зууны хоёрдугаар хагаст Рустем Казаков, Камиль Фаткуллин, Арсен Фадзаев, ах дүү Аслан, Махарбек Хадарцев нар ЗХУ-ын нэрийн өмнөөс олимп, дэлхий, европ тивийн хэмжээнд узбекийн бөхчүүдийн нэрийг мандуулж байлаа. 1990 онд Узбек улс нь тусгаар улс болсноос хойш Артур Таймазов, Александр Доктурашвили, Дильшод Мансуров, Дильшод Арипов, Заурбек Сохиев, Магомед Ибрагимов зэрэг олон авьяаслаг олимп, дэлхий, Ази тивийн дэвжээнд гарамгай амжилт үзүүлж байна. 1997 оноос байнга зохиогдож байгаа “Узбекийн тусгаар тогтнолын цомын төлөө” тэмцээнийг ФИЛА-гаас “Алтан Гран-При” тэмцээн болгосон. Хоёр удаа тус тэмцээнийг олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээн болгон явуулжээ. Тус улсад 1999 онд Ази тивийн насанд хүрэгчдийн, 2001 онд өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн, 2001 онд Залуучуудын ДАШТ зохиогджээ. |
loading...




heden hurleer l goloo zogooh ym bna l daa
loading...
Мандахнаран явлаа гээгүй билүү?
loading...
eregtei 5 hurel +unuudur 2 ohin finald uldjee alt avchihaasai
loading...
eregtei Zolboo Chuluunbat 2 nemj hvrel avsan bna emegteichvdees Enkhjargal Otgontsetseg 2 2ula Hytadıın boh.d ylagdaj mongon medali avjee. Sportnews. ee medeelel ee zov oruulaldaa 48kg.d Bymbazaya bish Enkhjargal l barildsan um bna shde
loading...