Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Элдэв мэдээ (шар мэдээ) » Хөлбөмбөгчдийн сонин хачин бэртэл, гэмтлүүд

GD Star Rating
loading...

Хөлбөмбөгчид  ногоон талбайгаас гадна   гэртээ амрахдаа, гадуур зугаалахдаа мөн загасчилж байхдаа хүртэл бэртэл  авсан янз бүрийн  сонин тохиолдлуудыг  та бүхэндээ  толилуулж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Херта БСЦ баг 2011/12 оны улиралд Бундеслигд дэвшин тоглохоор  болсон юм.  Энэ бол үнэхээр баярлууштай үйл явдал бөгөөд багийн  хагас хамгаалагч Патрик Эбертс бүтэн улирлын турш гэмтэл аваагүй мөртлөө хөгжөөн дэмжигчидитэй цуг  баяраа тэмдэглэж байхдаа  баруун хөлийн шагайгаа бэртээжээ

 

 

 

 

 

 

 

 

1975 онд Байерн Мюнхен багийнхан Израильд бэлтгэл хийх  үеэр   Франц Михэльбергер  хачирхалтай байдлаар бэртсэн юм. Түүнийг багийнхаа автобусанд суух мөчид нэг тэмээнд түлхүүлж  орхисонд шат мөргөж өвдөгөндөө  бэртэл  авчээ.

 

 

 

 

 

 

 

2009 онд Гладбахын бэлтгэлийн үеэр хаалгач Логан Бейлигийн хөлөн дээр агааржуулалтын төхөөрөмж  унаж савхан яс нь хугарсанаар суга таяг тулхад хүрч байв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2002 онд Парис Сан Жермейний хуучин хаалгач Лионел Литици  газраас эвлүүлдэг тоглоом авхаар тонгойх үед нь нуруу  хөшиж орхижээ.

 

 

 

 

 

 

 

Билефильдийн Даниэль Хальфар унтаж байхдаа огцом хөдөлгөөн хийснээс тавхайн савхан ясаа гэмтээжээ . Үүний улмаас хоёр сар  талбайд гараагүй юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Манчестер Юнайтедийн хаалгач асан Алекс Стефани 1975 онд өөрийн өмнөх тоглогчид руу орлих үед эрүү нь мултарчээ.

 

 

 

 

 

2001 онд Вольсбургт тоглож байсан Чарьлз Аконор хамраа  машиныхаа антенд сүмбэдсэнээс  4 долоо хоног завсарлахад хүрчээ.

 

 

 

 

 

 

 

 

2009 онд Патрик Хелмес найз бүсгүйтэйгээ хөлбөмбөг  тоглох үедээ өвдөгөө гэмтээж байв.

 

 

 

 

 

 

 

 

 

Франкфуртын хуучин хаалгач Маркус Прөль замд нь хөндөлссөн  нэгэн охинд тээглэн унажээ. Тэрээр  унахдаа охиныг замаас түлхэн зайлуулаад өөрөө хөрвөж унахдаа мөрөндөө бэртэл авч байв.

 

 

 

 

 

 

 

 

 

МанЮ  Арсеналтай хийх  FA-Cup –ийн шигшээ тоглолтын өмнө  хувцас солих өрөөнд  өвгөн Фергусоны  догшин авирлан  чулуудсан гутал нь   Дэвид Бекхэмийн толгойд онож  гэмтээж байлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

2002 онд Испаний шигшээ багийн  хаалгач Сантяго Канизарес  дэлхийн аваргын бэлтгэл рүү нисэхээс нэг хоногийн өмнө  гэртээ үлдэх шалтгаантай болсон юм. Усны өрөөны шалан дээр унаж хагарсан үнэртэй усны шилний хэлтэрхий дээр гишгэж хөлөө зүссэнээс  дэлхийн аваргад оролцох боломжгүй болж байв.

 

 

 

 

 

 

 

 

 

1997 онд Байерны довтлогч Юрген Клинсман  өөрийг нь сэлгээнд суулгасанд эгдүүцсэндээ “Sanyo” гийн сурталчилгааны самбарыг өгшиглөж хөлөө шалбалж байв.

 

 

 

 

 

 

 

Бразилийн Пума буюу Эмерсон 2002 оны дэлхийн аваргын өмнөх бэлтгэл дээр  хаалгач болж   бөмбөг хаасны дараа гоёмсог уналт хийхдээ мөрөө мулталжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Хуучин Германы шигшээ багийн тоглогч Фреди Бобич гоол хийснийхээ  баярыг тэмдэглэхдээ мөрөө гэмтээж байв.

 

 

 

 

 

 

 

 

 

Хамбургын Паоло Гуэреро 2007 онд онгоцноосоо хоцрохгүйн тулд ачаагаа чирэн гүйснээс  болж бүдүүн гуяны булчингаа гэмтээсэн байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1998 онд Робби Киэн шагайгаа гэмтээсэн юм. Яаж гээч? Тэр  зурагтын удирдлагаа  хөлөөрөө  удирдах гэж оролдсон нь бүтэлгүйтсэн юм.

 

 

 

 

 

 

 

 

2007 онд Марио Гомес өвдгөндөө бэртэл авч талбайг чөлөөлсөн бөгөөд үүндээ бухимдаж газар цохихдоо гараа хугалсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

2006 онд Финландын хөлбөмбөгчин Яри Литаманен Шведийн  “Malmö FF” клубт тоглох  үед спортын албаны даргын мулталсан   лонхны үйсэн бөглөө нүдийг нь онож  торлог бүрхэвчийг  гэмтээжээ.  Ингээд хэдэн сарын турш  завсарлах хэрэгтэй болсон  байна.

 

 

 

 

 

 

 

Английн шигшээгийн хаалгач асан Дэвид Сийман загасчлах дуртай нэгэн. Тэрээр уснаас 10 гаруй кг жинтэй мөрөг загасыг татаж гаргахдаа мөрөө гэмтээж байжээ.

 

GD Star Rating
loading...
Хөлбөмбөгчдийн сонин хачин бэртэл, гэмтлүүд, 9.7 out of 10 based on 12 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. xo says:

    lol

    GD Star Rating
    loading...
  2. Antend hamraa sumbeddeg gar yamar ineedteim be hahaha

    GD Star Rating
    loading...
  3. chahluun says:

    ер нь бол дандаа л хаалгач нар ю м байна доо

    GD Star Rating
    loading...
  4. Баясаа says:

    Балотелли чинь, онгоцон дотор хоол зөөдөг тэрэгэнд мөргүүлээд өвдөгөө гэмтээсэн биздээ

    GD Star Rating
    loading...
  5. Hartsaga says:

    Chahluun uuruu haalgach bizdee whahha

    GD Star Rating
    loading...
  6. ronaldo_9 says:

    emerson l azgui bna da.2002 ond brazilinn shigsheen bagiin ahlagchaar yawah gej blaa da.Cafu orond ni tsom urguud emerson tv vzeed suuj baij bilee kkk bas gomez yu we lol

    GD Star Rating
    loading...
  7. storm says:

    hogjiltei gemeer yumuu haramsaltai geheer ch yum uu goy medeelel bna bayrallaa

    GD Star Rating
    loading...
  8. Manchester United says:

    ter hashgirch bgaad erguugee multalsan gj vnen vv, vnen bol hahaha

    GD Star Rating
    loading...
  9. buya says:

    hahaha

    GD Star Rating
    loading...
  10. k0p_amplE eB says:

    aldag garuud bas bhima

    GD Star Rating
    loading...
  11. ABARGUUDIIN LIGIIN SHIGSHEE TOGLOLTIIN NEREMJIT VENUS SHIREENII XOLBOMBOGIIN ABARGA SHALGARUULAX TEMTSEENII MEDUULEG ABCH BN TEMTSEEN 26-28 ND VENUS SPORT PUB D 4 SHIREEN DEER ZEREG YBAGDANA TEMTSEEND BARS AA MANU ZEREG 6 TERGUULEGCH BAGIIN FAN TUS BUR 10 TAMIRCHIN OROKH BOLOMJTOI MEDUULEG OGOX TEMTSEENII JURAM SHAGNALIIN SANGIIN TALAAR SONIRKHOX BOL KHAYGAA ochmunkhyahoocom -d ilgeene uu

    GD Star Rating
    loading...
  12. Lkhagvaa says:

    Патрик Хелмес ямар романтик нөхөр вэ? айн

    GD Star Rating
    loading...
  13. hahahah says:

    whahahaha ungahdaa bertene gj :) )
    =))

    GD Star Rating
    loading...
  14. i love MANU says:

    Kkkkk goshin ch gsn haramsamaar l yum. Tuhain uyde tedgeer toglogchid yamar bdalt bsn n medregdej bn.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: