Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Азийн аваргад эрэгтэй баг гуравдугаар байр эзэллээ

GD Star Rating
loading...

Узбек улсын нийслэл Ташкент хотод болж байгаа Ази тивийн насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн тэмцээний хоёрдахь өдрийн барилдаан дууслаа.

Тэмцээний хоёр дахь өдөр 96 килограммын жинд спортын мастер Н.Золбоо эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт иракийн бөх Ал Овади Мохаммедыг 2:0, 7:0 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд ираны бөх Амири Арфан Морадалид 0:2, 0:2 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд энэтхэгийн бөх Мосан Катрийг 1:1, 1:1, 1:1 оноооны харьцаагаар ялжээ.

96 килограммын жин 1. Курбан Курбанов (Узбек)

2. Амири Арфан Морадали (Иран)

3. Даулет Шиванбу (Казакстан)

3. Н.Золбоо (Монгол)

120 килограммын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат эхний тойрогт энэтхэгийн бөх Моор Навеенийг 1:0, 3:0, хоёрдугаар тойрогт тажикийн бөх Е.Холовыг 3:0, 2:0 онооны харьцаагаар ялж дараа нь ираны бөх Хомейл Хомет Гаселид 0:2, 0:1 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд казакстаны бөх Асхат Кусейповыг дийлжээ.

120 килограммын жин           1. Артур Таймазов (Узбек)

2. Хомейл Хомет Гасели (Иран)

3. Денг Зивей (БНХАУ)

3. Ж.Чулуунбат (Монгол)

Эрэгтэй багийн дүн

Нэгдүгээр байр:              Узбек, 51 оноо

Хоёрдугаар байр:            Иран, 49 оноо

Гуравдугаар байр:        Монгол, 48 оноо

Дөрөвдүгээр байр          Казакстан, 43 оноо

Эмэгтэйчүүдийн 48 килограммын жинд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал эхний тойрогт БНАСАУ-ын бөх Со Шимийг 1:0, 0:3, 3:2, хоёрдугаар тойрогт японы бөх М.Фужиког 3:1, 5:0 онооны харьцаагаар буулган авч алтан медалийн төлөө барилдаанд хятадын бөх Сун Янанд 0:3, 0:1 онооны харьцаагаар ялагджээ.

48 килограммын жин             1. Сун Янан (БНХАУ)

2. Ц.Энхжаргал (Монгол)

3. Со Шим (БНАСАУ)

3. М.Нурматова (Киргиз)

Эмэгтэйчүүдийн 51 килограммын жинд олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг эхний тойрогт БНАСАУ-ын бөх Хан Ким Окыг 0:2, 2:0, 8:0, дараа нь тайландын бөх Танитонгийг 6:0, 7:0 онооны харьцааг ялсан ч алтан медалийн төлөө барилдаанд хятадын бөх Зао Шашад 1:5, 3:3 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.

51 килограммын жин              1. Зао Шашад (БНХАУ)

2. Д.Отгонцэцэг (Монгол)

3. Хикаку Сугавара (Япон)

3. Хан Ким Ок (БНАСАУ)

Эмэгтэйчүүдийн 55 килограммын жинд дэд мастер Л.Хонгорзул эхний тойрогт японы бөх Х.Мацукавод 0:5, 0:1 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд БНСУ-ын бөх Жи Эн Имд 1:5, 3:3 онооны харьцаагаар ялагджээ.

55 килограммын жин              1. Х.Мацукова (Япон)

2. Янг Шен (БНХАУ)

3. Чой Сон Ву (БНАСАУ)

3. А.Абдулина (Казакстан)

7. Л.Хонгорзул (Монгол)

Тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 59 килограммын жинд дэд мастер С.Цэрэнчимэд эхний тойрогт узбекийн бөх Саломат Кушамоватай таарчээ.

Эмэгтэйчүүдийн 63 килограммын жинд спортын мастер Ш.Түмэнцэцэг нэгдүгээр тойрогт киргизийн бөх Н.Кизоватай барилдана.

Эмэгтэйчүүдийн 67 килограммын жинд олон улсын хэмжээний мастер Б.Оюунсүрэн эхний тойрогт энэтхэгийн бөх Каир Навзоттой оноолт таарчээ.

Эмэгтэйчүүдийн 72 килограммын жинд олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт тайваны бөх Ю Тингьтэй барилдана.

 

 

GD Star Rating
loading...
Азийн аваргад эрэгтэй баг гуравдугаар байр эзэллээ, 8.7 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: