Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Д.Эрдэнэбилэг 7-р байранд бичигдэж байна

GD Star Rating
loading...

Азийн дөрвөн удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг Недерландын “Эммелор” хотноо дэлхийн аваргад оролцож  байгаа билээ. Өчигдөр манай тамирчин 13 дахь тоглолтоо  Литвийн их мастер Эдвард Бузинскийтэй хйисэн бөгөөд цагаанаар  нүүж, хожил авлаа.  Тэмцээнийг 12 өргийн дараах байдлаар 11-р байрт бичигдээд байсан тэрбээр энэ хожлыг авснаар  7-р байр луу урагшилж байна.

Д.Эрдэнэбилэг 13 өргөөс гурав хожиж, найм тэнцэж, хоёр хожигдсоноор нийт 14 оноотой явж байгаа.  Одоогийн байдлаар ОХУ-ын их мастер, дэлхийн дөрвөн удаагийн аварга Александ Георгиев нийт 19 оноотой тэмцээнийг ганцаараа манлайлж байна. Даамчид өнөөдөр 14 дэх өргийн тоглолтоо хийх бөгөөд Д.Эрдэнэбилэг Латвийн их мастер Гунтис Валнеристай хараар нүүнэ.
Даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-нд өндөрлөнө.

 

GD Star Rating
loading...
Д.Эрдэнэбилэг 7-р байранд бичигдэж байна, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. blokey says:

    Эрдэнэбилэг ахдаа баяр хүргэе

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: