loading...
Ширээний теннисний 51 дэх удаагийн ДАШТ энэ сарын 8-15-нд Недерландын Роттердам хотноо явагдаж өндөрлөлөө. Тус хотын “Ahoy” ордонд болсон дэлхийн аваргад эрэгтэй, ганцаарчилсан төрөлд Хятадын залуу тамирчин Жан Жикө, эмэгтэй ганцаарчилсан төрөлд мөн Хятадын тамирчин Дин Нин түрүүлсэн юм. Харин эрэгтэй хосын төрөлд Хятадын Ма Лун, Сью Синь, эмэгтэй хосын төрөлд мөн л урд хөршийн Гоу Юйе, Ли Сьяосия, холимог хосын төрөлд Жан Чао, Чао Жен нар аваргалснаар Хятадын баг тамирчид үнэмлэхүй аварга болсон юм.
Харин Монголын багийн хувьд Б.Баярмагнай, Д.Баярмагнай, З.Анар, Б.Цэрэнтогтох, Ч.Номин-Эрдэнэ, Б.Батхишиг, М.Баярмаа, С.Мишээл нарын эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Мөн Монголын ширээний теннисний спортын анхны Олон улсын шүүгч Э.Мөнхбилэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтан ажиллажээ. Дэлхийн аваргын шүүгч нараас хамгийн залуу нь байсан тэрбээр тэмцээний туршид нийт 40 гаруй тоглолтыг шүүн явуулсан байна.
loading...




Minii and mundag shu. Ulam ih amjilt gargaarai.
loading...