Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » “Даллас Маверикс” цувралыг өөрсдийн талд эргүүллээ

GD Star Rating
loading...

“Даллас Маверикс” Оклахома хотод зочилж цувралын гурав дахь тоглолтыг хийв. Тоглолтын эхний хагаст бүрдүүлсэн онооны давуу байдлынхаа ачаар тэд 93-87-гоор  ялалт байгуулж 2 : 1-ээр цувралыг тэргүүлж эхэллээ. Эхний хоёр үеийн дараа “Даллас” 36-52-ээр тэргүүлж байсан. Сүүлийн хагаст “Тандер” оноогоор нөхсөн ч ялалт авах хэмжээний сайн байсангүй.

Эхний хоёр тулаанд багаа магнайлсан Дюрант (24 оноо, 12 самбар, 5 дамжуулалт), Новицки (18 оноо 4 самбар) нар бүх үзүүлэлтээр тэгш, давгүй тоглолт үзүүлсэн. Гэхдээ өөр залуус энэ удаа статистик үзүүлэлтүүдийг магнайллаа. Рассель Уэстбрук 30 оноо авч тоглолтын лидер болсон бол “Даллас”-аас Шон Мэрион, Дюранттай адил  18 оноо авч багийнхаа хожилд чамгүй тус боллоо.

“Тандер” 3 онооны шидэлт 17-гоос ердөө ганцыг л оруулсан нь энэ жилийн плэй-оффт хамгийн тааруу үзүүлэлт боллоо. Цаг дуусахаас өмнөхөн Уэстбрук ганцыг оруулж багийнхаа нэр төрийг аварчээ.

Рик Карлисле (Далласын дасгалжуулагч) “Эхний хоёр тоглолтонд манай хамгаалалт аймшигтай байсан. Харин өнөөдөр хавьгүй сайжирсан харагдлаа. Одоо үүнийг сайжруулж, тогтвортой барих нь бидний сорилтуудын нэг”

Скотт Брукс (Тандерийн дасгалжуулагч) “Эхний үеэс тэдний шигүү хамгаалалт оноогоор тасрахад их нөлөөллөө. Бас хүчний тоглолт сайн хийж байсан. Гэхдээ манай залуус тэмцэж тооын харьцааг ойртуулсан нь сайшаалтай. Энэ бол хамгийн хэрэгтэй чанар шүү дээ”

Стат : “Сүүлийн хоёр тоглолтонд Дюрант 3 онооны шидэлт 13-г хийсэн ч нэг ч оруулсангүй”

Дюрант “Үгүй дээ энэ бүхэн намайн бухимдуулахгүй байгаа. Бэлтгэл дээр өчнөөн олон шидэж зарим нь орж зарим нь ордоггүй. Зүгээр тохиолдол гэж бодож байна”

Тоглолтын эхний 9 минутанд л тоглолтын ерөнхий зураг харагдсан гэхэд болно. Даллас 17-гоос 9-ыг оруулж 52.9 хувьтай шидэж байсан бол эсрэг талд Тандер 12-оос 2-г л хийж 16.7 хувьтай байлаа.  Тэд эхний үеийг 12 оноотой дуусгасан бөгөөд тэдний энэ улирлын хамгийн тааруу “1-р үе” болжээ.  2-р үеийн дараа Тандер 36 оноотой байсан нь бас л улирлын доод амжилт.

Эхний хагас дуусахад Даллас 41-ээс 20-г нь оноо болгочихсон 52.5 хувьтай шидэж байлаа. Мэрион гол дүр бүтээж байсан бөгөөд 24 минутад 12 оноо авсан байлаа.

Ордонд “Тоглолтын билетийн үнэ тэнгэрт хадаж зарим фенүүд $2,500 төлж байж дотогш орж ирсэн байлаа. “Oklahoma City Arena” цэнхэр өнгөөр хучигдсан бөгөөд 18,000 цэнхэр цамц тараагдсан гэсэн мэдээ байна.

Яг энэ ордонд хоёр хоногийн дараа цувралын 4 дэх тоглолт болно.

 



***

GD Star Rating
loading...
"Даллас Маверикс" цувралыг өөрсдийн талд эргүүллээ, 8.2 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. ZZzzZZ says:

    ýíý ÿàõàâäýý ãýõäýý Òàíäåðûã ãàðààä èðýõ áàéõ ãýæ íàéäààä ë áàéíà øä.

    GD Star Rating
    loading...
  2. ene heveereee uragshaaa. thunderiiig hojih bhaaa

    GD Star Rating
    loading...
  3. L.A.L says:

    Даллас ч энэ жил үнэхээрийн одтой байна шүү, Кидд хүртэл Рик Каррилишд хичээл зааж байх шиг…

    GD Star Rating
    loading...
  4. buya says:

    dallas yer n dajgui togolloo , suuliin yed bariulahaa duhluu arai joohon urt baisan bol barag barih baisan bh. za enendee dallas anhaaraad togolvol hojchih bhaa , tegeed nemj helhed Шон Мэрион chin nowitzki-tei adil 18 onoo avsiin shuudee, durant -tei adil bish.

    GD Star Rating
    loading...
  5. Dirk says:

    Daraagiin togloltond xochixod l barag garaad irlee gesen vg..Uragshaa DALLAS URAGSHAA

    GD Star Rating
    loading...
  6. LaL says:

    Dallas ene jil avraga avaasai demjdeggvi ch gesen
    avarga avah estoi zondo tetgevertei garah gej bga toglogchid bna.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: