loading...
Эгнээндээ дөрвөн мянга орчим гишүүдийг нэгтгэсэн, монголын хамгийн том спорт форум sportnews.mn/forum сайт өөрсдийн хөлбөмбөгийн лигийн тэмцээнийг зохион байгуулж байна. “СПОРТЫН ЦОНХ ЛИГ – 2011″ тэмцээнд нийт 10 багийн 150 гаран тамирчид оролцож байгаа.
Тэмцээний нээлт энэ сарын 22-нд “47-р сургууль”-ийн хөлбөмбөгийн талбайд явагдаж баг тамирчид тангарагаа өргөлөө. Одоогоор 4 тойргийн тоглолт явагдаад байгаа бөгөөд Манчестер Юнайтед багийн фенүүдийн “Red Devils” баг 2 хожил, 2 тэнцээтэй 8 оноотой тэргүүлж байна. Тэдэнтэй адил 8 оноотой ч нэг гоолын зөрүүгээр Италийн хөлбөмбөг дэмжигчдийн “Squadra Calcio” баг аман хүзүүнд явж байгаа. Удаахи байруудад Челсигийн “True Blue” Арсеналын “Gunners” Ливерпулийн фенүүдийн The Reds гэсэн багууд бичигдэж байгаа.
Тэмцээн 3 сар үргэлжилж 8 сарын дундуур хаалтаа хийнэ. Sportnews.mn/forum сайтын гишүүдийн дунд спортын олон төрлийн тэмцээн уралдаан тогтмол явагддаг. Тухайлбал 2009, 2010 онуудад “Sport window cup” хөлбөмбөгийн цомын тэмцээн, 2010 онд “”Sport window cup”" сагсанбөмбөгийн тэмцээн тус тус зохиогдож байлаа. Форумын идэвхитэй гишүүд бидний зохион байгуулж байгаа ямар ч тэмцээн уралдаанд оролцоход нээлттэй. Та бүхнийг бидэнтэй нэгдэж спортын бүхийн л төрлийн талаар санал бодлоо хуваалцахыг урьж байна.
loading...






tanai ene saitad yaaj burtguulj gishuun blj ene leagt in oroh we?
loading...
naad hayhgaara or
loading...
forum-iin zaluus ih medlegtei saihan saihan yum bichsen baidag yum goy zuil zohin baiguulj bgaa yum bna amjilt husii zaluustaan
loading...
Ene temtseen yag yamar nasnii angillaar zohiogdoj bgaan?
loading...
+18
loading...
Хөлбөмбөгөөр хичээллэдэг залуус нэг үеэ бодвол их болжээ. Ингэж тэмцээн зохион байгуулж байгаа нь болж байнаа. Амжилт Спорт цонхынхон
loading...
Тэмцээн явагдах цагийн хувиарыг нь хаанаас авч болох вэ?
loading...
ene temtseend bag nemegdej oroh bolomj bii yu
loading...
sorry zuvhun forumin gishvvd oroh bolomjyoi
loading...
Temtseenii huvaaria togtmol gargaj bhiig husey. ochij uzej demjiy.
loading...
http://www.facebook.com/pages/Спортын-Цонх-Лиг/123535614391852?ref=ts
loading...