loading...
АЛЕКСАНДР ПОВЕТКИН. 1979 оны есдүгээр сарын 2-нд төрсөн. Сонирхогчийн бокс: Афины олимпийн аварга, ДАШТ (2003)-ий алтан медальт. Европын хошой аварга (2002,2004). Сайн санааны тоглолтын аварга (2001). Мэргэжлийн боксын рингэнд 21 тоглолт хийснээс бүгдэд нь ялсан (15-д нь нокаутаар).
ВЛАДИМИР ПОВЕТКИН. 1980 оны аравдугаар сарын 22-нд төрсөн. Мэргэжлийн бокст зургаа тоглосноос нэг ч ялагдаагүй. Александрыг дүүтэй, мөн бок соор хичээллэдэг тухай спорт со нирхогчид төдийлэн мэдэхгүй биз ээ. Үнэндээ ч тэдний амжилтыг харьцуулбал ихээхэн ялгаатай. Дэвжээнд хийсэн тулаан, нэр хүн дээрээ ахыгаа гүйцэхгүй Владимир тамирчны замналаа нэгэнт өн дөрлөсөн боловч ахынхаа бэлтгэлд тусалдаг хэвээрээ. Үүгээр ч зогсохгүй менежментийг хариуцах үүрэг түүнд оногджээ. Бага Повет кин ах, дүү Кличкогийн зиндаанд амжилтаараа бараа дахгүй ч зөв менежментээр хүрэхийг тэ мүүлдэг. Дашрамд дурдахад Александр “Афин- 2004”-ийн дараа ихэнх боксч дын адилаар мэргэжлийн “зодоон”-д шилжсэн билээ.
РИККИ ХАТТОН. 1978 оны аравдугаар сарын 6-нд төрсөн. Мэргэжлийн дэвжээнд 45 удаа ялж (32-т нь нокаутаар) хоёр ялагдсан. IBF (2005-2007), WBA (2005,2006)- гийн аварга цол эзэмшиж байсан.
МЭТТЬЮ ХАТТОН. 1981 оны тавдугаар сарын 15-нд төрсөн. Мэргэжлийн боксын тулааны 41-т нь өрсөлдөгчөө хожсон бөгөөд (16-д нь техникийн нокаутаар) тав ялагдаж, хоёр тэнцжээ. Европын аварга цолыг хагас дунд жинд хүртсэн.

Амжилтын түвшин ойролцоо ах, дүү Хаттон Манчестер хотын клубээс та мирчны замналаа эхэлжээ. Зүс царай адил хан, үзэл бодол нийлдэг, хүсэл сонирхол нэгтэй ах дүүс эхний тулаанаа нэг өдөр, ижил цагт хийж байсан нь со нирхолтой. Тэдний тоглолтын хувь заяа нь ч ижил давтамжтай. Риккигийн нэр алдар авчирсан төгс ялалтынх нь нэг Костя Цюг буулгаж авсан явдал бөгөөд ахынхаа бэлт гэлд дүү нь харамгүй тусалсантай холбоотой аж. Гэсэн ч тэрбээр цаашид Флойд Мейведер, Мэнни Пакьяо нарт ялагд саны дараа бээлийгээ хананд өлгө хөөр шийдсэн тухай Британийн сонин хэв лэлүүдээр шуугиж байна. Рикки цаа шид промоутерийн ажилд хүчин зүтгэж ч магадгүй гэнэ. Мэттью ч гэсэн рингэндээ үлдэх эсэх нь тодорхойгүй, Юрий Нуж ненко, Жанлука Бранко нартай хийх тулаанаа цуцалсан билээ.
ВЛАДИМИР СИДОРЕНКО. 1976 оны есдүгээр сарын 23-нд төрсөн. Сонирхогчийн бокс: “Сидней-2000”-ын хүрэл, 2001 оны ДАШТ-ий мөнгөн медальт. Европын аварга (2000). Украины олон удаагийн аварга. Мэргэжлийн боксын дэвжээнд 22 удаа ялж (долоод нь нокаутаар), гурав ялагдан, хоёр тэнцжээ. WBA-гийн аварга (2005-2008).
ВАЛЕРИЙ СИДОРЕНКО. 1976 оны есдүгээр сарын 23-нд төрсөн. Европын АШТ-д 2000 онд аваргалсан. Цагдаагийн ДАШТ-д гурвантаа (1995, 1997, 1999) түрүүлжээ. Сиднейн олимпод оролцож байв. Украины олон удаагийн аварга. Мэргэжлийн спортод хүч сориогүй.
Амжилтын түвшин ойролцоо ихэр боксчид Сиднейн олимпийн дэвжээнд нудар га зөрүүлж, Владимир дэд аваргаар шал гарсан юм. Валерий 48, Владимир 51 кг-д хүч сорьсон. Жин нэлээн хассан ах нь өр сөлдөгчдөө хожсон бол дүү нь ба га шөвөгт ялагджээ. Сиднейгээс ирээд Вла димир мэргэжилд орж, Валерий зо дог тайлсан юм. Гэхдээ дүү нь боксоос бүр мө сөн салаагүй, жил бүр зохиогддог өөрс дийн нэрэмжит тэмцээнээ өндөр түв шинд явуулах ажлыг гарддаг. Харин Вла димир “Universum Box Promotions”-той гэрээ бай гуулсны дараа WBA-гийн аварга цол хүртжээ.
ХОСЕ АНХЕЛЬ КОТТО. 1977 оны зургадугаар сарын 22-нд төрсөн. Мэргэжлийн дэвжээнд 32 ялж (24-т нь нокаутаар) хоёр ялагдаж, нэг тэнцсэн.
МИГЕЛЬ АНХЕЛЬ КОТТО. 1980 оны аравдугаар сарын 29-нд төрсөн. “Сидней- 2000”-ын оролцогч. Мэргэжлийн дэвжээнд 36 удаа ялж (29-т нь нокаутаар), хоёр ялагджээ. Дэлхийн аварга (өдөн жин, WBO 2004-2006, хагас дунд жин WBA 2006- 2009, холион бантан жин WBA 2011).
Ахыгаа дуурайн боксоор хичээллэсэн Мигель хожим нь түүнээс ч илүү амжилт олсон юм. Тэрбээр хоёр ахтай, хамгийн ууган Хуан Мигель Котто нь сонирхогчийн боксоор хичээллэдэг байсан ч мэргэжилд ороогүй юм. Тэд Пуэрто-Рикодоо асар их нэр хүндтэй.
ХУАН МАНУЭЛЬ МАРКЕС. 1973 оны наймдугаар сарын 23-нд төрсөн. Мэргэжлийн дэвжээнд 52 тулаанд ялж (38-т нь нокаутаар), зургаа ялагдаж, нэг тэнцжээ. Хагас хөнгөн жинд дэлхийн аварга (WBA 2003-2006, IBF 2003-2005, WBO 2006, өдөн жин WBC 2007-2008, хөнгөн жин WBO, WBA 2009)
РАФАЭЛЬ МАРКЕС. 1975 оны гуравдугаар сарын 25-нд төрсөн. Мэргэжлийн бокст 39 удаа ялж (35-д нь нокаутаар) зургаа ялагдсан. IBF (2003-2006), WBC (2007)-ийн аварга.
Рафаэль мөн л ахынхаа нөлөөгөөр бок соор хичээллэсэн. Мэргэжлийн бокст орсноос хойш 12 жилийн нүүр үзсэн тэд элит өрсөлдөгчдийнхөө сүрд эрхгүй дарагдсаар өнөөг хүрчээ. Тухайлбал, Хуаны жинд Пакьяо, Баррера, Мейведер, Диас, Рафын өрсөлдөгчид нь Марк Жионсон, Лопес нарын луугарууд байх жишээтэй.
МЭННИ ПАКЬЯО. 1978 оны аравдугаар сарын 17-нд төрсөн. Долоон өөр жинд бүгдэд нь аварга цол хүртсэн цорын ганц боксчин юм. “Ринг” сэтгүүл болон боксыг дагнан бичдэг сэтгүүлчдийн санал асуулгаар 2006, 2008, 2009 оны дэлхийн шилдэг боксчноор тодорсон. Мэргэжилд 52 удаа ялж (38-т нь нокаутаар), 3 ялагдан, хоёр тэнцжээ.
БОББИ ПАКЬЯО. 1980 оны аравдугаар сарын 12-нд төрсөн. Мэргэжилд 29 ялж (14-т нь нокаутаар), 15 ялагдан, гурав тэнцжээ.

Мэннигийн дүү нь боксчин гэдгийг хүмүүс сайн мэдэхгүй. Үнэхээр ч тэдний амжилт тэнгэр газар шиг ялгаатай. Дунд жинд хүч сорьдог байсан Бобби 2008 онд спортоо орхисон юм.
ВИТАЛИЙ КЛИЧКО. 1971 оны долдугаар сарын 19-нд төрсөн. Кикбоксын амжилт: Өөр байгууллагуудын хувилбараар дэлхийн аварга цолыг зургаан удаа хүртжээ. Сонирхогчийн боксоор 1995 онд ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн. Украины гурван удаагийн аварга. Мэргэжилд 42 ялж, (39-т нь нокаутаар), хоёр ялагдсан. WBO (1999-2000), WBC (2004-2005, 2008 оноос одоог хүртэл)-ийн аварга. 2005 онд тамирчны замналаа өндөрлөсөн ч 2007 онд эргэн ирсэн. ВЛАДИМИР КЛИЧКО. 1976 оны гуравдугаар сарын 25-нд төрсөн. Атлантын олимпийн аварга. Европын АШТ-ээс 1996 онд мөнгөн медаль хүртсэн. Украины таван удаагийн аварга. Мэргэжилд 55 удаа ялж (49-т нь нокаутаар) гурав ялагджээ. Супер хүнд жинд дэлхийн аваргын бүс эзэмшдэг (WBO, 2000-2003, 2008 оноос одоог хүртэл, IBF 2006, IBO 2006 оноос).
Амжилт ялалтаараа хамгийн мундаг ах дүүс гэж тэднийг тодорхойлж болох. Укрианы алдарт тамирчдыг мэдэхгүй хүн дэлхийд ховор. Атлантын олимпод тэд хоёулаа нударга зөрүүлэх дөхсөн ч дүү нь сонгогдон оролцож, зорилгоо биелүүлсэн юм. Өдгөө ах дүүс Дэвид Хэй болон То маш Адамек нартай хүч сорихоор зэхэж байна.
loading...



