Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » А.Энхтуул хүрэл медаль хүртлээ

GD Star Rating
loading...

Энэ сарын 14-22ны өдрүүдэд Филиппинд 20 орны 278 хөвгүүд,охидын дунд 6 насны ангиллаар, 9 тавилд явагдсан Ази тивийн Өсвөрийн шатарчдын 2011 оны аварга шалгаруулах тэмцээнд Монголын  А.Энхтуул (G-18 ангилалд 22 шатарчин оролцсон) 6 оноо (3-р байр), У.Насанжаргал (B-18,20) 5,5 (4), Б.Хүслэн (G-8,20) 5 (6), Г.Сайханзаяа (G-14,20) 5 (8), Б.Ану (G-18) 5 (11), Г.Батбилэг (B-16,24) 5 (11), Н.Бадамханд (G-16,20) 4,5 (9), Э.Баасансүрэн (B-8,18) 4,5 (9), Х.Баясгалан (B-8) 4,5 (10), Б.Баярмаа (G-16) 4,5 (12), С.Жаргалмаа (G-14) 4,5 (12), И.Батжаргал (B-8) 4,5 (12), М.Сарантуяа (G-12,24) 4,5 (13), О.Чингүүн (B-10,32) 4,5 (16), Г.Мөнхбаяр (B-14,30) 4,5 (18), Т.Пүрэвдорж (B-14) 4,5 (19), Ц.Бат-Эрдэнэ (B-12,30) 4,5 (19), Б.Баяржаргал (B-12) 3,5 (25) онооны

амжилт тус тус үзүүлжээ.

“Хос мастер”  бодолтын тэмцээн зохиов.

Шатрын спортын мастерууд,гэр бүлийн хосууд -  М.Баасанжав,Н.Энхнасан нарын “Хос мастер” клубын санаачлага,ивээн тэтгэлгээр “Засагт Хан” дээд сургууль дээр  олон улсын жишигээр зохиогдсон бодлого бодолтын анхдугаар тэмцээнд ИМ Д.Шаравдорж, ОУМ Ц.Лхагвасүрэн, бодолтын улсын аваргууд СМ Б.Буяннэмэх, СМ М.Гүнбаяр, СМ С.Ган-Од нарын 10 гаруй шатарчид,бодлого сонирхогчид оролцон 5 даалгаврын шийдийг 105 минутын хугацаанд олж өрсөлдснөөс  ДМ Б.Галмандах, ОУМ Ц.Батчулуун, СМ М.Гүнбаяр нар шагналт байруудад шалгарав.

Энэ тэмцээн нь ирэх сарын эхээр явагдах Бодолтын УАШТ-ий өмнөхөн зохиогдсон сорил гэсэн агуулгаар их ач холбогдолтой, бодолтын төрөл бүрийн удаах тэмцээнүүдийн эхлэл байлаа.

”Хос мастер” клуб нь вэб сайт нээж шатар болон клубынхаа үйл ажиллагааг сурталчлахын зэрэгцээ Монгол оронд шатар,түүний бодлого зохиомжийг хөгжүүлэх, тухайлбал шатрын бодлого бодолтын тэмцээнийг олон улсын зэрэг зиндаанд хүргэх талаар тодорхой зорилт тавин ажиллаж буй ажээ.

Тэмцээний даалгаварт өгөгдсөн 3 нүүдлийн мадын бодлогыг бодож өөрийгөө сорино уу, шийдийг нь дараачийн мэдээндээ тавих болно.

 

GD Star Rating
loading...
А.Энхтуул хүрэл медаль хүртлээ, 8.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. boldgerel says:

    aziin avargiin uyeer anh udaagaa zohiogdson blitziin temtseend badamkhand nasanda turuulsen shde enkhtuul bas hurel avsan

    GD Star Rating
    loading...
  2. boldgerel says:

    tegehde sain huuhduud ni blitzde ordoggui gej sonsson tegehde sain bna shu bayr hurgie

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: