loading...
Английн премьер лигийн 38-р тойргийн тоглолтууд явагдаж Европын эрх, доошоо унах багууд өөр өөрсдийн байраа эзэллээ. Вэст Хэм “найдваргүй” байдалд орсныг эс тооцвол доошоо унах бусад хоёр баг тодорхой болоогүй байсан. Бирмингэм, Блекпуль, Волвес, Уйган гэсэн багууд уначихгүйн тулд хамаг байдгаа шавхлаа.
Блекпуль аваргын болзлоо аль хэдийнэ хангасан Манчесте Юнайтедтэй туллаа. Юнайтедийн хувьд төдийлөн ач холбогдолгүй тоглолт учраас сулхан бүрэлдэхүүн илгээсэн бол Ян Холлоуэй байж болох хамгийн сайн гараагаа мэдээж талбайд илгээв.
Хожил авахгүй бол найдваргүй байдалд орох учраа Блекпуль тоглолтыг довтолж эхлүүллээ. Үүнийхээ ачаар тэд 57 дахь минутаас хойш Английн аваргуудыг 2 : 1-ээр тэргүүлж эхлэв. Энэ зун багаа орхиж магадгүй байгаа Чарли Адам гайхалтай чөлөөт цохилтоос гоолдсон бол Тейлор-Флетчер отон тоглолтын байраас нэг гоол хийсэн юм. Тейлор-Флетче энэ улиралд топ 4-т багтсан клубуудын хаалгыг бүгдийг нь мялааж чадлаа.
Гэвч Юнайтед аваргын цомоо хожлоо авахыг хүссэн учраас хариуг нь барихаар довтолж эхэллээ. 62 дахь минутад Нанигийн хөндлөн дамжуулалтыг Андерсон хаалганд нэг хүрэлтээр чихэж тооны харьцааг 2 : 2 болголоо. Тоглолт энэ үр дүнгээр дуусвал Блекпуль дээд лигтээ үлдэх байсан ч тэд өөрсдийгөө “нүхэнд” унагалаа. Тэдний хамгийн туршлагатай хамгаалагчдын нэг Иан Эватт 74 дэх минутад авто-гоол оруулж багийнхаа найдварыг үгүй хийлээ.
Тооны харьцааг тэнцүүлэхээр улайрч урагшаа хэтэрхий их шахсаныг нь ашиглан Майкл Оуэн дахин нэг гоол оруулснаар нөхцөл байдал “найраагүй” болсон. Ийнхүү Блекпуль клуб жилийн өмнө байсан байрандаа эргэн залархаар боллоо. Тэднээс өөр 5 авто-гоол хийсэн баг энэ улиралд гараагүй. Мөн 55 гоол оруулснаар лигийн түүхэнд хамгийн олон гоолтой “унасан” багаар тодорлоо.
Юнайтедийн домогт хаалгач Эдвин Ван дер Сарын үдэлтийн тоглолт дээрхи боллоо.
Блекпультэй хамт “Лигийн цом”-ын эзэн Бирмингэм клуб мөн зиндаа уруудлаа. Шийдвэрлэх сүүлийн тулаанд тэд Тоттенхэмд 2 : 1-ээр ялагдсан бөгөөд Павлюченко дубль хийжээ. Хэдийгээр доошоо унасан ч гэсэн Бирмингэм Европын лигийн эрхтэй. Тиймээс Алекс Маклиш ажлаа алдахгүй гэж мэргэжилтнүүд тааварлаж байна. Дээрхи тулаанд Бирмингэм тэнцээ авах ганц зорилготой орсон. 70 дахь минут хүртэл эсрэг багийн хаалга руу ганц ч чиглэсэн цохилт хийлгүй сайн хамгаалж байлаа. Гэвч ингэж ардаа “бүгсэн”-ий гороо амсаж сүүлийн 20 минутад Павлюченкод дээрэлхүүлжээ.
Тоттенхэм энэ хожлыг авснаар мөн Европын лигийн эрхээ баталгаатай болгосон.
Харин Ливерпуль 1999 оноос хойш анх удаа Европын ямар нэгэн тэмцээний эрхгүй үлдлээ. Сүүлийн тойргийн тулаанаа “Коп”-ууд Астон Виллатай хийсэн ч Даунингийн нэг гоолоор “Вилла Парк”-т ялагдсан. Жо Коул сүүлийн хоёр сард анх удаагаа гараанд гарч давгүй тоглосон ч багаа хожигдлоос аварч чадсангүй.
Астон Вилла талбайдаа Ливерпулийг 1998 оны 2 сараас хойш анх удаа буулган авч улирлыг дуусгалаа.
Аваргуудын лигт оролцох 4 багийн нэр тодорхой болсон ч 3 болон 4-р байранд хэн шалгарах нь сонирхол татаж байлаа. Манчестер Сити Болтоны талбайд зочлон 2 : 0-ээр ялалт байгуулж шууд Аваргуудын лигт өрсөлдөх боломжтой болж байна. Лескотт 43 дахь минутад санамсаргүй байдлаар бөмбөгөнд оногдож гоол хийсэн. Улмаар Жеко улирлын 2 дахь бөмбөгөө 62 дахь минутад хийж Ситигийн эрх баталгаатай боллоо.
Харин Арсенал урьдчилсан шатыг давж байж топ багуудын тэмцээнд оролцох болов. Нэг хотын Фулхэм багийн талбайд тэд зочилсон ч хожил авч чадсангүй. 2:2-оор тэнцлээ. Буучдаас Ван Перси, Уолкотт, Фулхэмээс Сидуэлл, Замора нар гоолджээ. 75 дахь минутад Фулхэмийн Золтан Гера талбайгаас хөөгдсөн ч хүн дутуу өрсөлдөгчөөсөө Буучид нэг л оноо салгаж чадлаа. Цэнгэлдэхэд цугласан Арсеналын фенүүд дасгалжуулагчдаа “илүү их хөрөнгө зар” хэмээн дуулж байв.
Ван Перси өнгөрсөн 1 сараас хойш нийт 18 дахь гоолоо хийж дээд амжилт тогтоолоо.
Челси Эвертонд 0 : 1-ээр дийлдсэн. Бекфордын оруулсан гайхалтай гоол Эвертонд улирлын сүүлчийн ялалт авахад тусаллаа. 53 дахь минутад Симус Коулмен талбайгаас хөөгдөж үлдсэн минутыг Эвертон 10 хүнтэй үргэлжлүүлсэн. Карло Анчелотти энэ тулаанд Торрес – Анелкагийн хослолыг гаргасан ч бас л үр дүнд хүрсэнгүй. Чели энэ жил 9 ялагдал амссан бөгөөд үүнээс тааруу амжилт гэвэл 2000/01 онд 11 удаа хожигдож байсан билээ.
*Премьер лигийн энэ улиралд нийт 1063 гоол орсон бөгөөд дунджаар 2.8 гэсэн үг. Премьер лигийн түүхэнд хамгийн олон гоолтой улирал энэ болов. Өмнөх амжилт 1,060 гоол (1999/2000) байсан юм.
*Мэргэн буучдыг тус бүр 21 гоолтой Димитер Бербатов, Карлос Тевес нар тэргүүллээ.
| байр | Клуб | ТТ | Х | Т | Хж | +/- | оноо |
| 1 | МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД | 38 | 23 | 11 | 4 | 78-37 | 80 |
| 2 | ЧЕЛСИ | 38 | 21 | 8 | 9 | 69-33 | 71 |
| 3 | МАНЧЕСТЕР СИТИ | 38 | 21 | 8 | 9 | 60-33 | 71 |
| 4 | АРСЕНАЛ | 38 | 19 | 11 | 8 | 72-43 | 68 |
| 5 | ТОТТЕНХЭМ | 38 | 16 | 14 | 8 | 55-46 | 62 |
| 6 | ЛИВЕРПУЛЬ | 38 | 17 | 7 | 14 | 59-44 | 58 |
| 7 | ЭВЕРТОН | 38 | 13 | 15 | 10 | 51-45 | 54 |
| 8 | ФУЛХЭМ | 38 | 11 | 16 | 11 | 49-43 | 49 |
| 9 | АСТОН ВИЛЛА | 38 | 12 | 12 | 14 | 48-59 | 48 |
| 10 | САНДЕРЛЕНД | 38 | 12 | 11 | 15 | 45-56 | 47 |
| 11 | ВЕСТ БРОМВИЧ | 38 | 12 | 11 | 15 | 56-71 | 47 |
| 12 | НЬЮКАСЛ | 38 | 11 | 13 | 14 | 56-57 | 46 |
| 13 | СТОК СИТИ | 38 | 13 | 7 | 18 | 46-48 | 46 |
| 14 | БОЛТОН | 38 | 12 | 10 | 16 | 52-56 | 46 |
| 15 | БЛЭКБЕРН | 38 | 11 | 10 | 17 | 46-59 | 43 |
| 16 | УИГАН | 38 | 9 | 15 | 14 | 40-61 | 42 |
| 17 | ВУЛВЕРХЭМПТОН | 38 | 11 | 7 | 20 | 46-66 | 40 |
| 18 | БИРМИНГЕМ | 38 | 8 | 15 | 15 | 37-58 | 39 |
| 19 | БЛЭКПУЛ | 38 | 10 | 9 | 19 | 55-78 | 39 |
| 20 | ВЕСТ ХЭМ | 38 | 7 | 12 | 19 | 43-70 | 33 |
***
Мэргэн буучид
Димитар Бербатов (Манчестер Юнайтед)
Эндрю Кэрролл (Ливерпуль)
Дирк Кёйт (Ливерпуль, 5)
Рафаэль Ван дер Ваарт (Тоттенхэм, 4)
Хавьер Эрнандес (Манчестер Юнайтед)
Флоран Малуда (Челси)
Чарли Адам (Блэкпул, 7)
Клинт Дэмпси (Фулхэм, 1)
Дидье Дрогба (Челси, 2)
Юхан Эльмандер (Болтон)
Асамоа Гьян (Сандерленд)
Макси Родригес (Ливерпуль)
Фернандо Торрес (Челси)
Роман Павлюченко (Тоттенхэм)
Самир Насри (Арсенал, 1)
Саломон Калу (Челси)
Фрэнк Лэмпард (Челси, 4)
Уго Родальега (Уиган)
Кенуайн Джонс (Сток Сити)
Тим Кэхилл (Эвертон)
Тео Уолкотт (Арсенал)
Луиш Нани (Манчестер Юнайтед)
Даниэль Старридж (Болтон)
Крейг Гарднер (Бирмингем, 1)
Джермейн Бекфорд (Эвертон)
Сильвен Эбенкс-Блейк (Вулверхэмптон)
Луи Саа (Эвертон)
Стюарт Даунинг (Астон Вилла)
Эшли Янг (Астон Вилла, 4)
Гарет Бэйл (Тоттенхэм)
Маруан Шамах (Арсенал)
loading...






Блэкпүүл харамсалтай уналаа. Чононууд харин азтай юм, нэг их сайн байгаагүй гэхэд тэсээд үлдчихлээ дээ
loading...
harin ch sain bsan shu manu d anhni yalagdlig ted l amsuulsan topuudin esreg sain toglodog murtuu dundchuuld hojigdood bdag heniig ch hojij hend ch hojigddog bag da hehe
loading...
Ene jiliin PL uneheer uneheerr goy bolj ongorloo TOP uudiin dund MANC orj soirholtoi neg uliraliig ongoruulj nileen sn amjilt gargalaa. CL d sn togloh bh gj bodjiin ene zun city huchee buur iluu bolgoh bh Daraa jil MANC 4iin toloo bish awarga blj turuulhiin toloo toglono gj bdjiin. Teheer daraa jil buur ch sonirholtoi uliral bln. LIV iin huwid ted chadah zuilee l hiisen yaah ch argagui oorsdoo toglood iim ur dund hursen bol odoo yaahaw thde bertel tedend noloolson mon Roy Hojson d ch bs asuudal bga suuld nileen sergej bsn bolowch heterhii oroitson bla. Arsenal nogool ehlelee sn tawiad togsgol mash muu hiideg zangaa dawtlaa. Ted ulirliin suuleer mash muu togsgol hiideg bolood bga Mon tedend ih mongo zarah n yh argagui unen Top bag l bol mash ih hemjeeni mongo zarlagdah ystoi . Manu esergeer ligiin dundaas sn ywsaar chelsea giin budreltuudig ashiglaj turuulle tun sn bag shuu SAF ch delhiin hamgiin shildeg dasgaljuulagch TOT EL sn togloosoi amjilt
loading...
hagas saind bolovsrol tv- r hulbumbugiin hoshin shogiin toglolt uzsen zaluusaa? west ham ulirlin ehnees suuliin bairand baij tuuniige ulirlin tugsgul hurtel sain hadgalj chadlaa g.m eleg avmaar yumnuud yariad bsan, ug ni obzor hiih gej yadaad bga ni sain yum l da gevch ugiin bayalag daanch bhgui yum da
loading...
blackpool azgv ymdaa..2 1 bxad n l joxn xamgalax maygin taktik xereglsen bol dr bsimdaa….weger min ene zun l baga cangarulax xeregte….xerwe irex jil axiad tsomgv vldwel bagas ywsan n dr blgv….
loading...
Manai KOPuud 6t orson n deeree daraa uliral huchee huwaalguigeer EPLdee titleiig awhiin tuld buh huchee zoriulah heregtei
loading...
ABARGUUDIIN LIGIIN SHIGSHEE TOGLOLTIIN NEREMJIT VENUS SHIREENII XOLBOMBOGIIN ABARGA SHALGARUULAX TEMTSEENII MEDUULEG ABCH BN TEMTSEEN 26-28 ND VENUS SPORT PUB D 4 SHIREEN DEER ZEREG YBAGDANA TEMTSEEND BARS AA MANU ZEREG 6 TERGUULEGCH BAGIIN FAN TUS BUR 10 TAMIRCHIN OROKH BOLOMJTOI MEDUULEG OGOX TEMTSEENII JURAM SHAGNALIIN SANGIIN TALAAR SONIRKHOX BOL KHAYGAA ochmunkh@yahoo.com -d ilgeene uu
loading...
Oron nutgiin temtseendee sain yavah heregtei, evropiin cup bhgui bsan n deer, odoo angliin avargiig avahgui bol heden jil ch avargagui yavchiv, carling, league cup, PL title geed bidend olon bolomj bgaa, daraa jil goy boloh bhoo
loading...