Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, АС Рома, Интер Милан, Италийн хөлбөмбөг, Ювентус » Удинезе Аваргуудын лигт орж, Юве юу ч үгүй үлдлээ

GD Star Rating
loading...

Калчио  лигийн 38-р тойргийн дараа  хүснэгтийн байрыг тийм ч их өөрчлөгдсөнгүй. “АС Милан” “Удинезе”-тэй 0 : 0-ээр тэнцэж 82 оноотой улирлыг дуусгаж байна. 74 дэх минутад Ди Натале торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч Амелиа хааж багаа хожигдлоос аварсан. Милан энэ улиралд пеналтиас гоол алдаагүй цорын ганц баг болж байна. Ди Натале 28 гоолтой лигийн мэргэн буучаар тодорлоо.

18 дахь түрүүгээ хүртсэн АС Миланы хувьд нэг их ач холбогдолгүй 1 оноо  боловч Удинезед Аваргуудын лигийн эрхээ баталгаажуулах амин чухал оноо боллоо. Франческо Гвидолины баг 66 оноотойгоор 4-р байранд орж ирэх жилийн Аваргуудын лигт тоосоо өргөх боломжтой боллоо.

Тэдэнтэй энэ байрыг булаалдаж байсан Лацио Леччиг 4 : 2-оор хожсон ч 5-р байрандаа хэвээр үлдлээ.  Мауро Сарате дубль хийж, Рокки нэгийг, Вивес, өөрийнхөө хаалганд авто-гоол оруулсан.  Лациогийн ахлагч Рокки Леччегийн хаалганд нийт 7 дахь гоолоо хийж байна. Италийн өөр ямар ч багт тэр ийм олон гоол оруулаагүй. Лацио ямар ч байсан  Европын лигийн эрхтэй үлдлээ.

Лациогийн  дерби Рома ч бас ирэх жил Италийн төлөөлөн Европын лигт өрсөлдөх нь. Гэхдээ урьдчилсан шатнаас. “Чононууд” Сампдорияг 3 : 1-ээр буулган авч доод лиг руу унах замыг нь заслаа. Тотти, Вучинич, Боррьело нар багтаа гоолуудыг авчирчээ. Тотти 207 дахь гоолоо оруулж Сери А лигийн бүх цаг үеийн жагсаалтанд 5-р байранд жагсаж байна. Дахиад 8 гоол оруулахад л Тотти хоёр байр ахина.

Интер Милан улирлын сүүлийн тоглолтоо Италийн цомын финалд удахгүй тулалдах Катаньятэй хийж 3 : 1-ээр хожил авлаа. Паццини дубльдсэн бол Нагатомо нэгийг нэмжээ. Леонардог ирснээс хойш Интер талбайдаа 12 дараалан хожил авч 100 хувийн амжилт үзүүллээ. Тэд хүснэгтийн дунд хагасаас 2-р байр хүртэл дэвшиж чадсан.  5 сарын 29-нд эдгээр багууд Ром хотын Олимпико цэнгэлдэхэд Италийн цомын төлөө өрсөлдөх билээ. Катанья лигтээ 7-р байранд орсон ч цомын тэмцээний финалд үлдсэн учраас Европын лигийн эрх авч байгаа.

Ювентус Наполитой шируун тоглолтын эцэст 2 : 2-ээр тэнцлээ. Кьеллини, Матри нар багаа хожигдож  явахад тэнцээний гоолуудыг оруулсан.  Наполи 70 оноо авч  Аваргуудын лигийн эрхтэйгээр улирлыг дуусгаж байгаа. Харин Ювентусыг ирэх улиралд бид Европын ямар ч тэмцээнд харахгүй.

Сампдория, Бари, Брешия гэсэн багууд Сери Б лиг руу унаж байгаа.


 

 

 

байр Клуб ТТ Х Т Хж +/- Оноо
1 МИЛАН 38 24 10 4 65-24 82
2 ИНТЕР 38 23 7 8 69-42 76
3 НАПОЛИ 38 21 7 10 59-39 70
4 УДИНЕЗЕ 38 20 6 12 65-43 66
5 ЛАЦИО 38 20 6 12 55-39 66
6 РОМА 38 18 9 11 59-52 63
7 ЮВЕНТУС 38 15 13 10 57-47 58
8 ПАЛЕРМО 38 17 5 16 58-63 56
9 ФИОРЕНТИНА 38 12 15 11 49-44 51
10 ДЖЕНОА 38 14 9 15 45-47 51
11 КЬЕВО 38 11 13 14 38-40 46
12 ПАРМА 38 11 13 14 39-47 46
13 КАТАНИЯ 38 12 10 16 40-52 46
14 КАЛЬЯРИ 38 12 9 17 44-51 45
15 ЧЕЗЕНА 38 11 10 17 38-50 43
16 БОЛОНЬЯ 38 11 12 15 35-52 42
17 ЛЕЧЧЕ 38 11 8 19 46-66 41
18 САМПДОРИЯ 38 8 12 18 33-49 36
19 БРЕШИЯ 38 7 11 20 34-52 32
20 БАРИ 38 5 9 24 27-56 24

Турнирная таблица.

М Клуб И В Н П Мячи Очки
1 МИЛАН 38 24 10 4 65-24 82
2 ИНТЕР 38 23 7 8 69-42 76
3 НАПОЛИ 38 21 7 10 59-39 70
4 УДИНЕЗЕ 38 20 6 12 65-43 66
5 ЛАЦИО 38 20 6 12 55-39 66
6 РОМА 38 18 9 11 59-52 63
7 ЮВЕНТУС 38 15 13 10 57-47 58
8 ПАЛЕРМО 38 17 5 16 58-63 56
9 ФИОРЕНТИНА 38 12 15 11 49-44 51
10 ДЖЕНОА 38 14 9 15 45-47 51
11 КЬЕВО 38 11 13 14 38-40 46
12 ПАРМА 38 11 13 14 39-47 46
13 КАТАНИЯ 38 12 10 16 40-52 46
14 КАЛЬЯРИ 38 12 9 17 44-51 45
15 ЧЕЗЕНА 38 11 10 17 38-50 43
16 БОЛОНЬЯ 38 11 12 15 35-52 42
17 ЛЕЧЧЕ 38 11 8 19 46-66 41
18 САМПДОРИЯ 38 8 12 18 33-49 36
19 БРЕШИЯ 38 7 11 20 34-52 32
20 БАРИ 38 5 9 24 27-56 24

***

Мэргэн буучид

28

Антонио Ди Натале (Удинезе, 5)

26

Эдинсон Кавани (Наполи, 5)

21

Самуэль Это’о (Интер, 5)

20

Алессандро Матри (Ювентус, 1)

19

Марко Ди Вайо (Болонья, 1)

17

Джампаоло Паццини (Интер, 2)

15

Франческо Тотти (Рома, 8)

14

Робиньо (Милан)
Пато (Милан)
Златан Ибрагимович (Милан, 3)

13

Антонио Флоро Флорес (Дженоа)

12

Андреа Караччоло (Брешия, 4)
Алексис Санчес (Удинезе)
Альберто Джилардино (Фиорентина)

11

Серджио Пеллисье (Кьево, 1)
Эрнанеш (Лацио, 1)
Марек Гамшик (Наполи, 2)
Хавьер Пасторе (Палермо)
Марко Боррьелло (Рома, 1)

10

Мирко Вучинич (Рома, 1)

9

Луис Хименес (Чезена, 2)
Мауро Сарате (Лацио, 2)
Родриго Паласио (Дженоа, 1)
Эрнан Креспо (Парма, 3)
Фабио Квальярелла (Ювентус)
Фабрицио Микколи (Палермо)

GD Star Rating
loading...
Удинезе Аваргуудын лигт орж, Юве юу ч үгүй үлдлээ, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. hmm UDI NAP 2 CL d yh bol? ymartaich ROMA FER 2oos deer bgasai

    GD Star Rating
    loading...
  2. Alia says:

    Milani 3 hamt goyo ain 42 goal ain ! CR7 40 goal ain ! 180million for CR7 ain Milani urd talin 3 100 dongoj hurne ain ! Messid erdoosoo oor bagaas sanal irdeggui ain ! Xavi,Iniestag avbal Messi unegui ain !

    GD Star Rating
    loading...
  3. Egel says:

    Inter Tsomiyn tuluu Parma-tay toglono shte andaa jaahan enduurel garsan bn

    GD Star Rating
    loading...
  4. Egel says:

    Parma gene uuchlaaray Palermo shuu

    GD Star Rating
    loading...
  5. aliad says:

    Yamarch mungu amlaad zarahgui bolhoor sanal tavidaggui yum shte. tuunees Messiyn tuluu yahaas ch butsahgui baguud zunduun baigaa oddiyn tsugluulga-1 dee Messig avah geed chadaagui yum shte Real madrid

    GD Star Rating
    loading...
  6. ABARGUUDIIN LIGIIN SHIGSHEE TOGLOLTIIN NEREMJIT VENUS SHIREENII XOLBOMBOGIIN ABARGA SHALGARUULAX TEMTSEENII MEDUULEG ABCH BN TEMTSEEN 26-28 ND VENUS SPORT PUB D 4 SHIREEN DEER ZEREG YBAGDANA TEMTSEEND BARS AA MANU ZEREG 6 TERGUULEGCH BAGIIN FAN TUS BUR 10 TAMIRCHIN OROKH BOLOMJTOI MEDUULEG OGOX TEMTSEENII JURAM SHAGNALIIN SANGIIN TALAAR SONIRKHOX BOL KHAYGAA ochmunkh@yahoo.com -d ilgeene uu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: