Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Хакүхо Асашёорюүтэй зэрэгцлээ

GD Star Rating
loading...

Чансаа тогтоох башёгийн 13 дахь өдөр ёкозүна Хакүхо озэки Харүмафүжид ялагдсанаар түүнийг нэхэгчдэд түрүү байрт хүрэх боломж бий болсон. Гэвч тэмцээний сүүлчийн өдөр өнөөх Харүмафүжи хошуучлагч аваргын хамгийн ойрын өрсөлдөгч Точиношинг өвдөг шороодуулснаар Хакүхо озэки Кайотой хийх барилдааны үр дүнгээс үл хамааран түрүүлэх болзлоо хангасан юм. Ингэснээр тэр долоон башёд дараалан түрүүлсэн ёкозүна Асашёорюүгийн дээд амжилтад хүрлээ. Харин түүхэн рекордыг давтсан энэ өдрөө тэр ахмад арслан Кайогийн дайралтыг тогтоож дийлэлгүй, энэ тэмцээнд хоёр дахь ялагдлаа хүлээсэн.


Өнгөрөгч оны нэгдүгээр сард 12-3 үзүүлэлттэйгээр үзүүрлэж байсан (тэрхүү тэмцээнд Асашёорюү аварга түрүүлсэн билээ) тэрбээр түүнээс хойш дөрвөн тэмцээнд дараалан уналгүй өнгөлөөд сүүлийн гурван башёд ялагдалтайгаар цомд хүрч байгаа юм. Башёгийн хаалтын өдөр аваргыг өвдөг шороодуулсан озэки Кайо мэргэжлийн сүмод 1044 дэх ялалтаа аван, энэ үзүүлэлтээр дээд амжилтыг эзэмшигч Чиёнофүжи аваргын рекордыг давтахад ганцхан даваа дутуу үлдэв.

Энэ тэмцээнд 10 даваа авсан Котошёогикү Нагоя башёд озэки цолны төлөө барилдаж магадгүй болжээ. Нэгдүгээр сард сэкивакэ цолтойгоор 11 ялсан тэрбээр ирэх башёд озэки цолны болзлыг хангахын тулд 12 давах ёстой. Гэхдээ Шүүгчдийн зөвлөлийн дарга Таканохана оякатагийн яриа түүнийг заавал уг болзлыг биелүүлэхгүйгээр арслан болох боломжтой гэсэн горьдлогыг төрүүлж буй. Их сүмогийн 65 дахь ёкозүна Таканохана “Ямар нэг цолны болзол дуулгахдаа хүмүүс тооны тухай онцлон ярьдаг ч миний хувьд барилдааны агуулга, чанарыг чухалчлах болно. Котошёогикү энэ тэмцээнд хүч үзсэн шигээ барилдвал озэки цолны нэр хүндийг дааж явах чадалтай гэж бодож байна” хэмээн өгүүлсэн.

Мөн өөр нэг бөх өвөрмөц нэгэн амжилтыг үзүүлсэн нь маэгашира цолтойгоор гурван тэмцээн дараалан 10 болон түү- нээс дээш даваа авсан Гоэйдо. Өнгөрөгч оны сүүлийн тэмцээнд 12-3, энэ жилийн эхний баш ёд 11-4 амжилт үзүүлсэн маэгаширагийн зүүний магнай Гоэйдо дөрвөн озэкиг бүгдийг нь хазайлган, 10 ялсан билээ. Түүний хувьд ирэх тэмцээнд энэ амжилтаа бататгавал мөн л озэки цолны төлөө зүтгэх тухай яриа сөхөгдөх юм. Найрааны хэргийн улмаас Японы сүмогийн холбооны шахалтаар зодог тайлсан макүүчи, жюүрёогийн 17 бөхийн орон зайг Чансаа тогтоох гэсэн тодотголтой энэ тэмцээний үр дүнгээр нөхөх учиртай. Тиймээс Шүүгчдийн зөвлөлийнхөн зиндаа хооронд өгсөж, уруудах бөхчүүдийн тооцоог хийж, нэлээн толгойгоо гашилгах төлөвтэй байна.

Цолтой 70 бөхийн ирцийг бүрдүүлэхийн тулд макүшитагийн дээд хэсэгт хараахан 50-иас дээш хувийн амжилт үзүүлж чадалгүй, гурван даваа авсан сүмочдыг ч зиндаа ахиулж магадгүй гэсэн яриа биеллээ олох магадлал тун өндөр болов. Макүшитагийн 10- аас дээш эрэмбэтэй бөхчүүдээс 11 нь дөрөв болон түүнээс дээш ялсан бөгөөд Японы сүмо гийн холбоо дор хаяж 13 бөхийг зиндаа ахиулна гэсэн амлалтдаа хүрэхийн тулд дээр дурдсан хувилбарыг хэрэгжүүлж магадгүй юм.

Хэрэв тэгэх аваас макүшитагийн зүүний 3-аас зодоглож, 3-4 амжилт үзүүлсэн Араваши цолтны эгнээнд багтах боломжтой. Түүнчлэн Кёкү- шюүхо, Ониараши нар ч жюүрёод дэвшихийг үгүйсгэхгүй. Энэ бүгдийг шийдэх хурал лхагва гаригт (V.25) болох юм. Долдугаар сарын 10-24- нд Нагоя хотноо үргэлжлэх тэмцээний банцүкэг ирэх сарын 27-нд зарлана.

МАКҮҮЧИ

ЗҮҮН БАРУУН

ХАКҮХО 13-2 Ё -

Котоошюү 3-8-4 О Кайо 9-6

Барүто 10-5 О ХАРҮМАФҮЖИ 10-5

Котошёогикү 10-5 С Кисэносато 8-7

КАКҮРЮҮ 12-3 К Тоёоношима 5-10

Гоэйдо 11-4 М1 -

Хоомашё 3-12 М2 Точиозан 4-11

Китатайки 3-12 М3 Аминишики 7-8

Окиноүми 7-8 М4 Такэказэ 7-8

Аран 6-9 М5 Ваканосато 7-8

ТАМАВАШИ 7-8 М6 Точиношин 12-3

- М7 Ёшиказэ 9-6

КЁКҮТЭНХО 8-7 М8 ШЁОТЭНРО 4-11

Тосаютака 10-5 М9 АСАСЭКИРЮҮ 7-8

- М10 Вакакоюү 8-7

- М11 Точиновака 7-8

- М12 Тоёохибики 7-8

- М13 ТОКИТЭНКҮ 8-7

Гагамарү 8-7 М14 Точинонада 6-9

Такамисакари 7-8 М15 -

Миябияма 8-7 М16 Кайсэй 10-5

Кимүраяма 7-8 М17

ЖЮҮРЁО

Такаясү 8-7 Ж1 Таманошима 4-11

Бүшюүяма 5-10 Ж2 -

Такарафүжи 9-6 Ж3 -

Дайдо 8-7 Ж4 -

- Ж5 -

- Ж6 Коккай 5-10

- Ж7 Акисэяма 4-11

Саданоүми 5-10 Ж8 Фүжиазүма 9-6

Масүнояма 9-6 Ж9 Саданофүжи 5-10

- Ж10 Хоочияма 7-8

ШИРОНОРЮҮ 5-10 Ж11 -

Сагацүкаса 13-2 Ж12 Тамаасүка 8-7

Масүраүми 5-10 Ж13 Ёшиазүма 8-7

- Ж14 Цүрүгидакэ 6-9

МОНГОЛ СҮМОЧДЫН АМЖИЛТ

МАКҮШИТА

З-3 Араваши (Ханакаго) Э.Дөлгөөн 3-4

З-12 Кёкүшюүхо (Ошима) Т.Эрдэнэбаатар 4-3

З-16 Ониараши (Асахияма) Ө.Өлзийжаргал 5-2

Б-28 Кагамио (Кагамияма) Б.Нанжид 3-4

Б-30 Таканоива (Таканохана) А.Баасандорж 1-2-4

Б-31 Рюүо (Миягино) Э.Санчирболд 4-3

З-33 Сакигакэ (Ханарэгома) Я.Баттүшиг 3-4

Б-33 Сэйро (Шикорояма) А.Өнөболд 2-5

З-34 Сэншё (Шикихидэ) Э.Баярбат 5-2

Б-44 Азүмарюү (Таманои) С.Тодбилэг 5-2

Б-50 Рюүонами (Тацүнами) Б.Баттөгс 5-2

З-58 Тайка (Шикихидэ) С.Шаравнямбуу 2-5

САНДАНМЭ

З-7 Тоорүгава (Минэзаки) Д.Ууганбаатар 4-3

З-14 Хошизакүра (Хаккакү) М.Алтангэрэл 5-2

Б-21 Дайонами (Тацүнами) Б.Ууганбаяр 4-3

З-55 Чиёшёома (Коконоэ) Г.Мөнхсайхан 5-2

Б-84 Аратоши (Ирүмагава) В.Цэрэндорж 3-4

ТУСГАЙ ШАГНАЛТНУУД

Гиношё буюу Техниктэй бөхийн шагнал

К Какүрюү (12-3, 6 дахиа) М1

Гоэйдо (11-4, 2 дахиа)

Кантошё буюу Дайчин барилдааны шагнал

М6 Точиношин (12-3, 3 дахиа)

М16 Кайсэй (10-5, анх удаа)

Шукуншё буюу Гарамгай барилдаан

Шагналыг авах бөх гарсангүй

ТҮРҮҮ БӨХЧҮҮД

МАКҮҮЧИ

Ё Хакүхо (Миягино) 13-2 19 дэхээ түрүүлэв

ЖЮҮРЁО

Ж12 Сагацүкаса (Ирүмагава) 13-2

Маэгашира-15 хүртэл дэвшиж байсан 30 настай энэ бөх урьд нь макүшитад нэг удаа түрүүлж байв

МАКҮШИТА

мк4 Мацүтани (Мацүганэ) 7-0

2006 оны Харү башёгоос их сүмод хүч үзэж, өнгөрсөн оны сүүлийн хагаст жюүрёо зиндаанд гурван тэмцээнд барилдсан энэ бөх гэмтлийн улмаас зиндаа уруудаад макүшитад хоёр дараалан түрүүллээ.

САНДАНМЭ

сд25 Хокүтокүни (Хаккакү) 7-0

2001 оны гуравдугаар сараас мэргэжлийн сүмод барилдаж байгаа Хокүтокүни бүтэн жил хагасын хугацаанд дэвжээнд гараагүйн улмаас жонокүчид унасан бөгөөд сүүлийн гурван тэмцээнд уналгүйгээр түрүүлэв.

ЖОНИДАН

жд75 Кайнорюү (Томозүна) 7-0

Энэ намар (IX.3) 20 нас хүрэх Кайнорюү мөн л гэмтлээсээ эргэн ирээд зиндаандаа түрүүллээ. Түүний оргил чансаа нь жониданы 26 юм.

ЖОНОКҮЧИ

жк14 Хисанотора (Тагоноүра) 7-0

2006 оноос эхлэн мэргэжлийн сүмод барилдаж буй энэ бөх олон удаа хүнд гэмтэл авч, чансаа төдийлэн ахиж чадахгүй явсаар 2009 оны эхний тэмцээнд жонокүчид түрүүлж байсан бөгөөд хамгийн доод зиндаанд хоёр дахиа магнайллаа. Сүмочийн замналынхаа талаас илүүд дэвжээнд гарч чадаагүй Хисанотора санданмэгийн 58 хүртэл дэвшиж байжээ.

GD Star Rating
loading...
Хакүхо Асашёорюүтэй зэрэгцлээ, 4.3 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: