loading...
Теннисний Францын нээлттэй тэмцээнд түрүүлэх магадлалтай хүмүүсийн жагсаалтад Рожер Федерерийн нэр алга. Энэ бол яах аргагүй сенсаац. Сүүлийн арван жилийн манлай теннисчин аварга болох тооцоонд байхгүй байгаа нь түүний формоос шууд хамааралтай. Тэрбээр улирлыг муугүй эхэлсэн ч сүүлийн саруудад тааруу тоглосноос болж чансаагаа мэдэгдэхүйц уруудуулав. Гэсэн авч тэр хожжээ. Швейцарь эр хоёрдугаар модны дээд хэсэгт багтсанаар хүчтэй өрсөлдөгчдөөс зугтааж чадлаа. Түүнд саад болж мэдэх Цонга, Феррер гэсэн лус байгаа ч тэд өөрсдөө форм муутай байгаа учир Рожерт боломж олгож байна. Тиймээс хагас шигшээд торолгүй шалгарах ногоон гэрэл Федерерт асаалттай байна.
Харин тэрхүү шатанд гайхал Жоковичтой таарах учиртай. Серби эр сүүлийн нэг жилийн дотор супер од болон төлөвшсөн бөгөөд энэ эрчээ хадгалсаар байгаа юм. Гэхдээ Рожертой уулзахын тулд олон бартаа давах шаардлагатай боллоо. Түүний замд хөндөлсөх томчуудаас дурдвал Дель Потро, Гаске, Бердых юм. Тэд бүгд шороон талбайн мастерууд учир ялагдлаа гэхэд Новакийг зовоож байж дийлдэх биз ээ. Нөгөө талаас шувтаргад шалгарах учиртай Надаль ч гэсэн хүнд даваа давахаар байна. Түүнтэй өрсөлдөх теннисчид бол Давыденко, Монако, Содерлинг гэсэн дайчин тоглолттой залуус юм. Тэднийг буулгаж авдаг юмаа гэхэд бүр ч айхтар учраатай уулзана. Тэр бол Мюррей. Британи эр өнгөрсөн жилийн “Их дуулга”-ын цомыг бариад алдсандаа том дүгнэлт хийсний дүнд он гарснаас хойш чанартай тоглолт хийх болсон. Ялангуяа шороон талбайд сайн тоглож олны итгэлийг өөртөө шингээж байна.
Тиймээс Рафаэлийг зогсоох хүнээр түүнийг мэргэжилтнүүд нэрлэх боллоо. Тааруу чансааныхаа буянг Федерер шиг эдлэх боломжтой өөр нэг хүн бол Шарапова юм. Тэрбээр шөвгийн наймын шатнаас нааш том теннисчинтэй өрсөлдөхгүй. Польшийн Радванскад дэгээдүүлчихгүй бол бусдыг нь хуниад гараад ирэх чадвар байна, форм байна. “Мастерс” зэрэглэлийн Римийн тэмцээнд үүнийгээ харуулсан. Тус тэмцээн шороон талбайд зохиогддог тул Мариягийн дээрх амжилт олны анхаарлыг гойд татсан. Гэвч нэг зүйл дээр олонх эргэлзэж байна. Тэр бол Клийстерсийг хожиж чадах уу? гэсэн асуулт.
Орос бүсгүй бельги эмэгтэйтэй шөвгийн наймд уулзана. Ким түүнийг формтой үед нь ч хождог элдэвтэй тул энэ уламжлалаараа шат ахиж мэднэ гэлцэх дүгнэлтийг тоймчид өгч байна. Шарапова өндөр амжилт гарган, урьдын түвшиндээ эргэн гараасай гэж үзэх дэндүү олон теннис сонирхогч, ивээн тэтгэгч компани байгаа учир Ким ба бусад тамирчин хоёрдугаар сортын улс болоод байна. Өнгөрсөн улирлын баатар Возняцкийн тухайд хэлэхэд, айхтар эсэргүүцэлтэй тулгарах нь ээ. Түүний бүсэд Хантухова, Пир гэсэн гандан бууршгүй бүсгүйчүүд байгаагаас гадна Кузнецова, Бартоли, Штосур нарын топ теннисчид байна. Дани бүсгүй тэднийг хождог юмаа гэхэд хамаг хүчээ шавхсан байдалтайгаар хагас шигшээд тоглох нь ээ. Гэтэл тус шатанд түүнтэй үзэлцэх боломжтой хүмүүс нь Янкович, Петрова, Скьявони нар байж байдаг.
loading...




WTFucking Рэдпаф монгол вэ funny
loading...
yaay ingej neg husen huleesen ih duulga maani eheldeg yum bjee, za masha-turuuleesee sda gej. esvel safina ch yumuu? esvel kuznetsova turuulvel tasarhai . ene tamtseenii daraa neeh udahgui Wimbledon-nii temsteen ehelne .. sda gej goy shuu ih duulguud . eregteigees Жокович-g demjiy daa orosuudaas oligtoi hun alga .
loading...