Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » FIFA GRASSROOTS-ИЙН СУРГАЛТ МОНГОЛД БОЛНО

GD Star Rating
loading...

Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2011 оныг “Сургалт Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан билээ. Энэхүү жилийн хүрээнд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо /FIFA/-ийн хүүхдийн хөлбөмбөгийн сургалтыг Монгол Улсад 2011 оны 5 дугаар сарын 24-нөөс 28-ны хооронд явуулахаар боллоо.

Энэхүү сургалтыг FIFA-ын албан ёсны сургагч багш Швейцар болонУзбекистаны багш нар таван өдрийн турш заах ажээ. Сургалтад нийт 25 монголын багш, дасгалжуулагч нар хамрагдах бөгөөд эдгээр хамрагдагсдыг албан ёсоор байрлуулан сургалтад хамруулах юм. Энэхүү хамрагдагсад дотор орон нутгийн багш нар байгаа бөгөөд сургалтад хамрагдсанаар орон нутгийн хүүхдийн хөлбөмбөгийн сургалт сайжирна гэдэгт итгэлтэй байна. Сургалтын нээлтийн ажиллагаа 2011 оны 5 дугаар сарын 24-ны 09,30-д эхлэх тул энэхүү үйл ажиллагааг албан ёсоор мэдээлэхийг хүсэж байна.
Сургалтын дараа МХБХолбоо өөрсдийн дотоодын фестивалийг эх үрсийн баярыг
тохиолдуулан хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд нийт 3 насны ангиллаар 5 дугаар сарын 29-нөөс 31-ны хооронд МХБХ-ны ногоон талбай дээр зохион байгуулна. Энэхүү фестивальд нийт 500 гаруй хүүхэд, багачууд оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд оролцогч хүүхэд болгонд МХБХ-ноос бэлэг гардуулах ажээ.
Монголын хүүхдийн хөлбөмбөгийн хөгжлийн үндэс суурийг бэхжүүлэхийн төлөөхамтдаа ажиллацгаая.

GD Star Rating
loading...
FIFA GRASSROOTS-ИЙН СУРГАЛТ МОНГОЛД БОЛНО, 10.0 out of 10 based on 11 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. MGL uragshaa bid chadnaa

    GD Star Rating
    loading...
  2. Asuult says:

    Iluu todorhoi medeelel uguuch ene bol mash chuhal medeelel bna. Yag yamar nasnii angillaar surgalt yavagdah yum? Huuhduudee odoonoos sain beldeed ehelchuul udahgui 20jiliin daraa ch yumuu World Cup iin uridchilsan shatand Japan Korea China Iran Australia zereg baguudtai ana mana uzej baival saihan bnaa. Ter boltol bas hol bnaa.

    GD Star Rating
    loading...
  3. ABARGUUDIIN LIGIIN SHIGSHEE TOGLOLTIIN NEREMJIT VENUS SHIREENII XOLBOMBOGIIN ABARGA SHALGARUULAX TEMTSEENII MEDUULEG ABCH BN TEMTSEEN 26-28 ND VENUS SPORT PUB D 4 SHIREEN DEER ZEREG YBAGDANA TEMTSEEND BARS AA MANU ZEREG 6 TERGUULEGCH BAGIIN FAN TUS BUR 10 TAMIRCHIN OROKH BOLOMJTOI MEDUULEG OGOX TEMTSEENII JURAM SHAGNALIIN SANGIIN TALAAR SONIRKHOX BOL KHAYGAA ochmunkh@yahoo.com -d ilgeene uu

    GD Star Rating
    loading...
  4. SHIGSHEE TOGLOLTIIN NEREMJIT SHIREENII XOLBOMBOGIIN ABARGA SHALGARUULAX TEMTSEENII MEDUULEG ABCH BN. 4 SHIREEN DEER ZEREG YBAGDANA. ochmunkh@yahoo.com bolon 457009-d xolbogdon MEDUULEGEE ILGEEN SHAGNALIIN SAN BOLON TEMTSEENII JURAMTAI taniltsana uu.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: