Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Үндэсний бөх » Олимпийн аварга Н.Түвшинбаярын баг үндэсний бөхийн барилдаанд түрүүллээ

GD Star Rating
loading...

Тавдугаар сарын 22-ны ням гаригт “Аса” циркэд үндэсний бөхийн нэгэн сонирхолтой барилдаан боллоо. “Дээд төрөлтөн” үндэсний бөх судлалын төвөөс зохион байгуулсан энэхүү багийн барилдаанд улсын харцага хоёр, улсын начин хоёр тэргүүтэй улс, аймгийн цолтой 32 хүчтэн найман баг болон хуваагдаж өрсөлджээ. Барилдаанд оролцогчдоос цолны эрэмбээр тэргүүлэгч найм нь NBA, NHL-ийн драфтын журмаар багийн гишүүдээ сонгон авсан бөгөөд оноолтын хэлбэр нь сонирхолтойгоор болсон байна.

Дөрвөн бөх сугалаагаар халз барилдаж, аль нэг баг нь даваа авалгүйгээр хожигдвол ялагчид дараагийн даваанд шууд шалгарах, эсвэл хоёр багаас даваатай бөх гарвал тэднийг дахин барилдуулах журмаар ялагчийг тодруулжээ. Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, аймгийн арслан Н.Түвшинбаяр олимпийн наадмаас хойш анх удаа үндэсний бөхөөр барилдсан нь энэ ба Ховд аймгийн арслан Г.Алтангэрэл, Увс аймгийн начин Н.Батсуурь, Архангай аймгийн начин Мөнхболд нараар багаа бүрдүүлэн түрүүлжээ.

Үндэсний бөхийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, залуу үеийг уламжлалт спортдоо татан оруулах зорилгоор 2010 онд байгуулагдсан “Дээд төрөлтөн” үндэсний бөх судлалын төвөөс зохион байгуулсан анхдугаар барилдааны аваргууд 2 сая төгрөгийн шагнал гардсан бол үзүүрлэсэн багийг 1 сая төгрөгөөр урамшууллаа. Түүнчлэн их шөвөгт шалгарагчид 500 мянга, эхний даваанд хасагдагчид 150 мянган төгрөгийн шагнал хүртсэн бөгөөд зохион байгуулагчдаас багийн ахлагчдад 50 мянган төгрөгийн нэмэлт урамшуулал олгосон байна.

Нэг барилдааныг таван минутад багтаан явуулж, энэ хугацаанд хаялцаагүй тохиолдолд идэвхтэй барилдсан бөх нь хоёр сэнжигний барьц сонгох, энэ барьц задарвал мөн идэвхтэй барилдсан бөхийн талаар хав золгох зарчмаар явуулсан байна.

Нэгийн даваа

1-р дүйз

а.а Л.Шинэбаатар у.х Д.Батболд

а.а Амарзаяа а.а Б.Гончигдамба

а.а Буянжаргал                  а.а Б.Энхбаатар

а.а Дж.Батбаяр а.з Бадамсүрэн

 

а.а Л.Шинэбаатар а.а Б.Энхбаатар

 

2-р дүйз

а.а Ш.Жаргалсайхан а.н Бундхорол

а.н Гандаваа                       у.н Э.Энхбат

а.а Б.Батмөнх                     а.н Ц.Чимэддорж

а.н Гантулга а.х Батсайхан

 

а.а Ш.Жаргалсайхан а.н Ц.Чимэддорж

а.а Б.Батмөнх у.н Э.Энхбат

 

3-р дүйз

а.а Ж.Сүхбат а.н Мөнхболд

а.а Л.Лха-Очир у.н Ц.Цогтжаргал

а.н Батжаргал                     а.а Б.Пүрэвсайхан

а.н Болдбаатар а.а Д.Энхбат

 

а.н Болдбаатар а.а Б.Пүрэвсайхан

 

4-р дүйз

а.а Н.Түвшинбаяр а.н Л.Цээсүрэн

а.а Г.Алтангэрэл у.х Э.Батбаатар

а.н Н.Батсуурь а.н Энхбаяр

а.н Мөнхболд                      а.н Эрдэнэхүү

 

а.н Батсуурь а.н Эрдэнэхүү

 

II тойрог

1-р дүйз

а.а Л.Шинэбаатар              а.а Ш.Жаргалсайхан

а.а Амарзаяа                      а.н Гандаваа

а.а Буянжаргал                  а.а Б.Батмөнх

а.а Дж.Батбаяр                   а.н Гантулга

 

а.а Дж.Батбаяр                   а.а Ш.Жаргалсайхан

а.а Амарзаяа а.а Б.Батмөнх

 

а.а Амарзаяа а.а Ш.Жаргалсайхан

 

2-р дүйз

а.а Н.Түвшинбаяр а.н Л.Цээсүрэн

а.а Г.Алтангэрэл у.х Э.Батбаатар

а.н Н.Батсуурь а.н Энхбаяр

а.н Мөнхболд                      а.н Эрдэнэхүү

 

а.н Н.Батсуурь а.н Эрдэнэхүү

 

Шигшээ барилдаан

а.а Н.Түвшинбаяр а.а Амарзаяа

а.а Г.Алтангэрэл                а.а Дж.Батбаяр

а.н Н.Батсуурь а.а Буянжаргал

а.н Мөнхболд                      а.а Л.Шинэбаатар

а.а Н.Түвшинбаяр а.а Дж.Батбаяр

а.н Н.Батсуурь а.а Л.Шинэбаатар

GD Star Rating
loading...
Олимпийн аварга Н.Түвшинбаярын баг үндэсний бөхийн барилдаанд түрүүллээ, 8.6 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. cowboy says:

    Mongold undesnii buh barildaad turuuleh yahav. Gol zorilgo boloh olympiin onoo tsugluulah Moscow ih duulgad oroogui baih yum. Yalihgui yum yamaanii garts gedeg boloh vii.

    GD Star Rating
    loading...
  2. amanjol says:

    sorbonzanbold

    GD Star Rating
    loading...
  3. amanbol says:

    mongolshuud ianxan

    GD Star Rating
    loading...
  4. Batbold says:

    za hvmvvsee naad am helee medej yaritsgaaya!!! ene Mongol boh gdg chin Mongol vndesnii boh ym! Ta mongol ym bol eniig sain oilogno! Mongol Boh gdg chin goe shd!

    GD Star Rating
    loading...
  5. Admin says:

    Za Hvmvvsee ene n MGL Boh Ym! Zarim hvmvvs oilgohgvi baih shig bna!

    GD Star Rating
    loading...
  6. Mongoo says:

    Ард түмний хүндэтгэлийг хүлээсэн Монгол улсын аварга Д.Хадбаатар агсаны 60 насны ойд зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан 7 дугаар сарын 1-аас 4-ний хооронд 4 өдөр болно. Бөх сонирхогч үзэгч та бүхэн 4 өдөр үргэлжлэх энэхүү барилдааныг ганцхан билет аваад үзэх боломжтой.
    Билетийн үнэ 7000 төгрөг.
    Утас: 99914274

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: