loading...
“Нийслэл лиг”-ийн тэмцээн үргэлжилсээр… Амралтын өдрүүд болон өнөөдөр сонирхолтой тоглолт үргэлжлэн явагдлаа.
Лигийн тэмцээний 20 дахь тоглолтод саяхан нээлтээ хийсэн “FC Ulaanbaatar” клуб талбай дээрээ ХасБанкны “Хүлэгүүд” багийг хүлээн авлаа. Бөмбөг эзэмшилт, довтолгооны хувилбараар “Хүлэгүүд” баг илүү байж энэхүү тоглолтод 3:1 харьцаатай ялалтыг авчирсан байна. Энэ тоглолтод ДАШТ-ний урьдчилсан тоглолтод Монголын шигшээ багийн хамгийн анхны гоолыг тэртээ 2001 онд Бангладешийн хаалганд хийж байсан Олон улсын хэмжээний мастер Д.Баярзориг гоол хийснээр залуучуудаас дутахааргүй формтой байгаагаа харуулсан үйл явдал боллоо. Үлдсэн гоолыг багийн ахлагч Б.Мөнгөнтулга, Т.Батмөнх хийсэн бол эзэн багийн гоолыг Б.Амартүвшин хийлээ.
21, 22 дахь тоглолт амралтын өдрүүдээр болсон бөгөөд эхний өдөр “Сэлэнгэпресс” баг талбай дээр лидер “Хоромхон” клубыг хүлээн авлаа. Лигийн тэмцээний мэргэн буучдыг тэргүүлж байгаа “Хоромхон”-ы Х.Амгалан өөрийн 7 дахь гоол хийсэн бол “Сэлэнгэпресс”-ийн залуу тоглогч Г.Мөнх-Эрдэнэ өөрийн 3 дахь гоолыг хийснээр тоглолт эвийн гэрээтэйгээр дууслаа.
Ням гарагт болсон 22 дахь тоглолтод хожил авч чадаагүй байсан Лигийн 6 удаагийн аварга “Эрчим” клуб “Улаанбаатар Дээд Сургууль”-ийн талбай дээр зочилж очиж тоглосон байна. Заавал хожиж байж бусдаасаа хол хоцрохгүй байх хүндхэн даалгаврыг спортын мастер Батнасангийн шавь нар онц биелүүлсэн байна. Ингэснээр тэд 5 оноотой болж бага ч гэсэн амьсгаа авахтайгаа боллоо. Гоолыг японы легионер Минами Ёсукэ, Э.Пүрэвсүрэн нар хийсэн бол эзэн багийн нэр төрийн гоолыг Б.Ганзориг хийсэн байна. Лигийг хожлоор амжилттай эхлүүлж байсан Улаанбаатар Дээд Сургуулийн багийн гол гол тамирчдын бэртэл, гэмтэл тэдний тоглолтод шууд нөлөөлсөөр байна.
Өнөөдөр буюу 5 дугаар сарын 23-ны өдрийн 23 дахь тоглолт “Хүлэгүүд” баг өөрийн талбай дээр “Улаанбаатарын мазаалайнууд” багийг хүлээн авлаа. “Хүлэгүүд” багийн тамирчид тоглолтоос тоглолтод бие биенээ ойлгох чадвар ихэссээр байгааг харууллаа. Олон улсын хэмжээний мастер Д.Баярзоригийн гоол дээр багийн гоолын машин Б.Нямжигжидийн 2 гоол орсноор 3:0-ийн харьцаатайгаар бут ниргэсэн байна. Ингэснээр мэргэн буучдын нэрсэнд Нямжигжид 5 гоолтойгоор 2-т орж ирсэн бол ОУХМ Баярзориг 4 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтанд орж ирлээ.
Маргааш буюу 24-нд Эрдэнэт хотноо лигийн хомоол хамагчдын дунд тоглолт болно. Өнгөрсөн жилийн Лигийн аварга Хангарьд клуб 5 оноотой явж байгаа бол “Лигийн шинэ цэрэг” FC Ulaanbaatar 4 оноотойгоор тэд халз тулах нь. Мэдээж аль хожсон нь амьсгаа авах тул тун хариуцлагатай тоглолт явагдах нь ойлгомжтой. Нэгэн мэдээ дуулгахад FC Ulaanbaatar клуб солилцооны цонхоор 2010 оны ДАШТ-нд оролцож байсан Ардчилсан Солонгосын 2 тамирчинг авах гэрээ байгуулсан байна. Ингэснээр тэд 2 дугаар үеэс улам их хүчирхэг бүрэлдхүүнтэйгээр лигийн тоглолтод оролцож эхэлнэ. Солилцооны цонх 7 дугаар сарын 01-нд нээгдэж 7 дугаар сарын 15-нд хаагдах ажээ.
Лигийн тэмцээний хүснэгт:
- Хоромхон /Сүхбаатар дүүрэг/ 6 тоглолт 14 оноо
- Хүлэгүүд /Сүхбаатар дүүрэг/ 6 тоглолт 12 оноо
- Улаанбаатар Дээд Сургууль /Баянзүрх/ 6 тоглолт 8 оноо
- Сэлэнгэпресс /Баянзүрх/ 6 тоглолт 8 оноо
- Улаанбаатарын мазаалайнууд /Хан-Уул/ 6 тоглолт 6 оноо
- Хангарьд /Орхон аймаг/ 5 тоглолт 5 оноо
- Эрчим /Баянгол/ 6 тоглолт 5 оноо
- FC Ulaanbaatar /Чингэлтэй/ 5 тоглолт 4 оноо
***
loading...





Ligiin baguudad duurgiiinhee nereer nerlegdej duureg burtee talbaitai bolj duurgiinhee companiar iveen tetguulj toglovol yamar bh bol. tegeed managementee sain hiigeed uzegch tsugluulaad toglovolch hogjij magadgui um. odo neg uye bodohod humuus holbombog uzeh huseltei bolson shyy. Boldog bol aimguud clubtei bolmoor bna daanch butehgui bzi dee tegheer ehnii udaa duurguud bolon darhan erdenet metiin hotuud bagtai boloh heregtei dee bolomjtoi bol legioner neleed avchihrch togluulbal
loading...
bas neg um nelj helehed manaih orosiin premier leagiig duuraigaad havar namartaa leagee zohiogood zun 7 sard amraagaad yaj iij bgaad tavantolgoi oyutolgoi bolon tomoohon campaniudaar iveen tetguulj bag burduuleh meteer liegtee dor hayaj 12 boldog bol 16 bagtai l bmaar bna. tegeed TV eer gol damjuulj bh tsagiig ni 16.00, 18.00 umuu 19.00 bhaar tertee tergui l hun ochij uzehgui bgaa um chini TV eer damjuulah l heregtei. uzegchdedee unegui uzuulsen ch yahav dee togloltuudaa
loading...
Erdene-d
Зах зээлд үнэгүй юм гэж байдаггүй юм. Олон жил лигийг үнэгүй үзүүлснээс болж хүмүүс үзэхгүй байгаа юм.
loading...
liverpool harin zov yum yarij bna tertee tergui hoishdoo tulburtei uzuuleh l hoino odoonoos l unetei uzuulj bh heregtei gehdee 3000 gdg bol arai l unetei bn 1000 bsan bol zugeer sanagdad bgan
loading...
ligiin baguudiiin bureldxuuniig xiij ogj tuslaach. yalanguya erchim.
bs e.purevsuren gsn jeegii ax mon uu?
loading...
yunii chin jiigee vee tsaa chin horomhon club-d on udaan jil togloj bga shuu dee ene jil bagiinhaa eronhii coach bolson nemj helhed S.Purevsuh gdg yum
loading...