loading...
“Портленд Трэйл Блэйзерс” жилийн дотор хоёр дахь удаагаа менежерээ халлаа. Рич Чо өнгөрсөн жилийн 7 сард “Портленд”-ийн удирдагч болсон. Түүний удирдсан баг бүсээсээ 6-р байраар плэй-оффт шалгарсан ч эхний шатанд “Даллас”-т 4 : 2-оор дийлдсэн юм.
“Оклахома”-гийн туслах дасгалжуулагч байсан Рич Чо NBA-н түүхэнд хамгийн анхны Ази гаралтай дасгалжуулагч болсон. Чог удирдаж байх үед “Портлэнд” хоёр чухал наймаа хийсэн. 10 сарын сүүлээр Жеррид Байлессийг “Торонто” руу явуулж драфтын 1-р шатны эрх авсан.
Зарим мэргэжилтнүүд “Блэйзерс”-ийн тааруу амжилтыг Жерридийг явуулсантай холбон тайлбарлаж байгаа. Эсрэг багийн хамгаалалтыг сэтэлж, оноо түүхэд түүний оролцоо маш их хэрэг болдог байсан юм.
Гэхдээ Чо Joel Przybilla, Sean Marks, Dante Cunningham нарыг “Шарлотт” руу явуулж Жеральд Уоллосыг арилжаа наймааны сүүлчийн өдөр авчирсан. Портлэнд 3 дахь жилдээ дараалан плэй-оффт үлдэхэд энэ наймаа чамгүй их нөлөөлсөн.
Өдгөө 45 настай Чо “Блэйзерс”-ийн түүхэн дэх 9 дэх дасгалжуулагч бөгөөд хамгийн богино хугацаанд ажилласан гуншинтай боллоо. Түүний орыг Чад Бучанан эзэлж байгаа.
loading...




оноо түүхэнд түүний энэ юу гэсэн үгүү засаж бич түүхэд биздээ
loading...
Cho was General manager. not Coach. Come on guys, be more careful.
loading...
Dasgaljuulagch bish General Meneger bidee. Hol bombog Sags 2 odoo sport sh dee.
loading...
iim nertei dasgaljuulagch geheer n gaihlaa.tiim blgui de.
loading...
gaihlaa shd, portlandiin dasgaljuulagchiig nate mcmilan gdg bish bilvv
loading...