loading...
Сер Алекс Фергусон саяхан зодог тайлсан Ван дер Сарын орыг залгах хаалгачыг зарлалаа. Атлетико Мадрид багийн Давид Де Хеа энэ үүргийг хүлээхээр болжээ. Өдгөө 20 настай Де Хе Мадридын багийн хаалгыг сүүлийн хоёр жил манаж байна. Өндөр чацтайгаас гадна, тэсрэлттэй сайн хаалтууд нь түүний нэр хүндийг Европын топ багуудын өндөр өргөж байгаа. Харин одоо Давид “Олд Траффорд”-д зочилж карьерийнхаа дараагийн алхмыг хийхэд бэлэн боллоо.
Сер Алекс түүний талаар “Энэ асуудал нилээд удаан яригдсан. Миний бодлоор Де Хеа, Ван дер Сарыг гайхалтай орлож чадна байх. Ван дер Сарын нэг авууштай чанар нь тоглолтыг маш сайн удирдаж багийнхандаа зөвлөгөө өгдөг. Бид яг тийм зохион байгуулах чадалтай хаалгач хайж байсан. Де Хеа үүнд яг тохирно байх”
Энэ оны эхэнд Ван дер Сар зодог тайлах гэж байгаагаа зарлаж Юнайтедийн удирдлагуудыг сандралд оруулсан. Тэд өвлийн наймааны цонхоор Мануель Нойерийг авахаар ярилцаж байсан боловч үр дүнд хүрээгүй. Мөн Аяксын Мартин Стекелебург, Лионы Уго Льорис гээд өөр олон нэр яригдаж байв. Ингээд эцэст нь Де Хеа дээр тэдний сонголт тогтлоо.
1999 онд домогт Петер Шмэйхелийг зодог тайлсны дараа Юнайтед бас нэг хэсэг хаалгачын асуудалд орж байсан. Гэвч Ван дер Сар ирснээр санаа зовох зүйлгүй болж байлаа. Харин Сарын орон зайг Де Хеа хэр сайн нөхөхийг цаг хугацаа л харуулах байх.
loading...





Za za Van der sar maani ingeed ywaad ogdiin baij de. sain haalgach bsan da manu-d 2008 ond CL tsom yaaj awch ugluu duu. Ene shine zaluu haalgach sain yum bna le nileed heden toglolt vzsen
loading...
Spaini ireeduin Casillas l gej yaridag shd AMJILT HUSEY DE GEA
loading...
SHIGSHEE TOGLOLTIIN NEREMJIT SHIREENII XOLBOMBOGIIN ABARGA SHALGARUULAX TEMTSEENII MEDUULEG ABCH BN. 4 SHIREEN DEER ZEREG YBAGDANA. ochmunkh@yahoo.com bolon 457009-d xolbogdon MEDUULEGEE ILGEEN SHAGNALIIN SAN BOLON TEMTSEENII JURAMTAI taniltsana uu.
loading...
Sar-aas neeh tutahgui l bolow uu
loading...
Gaihaltai!!!
loading...