loading...
2011 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Монголын Хөлбөмбөгийн Төв байранд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо /FIFA/, МХБХолбоо хамтран өсвөрийн хөлбөмбөгчдийн дасгалжуулагч, багш нарын сургалтыг эхлүүллээ. Сургалт 4 хоног үргэлжлэх бөгөөд нийт хот, орон нутгийн 25 дасгалжуулагч, багш нар хамрагдаж байна.
Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн БТСГ-ын ахлах мэргэжилтэн хатагтай А.Болдмаа, МХБХ-ны Ерөнхийлөгч Б.Ганболд, МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон FIFA-ны Хөгжлийн Программын мэргэжилтэн ноён JEYSING MUTHIAH, Сургагч багш SAMUEL SCHWEINGRUBER, USMON TOSHEV нар оролцлоо. Ноён Jeysing Muthian сургалтыг нээж үг хэлэхдээ: “Энэхүү grassroots буюу хүүхдийн хөлбөмбөгийн багш дасгалжуулагч нарын сургалтыг FIFA-ийн ерөнхийлөгч ноён Блаттер санаачилан зохион байгуулж байсан. Тийм учраас ноён Блаттерын албан ёсны мэндчилгээг та бүхэндээ хүргэе” хэмээн онцолсон байна.
Хоёр дахь жилдээ авч байгаа энэхүү сургалтын нэгэн онцлог нь орон нутгаас багш, дасгалжуулагч нар олноор хамрагдаж байгаа явдал юм. Тиймээс ч орон нутгийн хөлбөмбөгийн хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулж байгаа сургалт болж байна. Мөн энэхүү сургалтын маргаашнаас эхлэн МХБХолбоо дотоодын хөлбөмбөгийн фестивалийг “Эх үрсийн баяр”-ыг тохиолуулан хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд одоогоор 500 гаруй хүүхэд багачууд бүртгүүлээд байна. Энэ нь өсвөрийн хөлбөмбөгчид тэдний эцэг эх хөлбөмбөгийн сайхныг мэдэрч байгаагийн нэгээхэн илэрхийлэл болж байна. МХБХолбоо багш дасгалжуулагч нарын энэхүү сургалтаар олж авсан мэдлэгийг нь улам баталгаажуулах үүднээс “Зуны хөлбөмбөгийн сургалт”-ыг Нарлаг, Жавхлант зусланг түшиглэн 2011 оны 6 дугаар сарын 16-наас 8 дугаар сарын 17-ны хооронд хийхээр боллоо. Үүнд Европын Хөлбөмбөгийн Холбоо буюу UEFA-аас Гүрж улсын мэргэжлийн сургагч багш Gaioz Darsadze-г нэг сарын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд МХБХ-ный шугамаар амрахыг хүсвэл 10%-ийн хямдрал үзүүлэх боллоо.
loading...




oligtoi zurag tawildaa yadaj mongol orniihoo hol bombogiin togloltiin bichlegiig awch zuragtaar damjuulj baildaaa!!! 1 2 hon l zurag tawiad tgd heden hudal unen yum bicheed l bolchih yum oligtoi yum hii!!!!1
loading...