Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Боулинг » Боулингийн лигийн хамгийн залуу тоглогч дээд лигт түрүүллээ

GD Star Rating
loading...

Монголын Боулингийн Холбооноос энэ жилийн УАШТ-тэй холбогдуулан 6-р сарын Чансаа ахиулах Лигийн тэмцээнийг урагшлуулан өчигдөр зохион явууллаа.

“Big Bowling” төвд болсон оны эхний хагасын лигт 7 клубийн 52 тоглогч өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдээс 1-р зэргийн тоглогч Х.Өлзийхорол/Big Bowling/ 168,33 дундаж оноогоор бусдыгаа хошуучилсан бол 4-р сард зохиогдсон “Холбооны цом-2011” тэмцээнд гурвалсан 2-р зэргийн тоглогч З.Гэрэл/Green Strikes/ 166,33дундаж оноогоор дэд байрт орлоо.

Харин Б.Мягмарцэнд/B Zone/164,33 дундаж оноогоор 3-т орсноор дараалсан 3 лигийн тэмцээнд эхний байрт орсон өвөрмөц амжилтаа 4 болгож нэмэгдүүлэв.Эрэгтэйчүүдийн дээд зиндаанд Плехановын дунд сургуулийн сурагч Б.Мөнхтулга /Green Strikes/ 196,00 дундаж оноогоор анх удаагаа түрүүлж,өсөх ирээдүйтэй тоглогч болохоо харуулж чадлаа.2-р байрт 1-р зэргийн тоглогч Ц.Лхасүрэн/Big Bowling/ 193,00 дундаж оноогоор,

3-р байрт сүүлийн хоёр УАШТ-д дараалан түрүүлээд байгаа В.Энхбат/Green Strikes/ 192,66 дундаж оноогоор тус тус өнгөлжээ.Дэд зиндаанд 2-р зэргийн тоглогч Ж.Энхжаргалан/300 клуб/

183,00 дундаж оноогоор тэргүүлсэн бол өмнөх лигт 3-т орсон Илья Шипилов 163,00 дундаж оноогоор байраа ахиулж,И.Наранбат/Double-X/ 159,66 дундаж оноогоор 2 дах удаагаа эхний байрт шалгарсан байна.Тэмцээний явцад эрэгтэйчүүдээс Ж.Отгонцагаан/Green Strikes/ 233 оноо, эмэгтэйчүүдээс Т.Туул/Big Bowling/ 217 оноогоор өндөр онооны шагналыг авчээ.6-р сарын эхээр МБХ-ноос Зэрэггүй тоглогчдын анхдугаар тэмцээнийг зохион явуулах бөгөөд уг тэмцээнд боулингийн спортын 1,2-р зэрэгтэй тоглогчдоос бусад бүх тоглогчид,сонирхогчид оролцож болох аж.Энэ тэмцээний дараа 2011 оны УАШТ 4-5 ангиллаар зохиогдоно.

 

GD Star Rating
loading...
Боулингийн лигийн хамгийн залуу тоглогч дээд лигт түрүүллээ, 9.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: