Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Бундеслиг: Мөньхенгладбах Бундеслигдээ үлдэв

GD Star Rating
loading...

Бундеслигийн 2010 /11 оны улирлын 34-р тойргын дараа албан ёсоор  хоёр тоглолт явагддаг . Бундеслигийн 16 –р байрыг эзэлсэн баг нь  2-р Бундеслигийн 3-р байрт шалгарсан  багтай хоёр тоглолт хийж  нийлбэр дүнгээр дээд лигт үлдэх эрх  авдаг. Энэ шалгаруулалтанд  Боруссия Мөньхенгладбах болон   Бохум багууд таараад байсан юм.

5 сарын 19 нд Гладбах өөрийн талбай дээр Бохумтай тоглосон бөгөөд  нэмэлт цагт  Игор Камаргогийн оруулсан гоолын ачаар 1:0 ээр хожсон. Харин өчигдөр сүүлийн тоглолт Бохумын талбайд болж   1:1 ээр тэнцсэнээр Гладбахчууд  ирэх улиралд дээд лигт үлдэх эрхээ авлаа.  Энэ тоглолтонд  Игор Камарго багтаа дахин  тус хүргэв. Камарго сэлгээгээр орж ирснийхээ дараа Марко Ройсд (72) оновчтой  дамжуулалт өгснөөр тэнцээний гоол оржээ.

Мөньхенгладбах  9-р тойргоос 33-р тойрог хүртэл бараг бүтэн улирлын турш хүснэгтийн хонгилоос гарч чадаагүй . Гэхдээ сүүлийн тойргуудад  Германы хөлбөмбөгийн  уламжлалт  клубүүдийн нэг  гэдгээ баталж , дээд лигдээ  үлдэхийн төлөө хамаг хүчээ дайчилж чадсан юм. 31-р тойрогт тэд энэ жилийн аварга Боруссия Дортмундыг 1:0 ээр хожиж, үүний дараа  дарааллан 2 хожил авч улирлын сүүлийн тойрогт Хамбургтай тэнцсэнээр 36 оноотойгоор шалгаруулатанд үлдсэн юм.

2011/12 онд  Айнтрахт Франкфурт болон Сант Паули багууд 2-р лигд уруудаж, Херта болон Аугсбург багууд Бундеслигд дэвшин тоглохоор болсон билээ.

GD Star Rating
loading...
Бундеслиг: Мөньхенгладбах Бундеслигдээ үлдэв, 9.3 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. storm says:

    ene songon shalgaruulaltiin talaar sonsoogui yum bna sonin l yum

    GD Star Rating
    loading...
  2. naran says:

    25 телевизд спортын хөтлөгч хийдэг байсан үсүү хусуулчаад байдаг залуу бундесдигийн бочум клуб гэж хэлдэг байж билээ. тэр хүмүүсийн нэр багуудын нэр хэлэхдээ тааруу нөхөр шүү. одоо нэг телевизд спортын тайлбарлагч хийгээд явж л харагддийн

    GD Star Rating
    loading...
  3. Kkk says:

    бочум kkkk medehgyi baij saihan buuddag garuud bdiishdee C1 bas dandaa hudlaa duudaad bdiin

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: