loading...
Дирк Новицки болон Жэйсон Кидд тэргүүтэй “Даллас”-чууд NBA-гийн финалд эргэн ирлээ. Монголын цагаар өнөө өглөө явагдсан “Даллас” – “Оклахома”-гийн цувралын шийдвэрлэх 5 дахь тоглолтонд Дирк өмнөх шиг 40 оноо аваагүй ч чухал үед 3 оноо авснаар баг нь ялалт байгууллаа. Түүний 1:14 минутын өмнө авчирсан 3 оноо багийнхаа урам зоригийг сэргээж улмаар Шон Мэрион залгуулан 3 оноо авч “Даллас” 100-96-гаар хожил авсан.
Цувралын өмнөх тоглолтонд “Мавс” цаг дуусахаас 5 минутын өмнө 15 оноогоор ялагдаж яваад барьж байсан. Энэ удаа ч тэд эргэн ирэлт хийж 4:37 минутын өмнө 6 оноогоор ялагдаж байгаад оноогоор гүйцэж чадсан. Үлдсэн минутад “Тандер”-ийг тэд 14-4 харьцаагаар илүүрхжээ.
Ийнхүү “Маверикс” 2006 оноос хойш NBA-гийн финалд эргэн ирлээ. Тэр жил бүсээсээ 4-р гарч ирсэн “Даллас”-чууд финалд “Майами”-д 4 : 2-оор харамсалтай ялагдаж байсан. 2 : 0-ээр цувралыг тэргүүлж байгаад 4 тоглолт дараалан ялагдсан хариугаа энэ жил “Майами”-гаас авах боломж тэдэнд бүрдлээ. Маргааш “Майами” хожчихвол “Даллас” -тай финалд дахин тулна.
Шагнал гардуулах ёслолын үеэр багийн эзэн Марк Кубан “Бидний явах зам үүгээр дуусахгүй гэдгийг л би хэлэх байна” хэмээсэн. Энэ үед “Даллас”-ын фенүүд “”Beat the Heat” хэмээн уухайлж байлаа.
Новицки, Мэрион тус бү 26 оноо авсан. Гэхдээ 4-р үед авсан Диркийн 9 оноо, Мэрионы 15 оноо хамгийн үнэ цэнэтэй байлаа. Сэлгээнээс Жэй Жэй 14, Жэйсон Терри 12 оноо мөн цуглуулсан.
Рассель Уэстбрук цувралыг эргүүлэхээр хангалттай хичээж 31 оноо авсан ч гэсэн багтаа хожил авчирч чадсангүй. Кевин Дюрант, Жэймс Харден тус бү 23 оноо цуглуулсан. Энэ залуухан бүрэлдэхүүнтэй багийн ирээдүй гэрэлтэй харагдаж байна. Гэхдээ том тоглолтын туршлага, тоглолтын төгсгөлийг сайн хийх тал дээр сурах зүйл их байгаа нь харагдлаа.
Далласын энэ ялалтыг туршлага – залуу насыг дийллээ гэж нэрлэж болохоор. Цуврал эхлэхээс өмнө Далласчууд 8 хоног сайн амарч амжсан нь бас тэдэнд ялалт байгуулахад тус болсон байх. Одоо NBA-гийн финал хүртэл дор хаяж зургаан хоног амрах хугацаа тэдэнд байна. Оны эхэнд өвдөгний хагалгаанд орж улирлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон Карон Батлер, Франц рүүки Родриг Бебуа нар байхгүй нь “Мавс”-ын довтолгооны хүчийг тодорхой хэмжээгээр сулруулж байлаа.
Гэхдээ тэд үүнийг хамгаалалтын залуус Новицки, Тайсон Чендлерийн тусламжтайгаар хийлээ. Ялангуяа Дирк хамгийн чухал тоглогч байсан. Энэ цувраод тэрээр 32.2 оноо дунджаар авсан бөгөөд 4-р үед 11.8 оноо цуглуулжээ. Хоёр ч удаа 40 оноо авснаас гадна шийдвэрлэх тоглолтын цаг дуусахаас өмнө хэрэгтэй 3 оноо багтаа авчирсан. Мөн 13.3 секундын өмнө авсан чөлөөт шидэлтийн оноо нь цувралын эцсийн цэгийг тавьсан.
“Даллас” шиг элитүүдийн эгнээнд удаан бичигдсэн баг NBA-гийн аварга аваагүй нь заримдаа шударга бус мэт санагддаг байсан. Тэдэн шиг 11 улирал дараалан 50 ялалт байгуулсан баг тун цөөхөн. Харин энэ жил Кидд, Новицки нар “Сайн тоглогчид хэзээ ч бөгж зүүдэггүй” гэсэн хоржин яриаг үгүйсгэх боломж гарч ирлээ.
Киддийн тухайд аваргын бөгж зүүсэн хамгийн хөгшиг пойнт гуард болох боломж байна. (38). Мөн багийн эзэн Марк Кубан ч энэ бүх шүүмжлэл, хэрүүл маргааныг эцэс болгож аварга авах хүсэл чамгүй их байгаа нь тодорхой.
“Мавс” плэй-оффт 12-3 гэсэн амжилттай байгаа ба гэртээ 7 : 1 гэсэн бахадмаар амжилттай явж байна. Даллас хотынхон энэ жил спортын олон гайхалтай тэмцээн уралдааныг гэртээ үзэж байна. Өнгөрсөн 10-11 сард Бэйсболын Дэлхийн цуврал, дараа нь 2 сард Супер Боул. Харин одоо NBA-гийн финал …
loading...





NBA avarga boloosoi Dirk MVP
loading...
bi miami dallas 2g demjdeg finald heniig ni demjnee?
loading...
dallas sain bna gehdee zaluu ih gurwaliig yaj barhaw dee tegehdee amjilt husie dallas
loading...
bi ug n miamig demjdeg gehde ene jil dallasiig awaasai gj husej bna uchir n nowitski kidd 2.n jiliin jil shde
loading...
ene ercheeree yavsaar avarga avax bolno gedegt itgeltei bn. URAGHAA DALLAS URAGSHAA
loading...
Heat ene jil avarga bolnooo go go heat
loading...
2bag demjdeg fanat gj yu bdiin teneg sda be
loading...
t1 mal ve 2 bag demjdeg gd maltaad bhiin sportoo medej bj fanat ni bolooch
loading...
yag zov. minii bodloor sportod yamar neg bag unencheer demjdeg hun hezee ch 2 bag zereg demjine gej bhgui. bi bostong shutdeg, demjdeg tsaashid ch demjih bolno, bi huvi hun demjeed tuuniigee bagaa solihoor ni dagaj bag solij demjihgui. ter deerh nuhur avargiin tuluu togloh gej bgaa 2 bagiig demjdeg huurhun naasan. neg ni hojigdood nuguu ni hojno. demjij bsan bag ni awarga. mun goyo shuu.
loading...
Даллас амжилт хүсье үнэхээр сайн байна. Цаана чинь Миами гэж хатуу самар байгаа шүү? Аваргийн бөгж ойрхон байна шүү Дирк болон Кидд
loading...
DIRK KIDD 2iig avargiin bugj zuugesei gej husch bna career ni duuskjiga 2
loading...
Bi Miamig demjdeg l dee tehdee Dirk Kidd Marion Peja ntr avarga avahgui bol haramsaltai l yum
loading...
miaimi oilgomjtoi zaluusaa jinhene haan garch ireh tsag yag hayand bn ,go jebron go miami go
loading...
miami heat chadah bolno ted avraga
loading...
Би Майами, Голден стэйт, Оклахомаг дэмждэг. Яагаад нэгээс олон баг дэмжиж болохгүй гэж. Нэг л баг дэмждэг байх ёстой, тэгж байж үнэнчээ илэрхийлнэ ч гэх шиг утгагүй туйлширдаг гарууд байхымаа. Монгол солиоролуудын НЭГ!!!
loading...
Bi bag bish toglogch demjdeg ygaad gwel bi miami dallas hotiin uuguul irgen bur tend alind ni ch amidardagguu tgeed bi toglogch demjdeg 1 bag demjij tuilsirna gdg bol t1 zuil
loading...
jinhene fanat hun tgeed neg bagiig demjeed busdii ni uzen ydah ystoi yu? utgagui ym yrihiin.
loading...
dallas arai l heatig barahgu bha gehde yumig yaaj medhw. uragsha dallas
loading...
tiimee turshlaga yaltgui iluu ymaaa. DIrk ene ji zaaval avarga avaasai aamjilt dallas and dirk
loading...
bi huwidaa toglogchiig demjdeg, dirkiig her hodolmorch, tuushtai, tewcheerteig ni medsenees hoish demjihgui baij chadaagui. dallas awraga bolnoo.
loading...