Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Волейбол » Ирэх жил манай оронд эмэгтэй волейболын Азийн АШТ болно

GD Star Rating
loading...

АОСХ-ны  Гүйцэтгэх хорооны хурал Казакстан улсын Алматта хотноо 5 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус хурал нь анх удаагаа Төв Азид болж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.

Хуралд АОСХ-ны Ерөнхийлөгч Занг Хишинг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Аль Хай Омар, Дэд ерөнхийлөгч Чен Кунинг, ЕНБД Сүй Яанит нар болон бусад албаны хүмүүс, манай улсаас АОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, урилгаар ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан нар оролцлоо.

Тус хурлаар 2011 болон 2012 онд болох Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдийн эрхийг өгсөн байна.  Азийн оюутны аварга шалгаруулах Гольфийн анхдугаар тэмцээнийг Тайланд улсад, Чөлөөт бөхийн тэмцээнийг Иран улсад, Эмэгтэй волейболын 2 дугаар тэмцээнийг Монгол улсад 2012 оны 4 дүгээр сард зохион байгуулах албан ёсны эрхийг олголоо.

Хурлын дараагаар Казакстаны Спорт, Аялал жуулчлалын академид эрдэм шинжилгээний бага хурал болж энэ үеэр АОСХ-ны ерөнхийлөгч Занг Хишингийг тус академийн “Хүндэт профессор” –оор өргөмжилсөн байна.

Дэлгэрэнгй мэдээллийг http://www.ausf.org раягаар орж үзнэ үү.

 

GD Star Rating
loading...
Ирэх жил манай оронд эмэгтэй волейболын Азийн АШТ болно, 5.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. melo says:

    aan oyuntanii l yum bna shdee gaihlaa shd

    GD Star Rating
    loading...
  2. huyga says:

    gehde l mongold boln gdg tom bolomj. mongoliin shigshe bag bolon zohion baiguulah horooniihond amjilt husiy.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: