Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, МанЮ » “Ман Юнайтед”-н 2010/11 улирлын шилдэг тоглогч

GD Star Rating
loading...

Сер Алексийн бүрдүүлж байсан багуудаас хамгийн сул нь гэж шүүмжлэх нэг нь байсан. Гэхдээ л Юнайтед 19 дэх түрүүгээ авч, Аваргуудын лигийн финалд гурван жилд хоёр дахь удаагаа үлдэж чадлаа. Энэ бүхэн шүүмжлэгчдэд хангалттай хариулт болсон байх.

Английн баг болгоны мөрөөддөг “Уэмбли”-д Аваргуудын лигийн цом өргөх мөрөөдлийг Юнайтед бодит болгоход ганцхан алхам л дутуу байгаа. Энэ хүртэл ирэхэд МанЮ-д сайн тоглогчид, хөрөнгө мөнгө биш харин “Хэзээ ч бүү бууж өг” гэсэн чанар нь хамгийн их тус болсон. Зарим багуудад дутагддаг энэ чанарыг Сер Алекс 20 жилийнхээ хөдөлмөрөөр багийн ухамсарт хадаж өгсөн нь гайхалтай.

“Олд Траффорд”-д сүүлийн улирлаа өнгөрөөж буй Ван дер Сар, багийн түүхийг бичилцсэн Райн Гиггз, Пол Скоулз, Уэйн Рүүни гээд бүгд л энэ жили багийнхаа төлөө чадах бүхнээ хийсэн. Гэхдээ улирлын хамгийн шилдэг “Улаан чөтгөр” хэн байв аа ?

Димитер Бербатов (довтлогч)

Нас : 30

Тоглолт : 41

Гоол/дамжуулалт : 21/5

Шар хуудас : 1

Премьер лигийн мэргэн буучдын хүснэгтийг харах юм бол Бербатовын нэр Юнайтедийн тоглогчдоос хамгийн түрүүнд харагдах болно. Болгар эр улирлын 32 тоглолтонд оролцож 20 гоол хийснээс гадна Аваргуудын лигт хэрэгцээтэй үед чамгүй олон удаа тус болсон.

Нэг улиралд гурван удаа хет-трик хийсний дотор багийн заналт өрсөлдөгч Ливерпулийг “уйлуулсан” 3 гоол нь багтана. Заримдаа хэтэрхий өөрийнхөөрөө, залуу гэж шүүмжлүүлдэг ч  Берба ирсэн шүүмжлэл бүрийг гоолынхоо баяраар үгүйсгэсээр ирсэн. Карлос Тевестэй хамт улирлын шилдэг багийн довтолгооны бүрэлдэхүүнд мөн багтсан.

Хавьер Эрнандез (довтлогч)

Нас : 22

Тоглолт : 45

Гоол/дамжуулалт : 20/3

Шар хуудас : 6

“Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой” гэсэн тодотгол Чичаритод тохирох мэт. Гоолын тэнгэртэй Эрнандез Юнайтедийн энэ улирлын гол дүрийг бүтээж олон багийн хаалгыг гайхалтай мялаасан. Нэн ялангуяа Уэйн Рүүниг улирлын эхэнд “асуудал”-д орж орчихоод байхад тэр л багийн довтолгооны шугамыг авч явж байлаа.

Гарцаа байхгүй өнгөрсөн зуны хамгийн сайн наймаануудын. Мөн өөрийнх нь амлаж буйгаар Фергусоны хийсэн хамгийн сайн арилжаа ч болж чадах байх. “Олд Траффорд’-д ирсэн деубт улиралдаа 20-с дээш гоол хийсэн тоглогч хамгийн сүүлд Рууд ван Нистелрой л байсан.

“Ногоон вандуй” богино хугацаанд Юнайтедийн фенүүдийн хайрыг татаж багийнхаа улирлын шилдгээр нэрлэгдсэн билээ. Ирэх жил ч түүний гоолууд үргэлжилнэ гэж найдаж байна.

Неманья Видич (хамгаалагч)

Гари Невиллийг хоёр сард зодог тайлсны дараа Видич багийн ахлагчын үүргийг албан ёсоор хүлээж авсан. Түүнээс өмнө Видич дэд ахлагчаар нэрлэгддэг байлаа. Өөртэй нь хамт арын шугаманд “Ихэр цамхаг” бүрдүүлдэг Рио Фердинанд бэртлээс болж улирлын ихэнхи хугацааг өнжсөн ч Видич үүргээ умартаагүй.

Залуухан Англи хамгаалагч Смоллингийг заан чиглүүлж ахлагчын ажлаа давхар биелүүлж байлаа. Юнайтед талбайдаа хийсэн 18 тоглолтонд 10 гоол алдсан нь Серби залуугийн идэвхи чармайлттай шууд холбоотой. Улирлын сүүлийн тоглолтод   премьер лигийн цомыг анхлан  өргөх эрхтэй тоглогч яах аргагүй Видич  байсан.

Манчестер Юнайтедийн улирлын шилдэг тоглогч :

Неманья Видич

Гурван үгээр : Ар талд аюулгүй !

Улирлын онцлох үйл явдал : Эртний “хонзон”-той Фернандо Торрестэй нэг улиралд зургаан удаа тулсан ч нэг ч гоол хийлгүүлээгүй.

Холбоотой нийтлэл :

“Барса”-гийн 2010/11 улирлын шилдэг тоглогч

 

GD Star Rating
loading...
“Ман Юнайтед”-н 2010/11 улирлын шилдэг тоглогч, 8.8 out of 10 based on 12 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. baterdene says:

    bi manu giin fen ni bna.avarguudiin leaga d turuul ni g naida bna

    GD Star Rating
    loading...
  2. wade says:

    manu sain l daa gehdee l barcag barj idehgui ee chadah ch ugui sh de barcag zogsooyo gwl gants messi bish inesta xavi gd bna sh de gehdee amjilt husie manugiin fanuuded

    GD Star Rating
    loading...
  3. MerseysideRED says:

    Hehe Vidiciig yag heljee Torrestoi ertnii hobzontoi gj neeree ch ene uliral Torres MANUiin haalgiig goaldagu yum bn shde uug n manaid bhda bainga l goaldag bjde yalanguya Vidiciig hunguhun argalaad l…. herwee Chelsearuu yawagu bsan bol MANUg 3-1 bish 5-1deh bsiin

    GD Star Rating
    loading...
  4. SHIGSHEE TOGLOLTIIN NEREMJIT SHIREENII XOLBOMBOGIIN ABARGA SHALGARUULAX TEMTSEENII MEDUULEG ABCH BN. 4 SHIREEN DEER ZEREG YBAGDANA. ochmunkh@yahoo.com bolon 457009-d xolbogdon MEDUULEGEE ILGEEN SHAGNALIIN SAN BOLON TEMTSEENII JURAMTAI taniltsana uu.

    GD Star Rating
    loading...
  5. blue murder says:

    yildag , alialagch,taetriin queen xaltar batsaan /nani/ giin ner alga bx chini

    GD Star Rating
    loading...
  6. X-5 says:

    manu bol gaihamshigtai aguu tuuhtei shuudee, amjilt husii manu-d…barcagiin tojgoruudg nam darah boltugai…

    GD Star Rating
    loading...
  7. c.ronaldo says:

    manchester united barsag hojino gdgt bi 100 huvi itgej bga. man u minii itgeliig aldahgu gj bi bodoj bna

    GD Star Rating
    loading...
  8. manutd says:

    manugaa mash ih demjij bn daa hamgaalalt sain bval barcag hojino manu hojno bootsoo tavih hun bn uu

    GD Star Rating
    loading...
  9. duku says:

    ene jil ugasaaa sn bnaaa harin neg gol ym ni awarguudiin ligt turuulj chadsangui shuu tehdee sn bgaa uragshaaa ManU

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: