Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Шальке 04 » Нойерын наймаа шийдэгдээгүй

GD Star Rating
loading...

Бундеслигийн улирал дууссан хэдий ч Шальке Байерн Мюнхен багууд  хаалгач Мануэль Нойерын солилцоог  одоо хүртэл шийдэж чадаагүй байна. Хамгийн сүүлд хоёр багийн удирдлагууд уулзаад бараг тохиролцоонд хүрлээ гэж мэдэгдэж байв. Гэвч асуудал сунжирсаар байна. Байерны зүгээс ойролцоогоор 25 сая орчмыг санал болгосон юм. Санхүүгийн бяцхан хямралтай байгаа  Шалькед энэ санал бол татгалзаж боломгүй мэт боловч  Клеменс Төньнис болон Хорст Хельдт нар одоогоор шийдвэрээ гаргаагүй байна. Үүнийг Шальке 5 сарын 21 нд Германы цомын тэмцээнд аваргалсны дараа   Шалькегийн ерөнхий ивээн тэтгэгч оросын “Газпром” компаниас  80 сая еврогийн  санхүүгийн дэмжлэг авсантай холбон тайлбарлаж болох юм. Мөнгөний гачигдалаас бага боловч салсан багийн удирдлагууд 2012 онд гэрээ нь дуусах Нойерыг дахин нэг жил багтаа үлдээсэн ч болно хэмээн дуугараад авсан. Мэдээж багаасаа явах хүсэлтэй байгаа Нойерт иймэрхүү яриа таалагдахгүй.  Гэхдээ бусад хүчин зүйлүүд энэ солилцоо наймаанд нөлөөлж байж болох юм.  Хэрэв Шальке  Нойерийн орыг залгах хаалгачтай болчихвол энэхүү наймаа нэг тийш шийдэгдэнэ гэж хэвлэлүүдэд мэдээллээд байна. Одоогоор Шальке   Ханновер 96 багийн Рон Роберт Цилертэй  (22)  ярилцаад  байгаа юм. Үүнээс гадна Кайзерслаутерны 2-р хаалгач Кевин Трапптай (20) нууц уулзалт хийж байгаа талаар мэдээлэлүүд цацагджээ. Авьяаслаг Кевин Траппыг Нойерын халааг авхад хамгийн тохирсон ирээдүйтэй хаалгач бөгөөд бараг л  шинэ Нойерыг өлгийдөж авахтай адилтгаж байгаа бололтой. Кевин Трапп Германы U21 багийн хаалгачыг хийдэг юм.

Байерн Мюнхений хуучин хаалгач Оливер Канн удирдлагуудын  гаргасан зарим шийдвэрийг шүүмжилсэн юм.Жишээ нь  дасгалжуулагч Юп Хайнкесийг авдаг нь буруу бөгөөд Байерн цаашдын ямар ч  тогтсон төлөвлөгөөгүй ажиллаж байна мөн Нойерт “сарны үнэ” санал болгосон нь түүнд таалагдаагүй гэжээ. Тодорхой нэр бүхий тоглогчдийг мөн нэг удаа Байерны эсрэг сайн тоглосон хүнийг худалдаж авдаг хэмээн шүүмжилсэн юм. Харин үүний хариуд удирдах зөвлөлийн дарга Карл Хайнц Румениге  Канныг олны анхаарлд өртөхийн тулд иймэрхүү зүйл ярьсан гэв.

Шигшээ багийн дасгалжуулагч Иоахим Лөв ч бас Нойерын асуудал түргэн шийдэгдээд шигшээгийн 1 номерын хаалгачын  үндсэн ажил болох  “бөмбөгийг  хаах” ажилдаа анхаарлаа хандуулах боломж олговол сайн байна гэжээ.

GD Star Rating
loading...
Нойерын наймаа шийдэгдээгүй , 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. javkha says:

    sain sda shu manutai hsen toglolt wow

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: