loading...
Нийслэл лиг тэмцээн сонирхолтой тоглолтуудаар үргэлжлэн явагдсаар байна. 2011 оны 5 дугаар сарын 24 ба 25-ны өдрийн тоглолт үнэхээр гайхалтай хөлбөмбөгийн ур чадварыг харуулсан тоглолтоор өрнөлөө. Эрдэнэт хотноо явагдсан 24 дэх тоглолт нутгийн ард түмний баяр баяслаар өндөрлөх ёстой юм байж.
Тоглолтын 1 дүгээр үед талбайн эзэн “Хангарьд” багийн нигери легионер 15 дугаартай Паул Ебука болон FC Ulaanbaatar клубын хагас хамгаалагч 7 дугаартай Б.Бат-Эрдэнийн гоолуудаар 1:1-ийн харьцаатайгаар өндөрлөлөө.
Нигери тоглогч сүүлийн тоглолтод 2 гоол хийгээд байсан бөгөөд энэ нь тохиолдлын биш өөрийн ур чадвараар хийсэн гэдгээ илтгэн 2 дугаар үед гаргаж өөрийн энэ тоглолтын 2 дахь нийтдээ 4 дэх гоолоо орууллаа. Ийнхүү өнгөрсөн жилийн аваргууд бага ч гэсэн хасагдах аюулаас мултарсан үзүүлэлттэйгээр 1 дүгээр тойргоо үргэлжлүүлж байна.
25 дахь тоглолт
Лигийн 6 удаагийн аварга “Эрчим” өөрийн талбай дээр “Сэлэнгэпресс” багийг хүлээн авлаа. Тоглолт эхлээд удаагүй байтал манай хашир туршлагатай ахмад спортын мастер Энхбаярын хүү “Сэлэнгэпресс”-ийн Э.Чинбаатар 30 орчим метрийн зайнаас солгой хөлийн гайхалтай цохилтоор тэргүүллийг авчирлаа. Хөлбөмбөг үе дамжиж байгааг хүүгийн цохилт харуулсан болов уу. Дархан аваргууд ч хожигдох эрхгүй гэдгээ сайтар мэдэрч байсан учраас довтолгоогоо ширүүсгэлээ. Тун удалгүй 3 ч аюултай оролдлогыг шигшээ багийн тамирчин 6 дугаартай Б.Анар хийсний үр дүн гарч тооны харьцааг тэнцүүллээ.
Тоглолтын 2 дугаар үе “Сэлэнгэпресс”-ийн 9 дугаартай Д.Энхтайвны тоглолтыг харуулсан үйл явдал боллоо. Цагтаа Үндэсний шигшээ багт тоглож байсан тэрээр эхний гоолоо 51 дэх минутад хийлээ. Эрчим ч хариуг нь дор нь барьж шигшээ багийн тоглогч 8 дугаартай Ц.Энхжаргал 2:2-ийн харьцаатай болголоо.
Шүүгч нэмэлт 4 минутыг өргөлөө. Тэнцээгээр дууслаа хэмээн бодож байтал “Эрчим”-ийн Анар бөмбөгөө алдах нь тэр. Энэхүү боломжийг Д.Энхтайван алдсангүй 30 орчим метрийн зайнаас лигийн тэмцээний хамгийн гоёмсог гоолуудын нэгийг хийснээр ялалтыг өөрт авч чадлаа. 1 дүгээр тойргийн дараа лигийн тэмцээний хамгийн шилдэг гоолыг UBS телевизээс шалгаруулах бөгөөд энэ гоол түрүүлсэн байхыг үгүйсгэхийн аргагүй.
“Хоромхон” vs “Хүлэгүүд”.
Ширүүн өрсөлдөөнтэй 2011 оны “Нийслэл лиг”-ийн тэмцээн үргэлжилж байна. 26-ны өдрийн 18,00 цагаас лигийг тэргүүлэгчдийн дунд өрсөлдөөн өрнөнө. Аль хожсон баг нь 1 дүгээр тойргийг өнгөлөх ажээ.
Та энэхүү тоглолтыг заавал ирж үзээрэй. Монголын хөлбөмбөгчдийн гайхалтай тоглолт таныг хүлээж байна.
| Багууд | Тт | Хо | Тэ | Хд | О | Х/Б | А/Б | Б/З | |
| 1 | Хоромхон | 6 | 4 | 2 | - | 14 | 11 | 7 | +4 |
| 2 | Хүлгүүд | 6 | 4 | - | 2 | 12 | 14 | 11 | +3 |
| 3 | Сэлэнгэпресс | 7 | 3 | 2 | 2 | 11 | 15 | 13 | +2 |
| 4 | УБДС | 6 | 2 | 2 | 2 | 8 | 9 | 8 | +1 |
| 5 | Хангарьд | 6 | 2 | 2 | 2 | 8 | 8 | 8 | 0 |
| 6 | Мазаалайнууд | 6 | 1 | 3 | 2 | 6 | 5 | 8 | -3 |
| 7 | Эрчим | 7 | 1 | 2 | 4 | 5 | 9 | 14 | -5 |
| ФС Улаанбаатар | 6 | 1 | 1 | 4 | 4 | 13 | 15 | -2 |
loading...







тойм болгож видео хийж болдоггуй юм уу?
loading...
Уг нь лигийн мэдээнүүд ээ өдөр болгог гаргаж болохгүй л юу байх даа тэр холбооны сайт үмхийрлээ шдээ Тэрээ ахаа нэг юм бодохгүй юм уу айн нэг мэдээ нь бараг бүтэн сар боллоо шдээ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
loading...
anar shigshee bagaas hasagdsan gesen saynii meduulegt bagtaagui blee uchigdriiin toglolt 1-1 undurlusun horomhon 1r toirgiin avarga bayr hurgiiiiiiiiii
loading...
minii muu naiz gaihaltai gool hiisenshuu
loading...
yaa manai hotiin shigshee bag ch budaaa bolj bgn bnldooooo.hehe.za tgd hicheegeed bgarai!!! boldogson bol togloh yumsan.
loading...