loading...
Азийн Оюутны аварга шалгаруулах Таэквондогийн 2 дугаар тэмцээн 5 дугаар сарын 20-24-ны өдрүүдэд Казакстан улсын Алматта хотноо зохион байгуулагдаж Монгол, Иран, Хятад, БНСУ, Тайланд, Киргизтан, Казакстан, Малайз, Хонг конг, Арабын нэгдсэн Эмират зэраг улсын 10 баг тамирчид оролцсон.
Тэмцээн эрэгтэйчүүдийн 54кг, 54-58кг, 58-63кг, 63-68кг, 68-74кг, 74-80кг, 80-87кг, +87кг ба эмэгтэйчүүдийн 46 кг, 46-49кг, 49-53кг, 53-57кг, 57-62кг, +62-67кг, 67-73кг,73кг-ийн жингүүдээр явагдлаа.
Оюутны тэмцээнд Дорнод аймгийн Дорнод ДС-ийн 3-р дамжааны оюутан С.Мөнгөнцэцэг дасгалжуулагч багш Г.Анхбаярын хамт явсан бөгөөд тэрээр эмэгтэйчүүдийн 46 кг-ийн жинд өрсөлдөн хүрэл медаль хүртлээ.
Энэ удаагийн Азийн аваргын тэмцээний Мандатын комиссын даргаар МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн Оюуттны Спортын Холбоо/АОСХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан, бүрэлдэхүүнд БНСУ-ын Тэеквондогийн холбооны ахлах Чанг, АОСХ-ны Ерөнхий зохицуулагч, БНХАУ-ын иргэн Лаура Янг нар томилогдон ажилласан байна.
loading...



