Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Барселона, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, МанЮ » “Уэмбли”-д явагдаж байсан шигшээ тоглолтууд

GD Star Rating
loading...

Бямба гаригийн үдэш “Уэмбли” цэнгэлдэх рүү дэлхий нийт анхаарлаа хандуулах болно. Аваргуудын лигийн финалд үлдсэн Манчестер Юнайтед – Барселона багуудын тулаан түүхт энэ цэнгэлдэхэд явагдах билээ. Өмнө Европын топ багуудын тулааныг “Уэмбли” таван удаа угтан авч байсан. Харин Аваргуудын лиг хэмээн нэрлэгддэг болсноос хойш анх удаа зохион байгуулах гэж байна. Ингээд та бүхэнд өмнөх финалын тоглолтуудын талаар сонирхуулья.

1963.5.22 - АС Милан 2 : 1 Бенфика

Бразил довтлогч Жозе Алтафинигийн оруулсан хоёр гоолын ачаар АС Милан анхны Европын цомоо хүртэж байлаа. Үүнээс хойш тэд 6 удаа цомыг өргөсөн гэдгийг та бүхэн мэдэх байх. Домогт Эйсебио Португалын багт нэр төрийн нэг гоолыг авчирсан.

Зодог тайлсныхаа дараа Алтафини алдартай хөлбөмбөгийн тайлбарлагч болсон бөгөөд ‘Golaccio’ хэмээх хэллэгийг олонд таниулсан нэгэн. 90′-ээд оны эхээр гарч эхэлсэн цуутай  ’Football Italia’ нэвтрүүлгийг энэ үг нээдэг байлаа.  Английн үзэгчид эхэндээ үүнийг нь ‘Goal Lazio’ гэж буруу ойлгодог байсан гэдэг.

1968. 5.29 – Ман Юнайтед 4 : 1 Бенфика

Юнайтед Английн багуудаас анх удаа “Уэмбли”-д Европын цомыг өргөж үзсэн. Үндсэн цаг 1 : 1-ээр тэнцээгээр өндөрлөсөн. Улмаар нэмэлт цагт Жорж Бест, Бриан Кидд, Бобби Чарльтон нар 6 минутын зайтай гоолдож багтаа энэ цомыг авчирч байлаа.

58 оны Мюнхений ослоос хойш Юнайтед эргэн хүчирэгжиж, дээд цэгтээ тулсныг энэ ялалт харуулсан. Дээрхи ослоос амьд үлдсэн Бобби Чарльтон тоглолтын гол баатар байлаа. Тэрээр эхний гоолыг багтаа авчирсан. Гэвч Бенфикагийн Граса тооны харьцааг тэнцүүлсэн юм.

Бобби Чарльтоны гоол

 

1971.7.2 – Аякс 2 : 0 Панатинайкос

Иохан Кройфоор удирдуулсан Аякс Грекийн аваргыг хоёр гоолын зөрүүтэй буулган авч байлаа. Гоолуудыг Дик Ван Дик, сэлгээгээр орж ирсэн Арье Хаан нар багтаа авчирч Аякс анхны Европын цомоо хүртсэн. Энэ бол Аяксын дараалсан гурван Европын цомын эхнийх байлаа.

Английн талбайд болж байгаа болохоор Волверхэмптон хотын Жэк Тэйлор шүүж байсан. Хожмоо Тэйлор 1974 оны Недерланд – Баруун Германы хооронд явагдсан  ДАШТ-ий финалыг шүүн явуулж байсан юм.

1978.5.10 – Ливерпуль 1 : 0 Клуб Брюгге

Өдгөө Ливерпулийг дасгалжуулагч буй Кенни Далглиш Бельгийн багийн хаалгачыг давуулан цохиж хожлын гоолыг багтаа авчирч байлаа.  ”Улаанууд” Европын цомыг хоёр дахь жилдээ дараалан хүртсэн нь энэ. Энэ бол Кеннигийн Ливерпульд ирсэн анхны улирал бөгөөд тэрээр өмнөх зун нь  440,000 фунтээр Селтикээс ирж байлаа.

"Хаан Кенни"

1992.5.20 – Барселона 1 : 0 Сампдория

Роналд Куманы сум мэт хүчтэй чөлөөт цохилт Барсад Европын клубуудын хамгийн нэр хүндтэй цомыг анх удаа авчирч байлаа. Энэ бол Европын цомын сүүлчийн улирал байсан бөгөөд дараа жилээс нь Аваргуудын лиг хэмээн нэрлэгдэх болсон юм. Бямба гаригт Барса “Уэмбли”-д 19 жилийн дараа дахин зочлох гэж байна.

Куман

 

 

 

 

GD Star Rating
loading...
"Уэмбли"-д явагдаж байсан шигшээ тоглолтууд, 9.4 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. barca says:

    1 st ntr barca uragshaa gogogo

    GD Star Rating
    loading...
  2. lol says:

    SAF: Manai bagt delhiin shildeg 11 toglogch bgaa…
    Guo: Manai tald shuugch, deer ni shildeg jujigchid bgaa…

    GD Star Rating
    loading...
  3. Rea says:

    ene LOL goyo heljee

    GD Star Rating
    loading...
  4. su says:

    barca iin fenuud unshaasai

    GD Star Rating
    loading...
  5. Barca says:

    delhiin shildeg 11 toglogch n ch yu yum be…. alban yosoor delhiin shildeg hol bombogchnii shagnald ehnii 3 bairt orj bsn 1 ch toglogch odoogin manu-giin bureldhuund bhgui. bodoj bichmeer yum…harin sn sn toglogchid bol olon bgaa..odoo unshaad yum heldee SU ntr

    GD Star Rating
    loading...
  6. sdf says:

    Manu sain bag. sain dasgaljuulagchtai sain toglogchidtoi sain bag shuu. gehdee barsa-giin zeregt hureh arai l boloogui bh. barsatai hariutsuulahad harvaas jul haragdaad bdgiin. shuugch hudaldaj avdagaaraa manu iluu aldartai bh shuu. yalanguya PL t bainga l MANU shuugchtei hamt ylalt baiguuladag sh de. az shuugch nar ni het giichihgui bol manu arai l barahgui baih.

    GD Star Rating
    loading...
  7. storm says:

    2 bag 2uulaa l ene tsengeldehed tsom orgoj baisan tuuhtei l yum bna “Хаан Кенни” tuuh goy sonsogdoj bna shuu

    GD Star Rating
    loading...
  8. blue murder says:

    2 clown xoorondoo teatriin yran buteel xiix gj bna

    GD Star Rating
    loading...
  9. barca says:

    ene lol ntr dandaaa l ingej bhiimaa hojigdoj chadahgui alnii karant ymaa yanhnii tirko chine

    GD Star Rating
    loading...
  10. GP says:

    Unen l yum helsen bna. Barcagiin Barca geed zov ch bichchij chadadgui nusgai fanuud yundaa uurlaj utsaarlaad bgaam boldoo?

    GD Star Rating
    loading...
  11. barcelona says:

    barca svvliin heden jilvvded l gaigvi togloj bna sh de. barcagaas ilvv sain sain baguud bj l baisan baih ch bolno. Footbaliin hamgiin shildeg bag bol medeej EZEN HAANII BAG shvv dee. REAL MADRID

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: