loading...
Сэргээшийн шинжилгээнд унаж хөлбөмбөг тоглох эрхээ хасуулсан Коло Туре ирэх есөн сараас эргэж ирэх боломжтой боллоо. Манчестер Ситигийн хагас хамгаалагч өнгөрсөн хоёр сараас хойш хэвлэлийн баатар болж өөрийнхөө буруугүйг батлах гэж оролдож байсан.
Тэрээр жингээ барихын тулд эхнэрийнхээ хэрэглэдэг тураах зориулалттай эмийг уусан тухайгаа ярьж байлаа. Гэвч нэгэнт шинжилгээний хариу түүний эсрэг гарсан болохоор ямар ч нэмэр болоогүй.
Турег бү 2 жил хөлбөмбөг тоглох эрхийг нь хасаж болох байсан ч Английн хөлбөмбөгийн холбоо 6 сар тоглох эрхийг нь хаслаа. Түүний шийтгэлийн хугацаа өнгөрсөн 3 сараас эхэлсэн гэж үзэж байгаа учраас 9 сар гэхэд Кологийн нэр цэвэршинэ.
Өмнө нь Челсигийн Адриан Муту 2004 онд хар тамхи хэрэглэсэн хэргээр хөөгдөж байсан юм. Өдгөө 30 настай Коло 2009 онд Арсеналаас Ситид ирж байсан юм.
loading...





neleen jin nemsen haragdaj bna
loading...