Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Английн хөлбөмбөг, Барселона, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, МанЮ, Шүгэл дуугарахын өмнө » Шүгэл дуугарахын өмнө : Барселона – Манчестер Юнайед

GD Star Rating
loading...

Хөлбөмбөгийн эх орон Английн хамгийн нэр хүндтэй, аугаа цэнгэлдэх хүрээлэн “Уэмбли”-д Аваргуудын лигийн шигшээ тоглолт явагдахад бэлэн болжээ. Европын шилдгийн шилдэг гэсэн 32 багаас хүч чадал, авьяас чадвараараа  ялгаран гарч ирсэн хоёр гайхалтай клуб  цомыг булаалдан тэмцэж хөлбөмбөг сонирхогчдыг нэгэн үдэш цэнгүүлэх болно.

Английн 19 удаагийн аварга,  Сер Алекс Фергусоны “Улаан арми” “Уэмбли”-д Европын тэргүүн цомыг өргөж  эх орон нэгт клубуудээ атаархуулан, алдар нэрээ мандуулахыг тэсэн ядан хүлээж байгаа. Дэлхийн өнцөг булан бүрт намирах улаан туг  , “Юнайтед” хэмээн уухайлах фенүүд нь тэдний ирийг хурцалж байгаа нь дамжиггүй.

Гэхдээ хүлээгээрэй. Шигшээ тоглолтонд зөвхөн шилдгүүд л үлддэг.  Каталоны нэр төрийг хамгаалагч, сүүлийн хэдэн жил зогсоогдошгүй мэт байгаа Пеп Гвардьолагийн амь нэгтэй, ахан дүүс мэт мэт хамт олон болсон “Барселона” клубыг хожно гэдэг амар биш.

Аргентиний гайхамшигт хүү  Леонел Месси  Европыг байлдан дагуулах Каталоны  “Cule” армийн тэргүүн эгнээнд    алхалж байгаа. Ар талд Шави, Иньеста гээд хамтран зүтгэгчид нь түүнийг дэмжиж байгаа. “Уэмбли”-д энэ үдэш эдгээр хоёр багийн зөвхөн нэг нь л ялагч болж Аваргуудын лигийн эзэн гэсэн нэр хүндтэй цолыг хүртэнэ. Ингээд та бүхэнд тоглолтын өмнөх мэдээллийг хүргэе.

Одоогоос хоёр жилийн өмнө Италийн Рот хотын Олимпико цэнгэлдэхэд МанЮ – Барса нүүр тулан “уулзаж” Аваргуудын лигийн цомыг булаалдаж байлаа. Ид ирэн дээрээ байсан “бяцхан” Месси Юнайтедийн хамгаалалтыг сэтэлж гайхалтай  гоол хийснээр Барса Европын шилдэг болж байсан. Харин өнөөдөр Юнайтед хариугаа авахаар тоглоно.

Энэ жилийн Аваргуудын лигт Ман Юнайтед хамгийн сайн хамгаалалттай багаар нэрлэгдэж буй. (12 тоглолтонд 4 гоол алдсан) Харин Барсагийн довтолгооны хүчийг давах баг байхгүй гэж хэлж болохоор. (Энэ улиралд 27 гоолтой байгаа). Тоон үзүүлэлт харсан ч тэр, бодит байдлыг харсан ч тэр аль аль талаараа хамгийн шилдэг хоёр баг аваргын төлөө тунан үлджээ.

Барса сүүлийн зургаан жилд гурав дахь удаагаа финалд үлдэж байгаа бол МанЮ арай ойрхон хугацаанд олон финалд шалгарч байгаа. Шалькег мултлан сүүлийн дөрвөн жилд гурав дахиа шигшээ шатны эрх авсан.

Тэд энэ жилийн тэмцээнд хожигдол амсаагүй цорын ганц баг. (9 хожил, 3 тэнцээ). Барса харин хасагдах шатны эхэнд Арсеналын талбайд нэг бүдэрчихсэн.

Хэрвээ өнөө жил Сер Алекс түрүүлчих юм бол Ливерпулийн домогт дасгалжуулагч Боб Пейслитэй адид 3 Европын цом авсан менежер болох гээд байгаа. Гэхдээ үүнээс өмнө түүнд хийх ажил чамгүй их бий. Аваргуудын лигийн тоглолтуудад Сер Алекс Пак Жи Суныг илүүд үздэг. Хэрвээ тэр заншлаа дагах юм бол Нани юм уу Валенсигийн нэгийг сэлгээнд суулгах хэрэгтэй болох нь.

Төвийн хагас хамгаалалтанд ч гэсэн Андерсон, Пол Скоулз юм уу эсвэл Майкл Кэррик, Райн Гиггзийг суулгах гэсэн хэцүү шийдвэртэй тулаад байгаа. Ер нь мэргэжилтнүүд Шалькег 2 : 0-ээр хожсон эхний тоглолтын бүрэлдэхүүнээ илүүд үзэж “өөрийн” талбайн давуу талаа ашиглах байх гэж үзэж байна.

Лондон хот Барсад үргэлж онцгой дурсамж үлдээсээр ирсэн. Хамгийн сүүлд л гэхэд тэд шөвгийн 16-гийн эхний тоглолтоо энэ хотод хийж 2 : 1-ээр ялагдаад буцаж байлаа. Тэгвэл үүнээс бү өмнө 1992 онд Каталоны баг анхны Европын цомоо энэ хотод, бүр “Уэмбли”-д өргөж байсныг санагтун. Цаг дуусах дөхсөн эгзэгтэй Роналд Куманы сум мэт чөлөөт цохилт Сампдориягийн хаалгыг мялааж багтаа хожил авчирч байлаа.

Харин энэ удаа “Уэмбли”-д Барса яаж тоглох бол гэж хэн ч толгойгоо гашилгахгүй байна. Бөмбөгөө сайн эзэмшиж, уралдуулсан дамжуулалт, гоёмсог хууралт гээд тэдний Тики-Така тоглолтыг бүгд мэддэг болсон. Гэхдээ хэн ч яаж эсэргүүцэх аргыг олоогүй л байна. Барсагаас өөр энэ жилийн тэмцээнд 90 хувийн оновчтой дамжуулалт хийж баг байхгүй. Мөн Шави, Бускетс нар 1,000-аас дээш оновчтой дамжуулалт өгсөн онцгой тоглогчид. (1,103 ба 1,035)

Багийн бүрэлдэхүүний хувьд зүүн ар гэсэн ганц асуудал Пеп Гвардьолад байна. Хүнд хагалгаанаас эргэж ирээд удаагүй байгаа Эрик Абидал уу эсвэл Карлос Пуойлийг жигүүрт тавьж Машераног төвд тоглуулах уу гэдгийг тэр л мэднэ. Реал Мадридын эсрэг Маше ард тоглож байсныг санаж байгаа байх.

Барсагийн энэхүү ар талын эргэлзээтэй байдлыг Хавьер Эрнандез овжин ашиглаж чадах тоглогч. Гэхдээ хэн ч юу болохыг үл мэднэ.

Онцлох тоглогч : Ман Юнайтед

Эдвин ван дер Сар :

Сүүлчийн удаа Юнайтедийн нэгэн үеийн агуу хаалгач талбайд багийнхаа төлөө гарах гэж байна.  Энэ үдэш түүний хувьд үдэлтийн гайхалтай ялалт эсвэл гунигт ялагдлаар дуусаж болно. Нас нь хэдийгээр 40 гарсан ч гэсэн төрөлхийн тамирчин хүн учраас залуу хаалгачдаас дутахгүй шалмаг хөдөлгөөнтэй, шургуу тоглосоор л байна. Энэ жил л гэхэд өөр лүүгээ ирсэн 35 цохилтоос 31-нь хааж шилдэг улирлын нэгээ өнгөрөөж байгаа. Үүнийхээ ачаар Аваргуудын лигт хаалгаа 50 удаа хуурай манасан анхны хаалгач болон түүхэнд үлдлээ. Шилдэг тоглогчын карьер мартагдашгүй байх ёстой байдаг бол Сар өнөөдөр гарцаа байхгүй цом өргөх эрхтэй. Аваргуудын лигийн цом өргөсөн хамгийн настай хаалгач болохын тулд Ван дер Сар 15 жилийн карьерийнхаа шилдэг тоглолтыг үзүүлэхэд бэлэн болжээ.

Онцлох тоглогч : Барселона

Андрес Иньеста :

2009 онд Иньеста талбайн төвөөс тоглолтыг мэдэрч, удирдах чадвараараа алга ташилт хүртэхээ сайн байсан. Түүнээс хойш Иньеста тогтмол сайжирсаар ирсэн бөгөөд оргил мөч нь Дэлхийн аваргын шигшээ тоглолтонд оруулсан гоол болсон билээ.  Жижиг биетэй ч гэсэн үүнийгээ дутагдал биш харин ч давуу тал болгон ашиглаж чаддаг нь Иньестагийн бас нэг чадвар. Барсагийн дамжуулалт-тоглолтын хамгийн гол найруулагч бол Иньеста. Тиймээс түүнийг аргалах тал дээр Сер Алекс онцгойлон тактик зохиож буй нь лавтай.

Гол тулаан : Неманья Видич v Леонел Месси

Манай сайтын тодруулсан МанЮ болон Барсагийн улирлын шилдэг тоглогчид. Видичийн хамгаалалт Рио Фердинандтай нийлэхээрээ бараг л төгс болдог гэж хэлж болно. Тэд хамтдаа хана босгож өмнөөс нь ирэх ямар ч хүчтай довтолгоог хайр найргүй няцаадаг. Гэхдээ энэ гайхалтай хамгаалатын дундуу нэг “жижигхэн” залуу гүйгээд гарчихсан гэдгийг санаарай.  Тэр тусмаа  ховор ашигладаг  толгойгорроо гоол хийж “Ихэр цамхаг”-ийг ичээж байв. Хэрвээ тэр тоглолтоос Видич Мессиг хамгаалах аргыг сурсан бол энэ үдэш Леод  боломж олгохгүй байх. Юутай ч гэсэн харж л байя.

Сонирхолтой баримт : Барсагаас Юнайтедийг хамгийн сайн мэдэх тоглогч бол Пике. Бү дунд нь орж хамт Аваргуудын лигт түрүүлж байсан болохоор аргагүй биз. 2008 онд Юнайтедийг орхихдоо тэр премьер лиг, Аваргуудын лигийн цомтой байсан. Харин Барсад ирсэн анхны жилдээ л 6 цом авч байв. Цом шагналын даллагатай энэ залуу богино хугацаанд дэлхийн шилдэг төвийн хамгаалагч болон хөгжиж чадсан. Дэлхийн аваргын цомыг ч шагналынхаа өрөөнд нэмээд амжлаа. 24 насандаа ийм их зүйл амжуулна гэдэг сайхан биш гэж үү.

Статистик :  Барса – МанЮ 11 дэх удаагаа оноолт тааран тоглох гэж байна. Ялалтын тоо эн тэнцүү 3 болон 3 бөгөөд үлдсэн 4 тоглолт тэнцээгээр өндөрлөж байлаа. Дээрхи тоглолтуудад дунджаар 3.1 гоол (нийт 31) орсон гэхээр өнөөдөр биш ямар ч байсан уйдахгүй бололтой.

GD Star Rating
loading...
Шүгэл дуугарахын өмнө : Барселона - Манчестер Юнайед, 9.1 out of 10 based on 21 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

29 Сэтгэгдэл

  1. LuunaB says:

    glory glory!!!

    GD Star Rating
    loading...
  2. barca fan says:

    goeooo Barca hojnoo Go Go Mes Que Un Club!!! nre 09 ond Eto’o maani gooldsn shde hehe zasaarai

    GD Star Rating
    loading...
  3. Bilguun says:

    Barca-hojih bhoo tehdee Manu hamgaalagchid sain tom bietei huchnii toglolt hiih bhdaa

    GD Star Rating
    loading...
  4. GP says:

    Barcagiinhnii tuhai eeljit onigoo: Dani Alves goes to ground after a particularly bad foul by Paul Scholes. The referee sends off Scholes but also books Alves. When the full-back tries to claim he didn’t dive, the referee points out: “Of course you dived… the tackle was on Busquets.” Enenii zurag ni bur laitai bsan shuu. Hahahaha

    GD Star Rating
    loading...
  5. storm says:

    bur dogdolchiloo hen n yamar hozor delgej toglohiig harjil baiy 90 minut bidniig uidaahgui baihaa

    GD Star Rating
    loading...
  6. BARC says:

    ABARGUUDIIN LIGIIN SHIGSHEE TOGLOLTIIN NEREMJIT SHIREENII XOLBOMBOGIIN TEMTSEENII MEDUULEG ABCH BN, TEMTSEEN 28-NII 20.00-D EXLENE, SHAGNALIIN SAN, TEMTSEENII JURAMTAI 457009 D XOLBOGDON TANILTSANA UU.

    GD Star Rating
    loading...
  7. Alia says:

    Dahiad l baahan uilaan mailaan bolno doo barcagin gichiinuud yamar togloj chadah bish

    GD Star Rating
    loading...
  8. wade says:

    uragshaa barca amjilt messi villa goal manu sain bagaa gehdee l ursuldugch ni barca shuu dee barca hojnoo manudaa gehdee amjilt husie

    GD Star Rating
    loading...
  9. За юутай ч тоглолт маань дөхлөө дөө. 2 баг маань хоёулаа сайхан тоглолт үзүүлээсээ дээ. Барса гаа бол дэмжинээ гэхдээ Маню бол их хүчтэй сайн ч байгаа баг. Аль нь хожихыг тэр өдрийн тэнгэр л мэдэх байх даа. Алиа гээд мангар бацаан жаахан соёлтой бай л даа чи. Эргүү хог чинь Танай Мадрид чинь хожигдчоогүй билүү хэхэ. Энд юугаа хийгээд хэрүүл уруул болоод яваад байгаам дээ

    GD Star Rating
    loading...
  10. Alia says:

    Barca hojigdchuul chi orj irehgui l gej bitgii heleerei suga min.messig chin 2 daraalj delhiin shildeg bolloo geed bayan baguud er toohgui l bh shiv de avuul Xavi Iniesta 2toin tsug avahgui bol nemergui gedgiig ni medej bga lda Argentind toglodog shige 10 toglolt 1goal(Penalty) suraggui bolchino geed 50 say ch hurehgui bga z de.Getel CR7 180 sayaar avii geed guigaad bna tsaana chin ! naad onigor nudee joohon tom neevel messi angliin liga bitgii hel italyd ch togloj chadahgui barsagasaa shuud argentinin liga ru yavna da gej.hervee margaash goal hiihgui bol ene jil CR7 delhiin shildeg bolno harjil bgarai bi hezee ch messi shig delhiin shildeg harj bgagui zovhon clubdee l sain toglodog HAHA ongorson delhiin avargaar surag garsan u ? bi lav harah ni bitgii hel sonsoochgui tegeel barca geheer 1 hachin sda garch ircheed daljignaad bdagig shildeg geheed ch hetsuu l bna da.sain toglogch gehdee CR7-n daraa

    GD Star Rating
    loading...
  11. Alia says:

    2 BAG MAAN GECHIHJEE SDA CHIN TANAIH SHIG ALTSAAGAD DEESHEE HARAAD HEVTEVEL GEJ

    GD Star Rating
    loading...
  12. Kro bna says:

    Баяраа мэдээлэлээ оруулчихаад нэг бүтэн гүйлгээд уншчихаж байгаарай. Энд тэндээ сул үг мэр сэр байна шүү. За тэгээд амжилт хүсье.

    GD Star Rating
    loading...
  13. Manchester United says:

    barcagiixan jujiglexgvi zvgeer toglowol ug n goe toglolt bolox bx, jujigchin gexeer alves, busquets iig l yarixiin, xamgiin sain n puyol shd, 2009 onii finald xvrenguut l unhurch unaad bsniig n sanaj bna, nowshiin jujig bish saixan toglolt vzexiig l xvsch bna shvv…..

    GD Star Rating
    loading...
  14. Manchester unitediin toloo.

    GD Star Rating
    loading...
  15. Nemanja Vidic Barcaagiin dovtolgoog yaj zogsoohoo medej bga.Sir Alex tuuniig zugeerch bagiin ahlagch bolgoogui bha.Medeej hereg Barcagiin toglogchdiin ur chadvar,Pep Guardiolagiin taktikt ergelzeh yum bhgui tedend ch bas amjilt husey.Tehtei ManUTD aldaagaa davtahgui.CHAMPION MANCHESTER UNITED
    Glory Glory Man UTD Glory Glory Man UTD Glory Glory Man UTD Glory Glory Man UTD

    GD Star Rating
    loading...
  16. Glory Glory Manchester United gl awad xaycxas…manug demjdeggv c gsn angliin baga angliin talbai dere demjnee xo…Et Teatrog manu nuxxaa medex blgvddeee

    GD Star Rating
    loading...
  17. Alia geed alia tsarailtsan bandi neg bhiima CR 180aar unelegdsen bj blno Messig awah bag bwl 200 sayas deesh une barcad heluul Barca bodoj uzii gj messite 2016 on hurtel geree baiguulad Messi barcagiin omch bollo gj shuugaj bsan harin ter ued chni nud onigor bish tom bsn ch chi holbombog gj meddeggui bsn blhoor yuch oilgoogui yum bn. Messi delhiin awargad haragdaagui bj bolno Thde CR iig haragdaad bsniig n bi law sanq bn aliw alia chi heleedhdee PRK geed suraggui ulsiin haalgand bombog moron tiim surhii yum bol hojood garaad ireh chn yaasiin hojigdson bol duugui haraad bje

    GD Star Rating
    loading...
  18. Alia geed alia tsarailtsan bandi neg bhiima CR 180aar unelegdsen bj blno Messig awah bag bwl 200 sayas deesh une barcad heluul Barca bodoj uzii gj messite 2016 on hurtel geree baiguulad Messi barcagiin omch bollo gj shuugaj bsan harin ter ued chni nud onigor bish tom bsn ch chi holbombog gj meddeggui bsn blhoor yuch oilgoogui yum bn. Messi delhiin awargad haragdaagui bj bolno Thde CR iig haragdaad bsniig n bi law sanq bn aliw alia chi heleedhdee PRK geed suraggui ulsiin haalgand gooldchood tiim surhii yum bol hojood garaad ireh chn yaasiin hojigdson bol duugui haraad bje

    GD Star Rating
    loading...
  19. энэ алиа гэж ёстой дагзан дээрээ нус наасан мангар бацаан 1 байнаа ярьж хэлж байгаа нь 6 настай хүүхдээс долоон дор. Мэсси тэнэг минь дэлхийн аваргаар тоглолтын найруулагчаар тоглосон юм шд. Түүнээс үндсэн байрлалдаа гараагүй юм. Юугаа ч мэдэхгүй гариг андуураад ороод ирцэн юм шиг байх юмаа. Барсаг худлаа унаад байхад миний ч дургүй хүрсэн л дээ. Гэхдээ одоо яаая гэхэв өнгөрсөн юм шүү дээ. Тоглолтыг буцааж болох биш. Азтай л баг өөр юу гэхэв дээ. Хаа байсан тэнд болж байгаа тоглолтонд чи энд хараал урсгаад яахав дээ. Дуугүй амаа татаад баруун гараа салтаандаа хавчуулаад тоглолтоо үз

    GD Star Rating
    loading...
  20. Toglolt uzex FAN uudaa Zaxialga abch bn

    GD Star Rating
    loading...
  21. Alia says:

    t1 ats min Portugal delhiin avarguudad hojigdson yum shu 1:0-r tanai suguud shig 4 : 0-r yalagdaagui bh tgd ch ta nar messig oor bagt goal hiihiig hezee ch harahgui dagznuud min Xavi,Iniesta 2toi bhad bi ch gesen 30 goal 1 jiold hiigeed bh blgui bi yaagaad messid durgui bolson gevel ongorson jil Snider yamar gaihaltai togolloo tghd tuuniig shildeg guravt ch oruulaagui ene tagjgar sdag shildeg guravt orhod l durgui hursen tgsn bur shildeg avaa shaasan,ongorson 1 sard bi heden barca-n fanuudtai hamt shagnal garduulah yoslol uzsen tednii tsaraig harsan boldoo hoorhiis orovdsondoo orovdson messi gej helehdee PEP hurtel ineegeeguig bichlegees ni haraarai suguudaa yum shudraga bval goyo shu de ho za onoo barca-n esreg 11 v 11 l togloosoi gej husey de amjilt MANUd

    GD Star Rating
    loading...
  22. Alia says:

    tgdch tuuniig uhvel minii huvid delgets hoosrohgui tertee tergui bi barca-n toglolt uzdeggui Argentinig uzdeg gehdee tend olj hardaggui bolhoor bi lav haramsahgui Messi 40 goal+la liga Snider ChampionsLeagueSeriaALigaTsomDelhiinAvarginMongon Medal 5goalworld cup hervee goal juhal yum bol ene jil l harii

    GD Star Rating
    loading...
  23. Gunners says:

    Uneheer saihan bichsen bn bur setgel huduluud untaj chadahgui n

    GD Star Rating
    loading...
  24. Ganba says:

    Ee Manu maani yamr zorig muutai. Bna ghde yumand dara gj bga neg yum dutaad bna aa manud ter ni zorig talbai dre bga bj uchirguil. Shar Ulaan huudas ugud bh gj .hetsee barsag hojindoo. Ter. Tsag hurdan boloosoi

    GD Star Rating
    loading...
  25. ALIA says:

    BARCA iluu gedgee batallaaa. Bur iluu. Hamgiin shildeg ni yum baina. MESSI uneheer aguu yum baina. gaihaltai toglolt!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  26. sss says:

    EOOE ENE BARCA ODOO UY VE…ARAI DENDUU UYMAA.. YAMAR DOOD LEAGUE IIN BAGTAI TOGLOJ BAIGAA BISHDE… BARCA GIIN UMNU REAL CH BAI MANU CH BAI UNEN AMJIHGUI UYM BN L DU… MANU CH UG N PREMIER LEAGUE IIN AVARG SHDE

    GD Star Rating
    loading...
  27. Fc says:

    Unoo tsagin shildeg bag n FC Barcelona geed n todorhoi bolloo.

    GD Star Rating
    loading...
  28. Alia says:

    Ovoo shd MVP sain togolloo oor yu gehev de Messi,Villa,Pedro barag oldson bolomjuudaa aldsangui.Iniestag l manaih 3 jiliin omno avah bsan yum sda ! Nanig suuld gargaj irdeg ni joohon tiimerhuu gehdee heleh yumgui hojloo.Hervee Real-n esreg tseverhen togolson bol uul ni zugeer bsan yum ! yumand eelj bdag hoino SuperCopaEspaña-r dahiad uulzii bb (yamar los cules minii bayar hurgelteer dutah bish hurgeed ch yahav)

    GD Star Rating
    loading...
  29. Alia says:

    ter deer bichsen sugad helhed bi hezee ch tomoor neree bichdeggui yum lol ! ! ! Ovoo shd MVP sain togolloo oor yu gehev de Messi,Villa,Pedro barag oldson bolomjuudaa aldsangui.Iniestag l manaih 3 jiliin omno avah bsan yum sda ! Nanig suuld gargaj irdeg ni joohon tiimerhuu gehdee heleh yumgui hojloo.Hervee Real-n esreg tseverhen togolson bol uul ni zugeer bsan yum ! yumand eelj bdag hoino SuperCopaEspaña-r dahiad uulzii bb (yamar los cules minii bayar hurgelteer dutah bish hurgeed ch yahav)

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: