Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » "Нийслэл" - Үндэсний лиг, 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг » “Хоромхон” нэгдүгээр тойргийн аварга

GD Star Rating
loading...

Хоромхон клүбийн хагас хамгаалагч Цэнд-Аюуш

МХБХ-ны Үндэсний “Нийслэл лиг” тэмцээн үргэлжилж байна. Лигийн 25 дахь тоглолтод хүснэгтийг тэргүүлж байсан багууд болох “Хоромхон”, “Хүлгүүд” тулж, хэн нь нэгдүгээр тойрогт аваргалахаа шийдлээ.

“Хүлгүүд”-ийн хамгаалагч Т.Батмөнх өөрийн торгуулийн талбайд гарч хүрч, 11 метрийн торгуулийн цохилтыг Х.Амгалан амжилттай гүйцэтгэснээр “Хоромхон” тэргүүлэх болов.

Энэ нь түүний энэ жилийн лигийн найм дахь гоол юм.  Харин үүнээс удалгүй “Хоромхон”-ы хамгаалагч Г.Амарсанаа мөн л торгуулийн талбайдаа гар хүрч, эсрэг багтаа пенальти бэлэглэсэн.

Гоол болох 99 хувийн магадлалтай гэгддэг 11 метрийн цохилтыг Т.Батмөнх амжилттай гүйцэтгэснээр тоо тэнцсэн. Ингэснээр тэрээр алдаагаа зассан юм.

Олон олон гоол орох боломжуудыг хоёр тал үгүй хийсээр лидерүүдийн тэмцэл тэнцээгээр өндөрлөлөө.

Ингэснээр лидерүүдийн байр өөрчлөгдсөнгүй. Хорохон клуб нэгдүгээр тойргийн тоглолтод нийт боломжит 21 онооноос 15 оноо авснаар тэргүүллээ. Хүлэгүүд баг 13 оноотойгоор 2 дугаар байранд бичигдэж байна.

Өнөөдөр болох тоглолтод Улаанбаатар Дээд Сургуулийн баг Хангарьд багийг хүлээн авна. Энэхүү тоглолтоор аль хожсон нь 3 дугаар байранд орох боломж үүсэх тул хариуцлагатай тоглолт гэдгийг хоёр баг хоёулаа сайтар мэдэрч байгаа.

Нигери тоглогч дахин дабль хийж чадвал 2011 оны Лигийн тэмцээний 3 тоглолт дараалан дабль хийсэн нэгэн өвөрмөц амжилтын эзэн болох юм. Эсрэгээр Улаанбаатар Дээд Сургуулийн хожил авалгүй 4 тоглолт өнгөрүүлсэн хар цувралаа зогсоож чадах уу гэдгийг та бүхэн 18.00 цагаас хүрэлцэн ирж үзээрэй.

 

Баг Хоромхон Хүлгүүд
Үе 1 дүгээр 2 дугаар Нийт 1 дүгээр 2 дугаар Нийт
Хаалганд цохилт 2 5 7 5 2 7
Үүнээс хаалга оносон 1 - 1 1 1 2
Алдаа 6 3 9 7 1 8
Отон тоглолт 1 2 3 - 1 1
Бөмбөг эзэмшилт 48 50 49 52 50 51
Булангийн цохилт 4 4 8 2 2 4

 

GD Star Rating
loading...
“Хоромхон” нэгдүгээр тойргийн аварга, 8.4 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. NoMaD says:

    Horomhon bol uneheer az baisan shuu yaaj ehnii toirgiin avarga boltsiin gemeer l toglolt bolson shdee ene toglolt. Za yu ch gesen buh baguuddaa amjilt.

    GD Star Rating
    loading...
  2. zidane says:

    And iin zurag goyo garjee amjilt tsendee

    GD Star Rating
    loading...
  3. beach says:

    nomad gutsaad bgarai

    GD Star Rating
    loading...
  4. HALZAN says:

    ugaasaa horomhon bol hoshnogo shuugchiin aldaatai shuultnees bolood azaar neg hiisen shd…ternees arai l amjihgui yum bna lee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: