Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Олон улс, ФИФА » FIFA –гийн сонгуулийн өмнөх хар дүр зураг

GD Star Rating
loading...

2011 оны зургадугаар сарын 1 нд болох  FIFA –гийн ерөнхийлөгчийн  сонгуулийн  тулаан   өдрөөс өдөрт ширүүсэж байна. Өнгөрсөн долоо хоногт FIFA –гийн хоёр өндөр албан тушаалтаны зүгээс  ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мохамед бин Хамамыг 2022 онд Катарт болох  ДАШТ-ний шийдвэрт нөлөөлж  гишүүдэд   мөнгө тараасан хэрэгт буруутгасан юм.Харин Мохамед бин Хамам    түүнийг буруутгаад байгаа  хэрэгт Зеп Блаттер  бас холбоотой хэмээн хариу цохилт хийсэн юм.  Ингээд   түүний  шаардлагын дагуу FIFA –гаас Зеп Блаттерийг бас шалгахаар  болов. Катарын иргэн  Мохамед бин Хамам   бүх асуултанд хариулхад бэлэн байгаагаа мэдэгджээ. Хэрвээ мөнгө тараасан явдлыг  Блаттер мэдэж байсан мөртлөө чимээгүй өнгөрсөн бол өөрөө хүндхэн байдалд орох юм.  Эдгээр эрхэмүүд олон жилийн турш хамтдаа  ашиг сонирхолтой нэгтэй  фракц болон ажиллаж байсан бөгөөд эцэст нь  энэ нэр хүндтэй суудлын  төлөө нэгнийхээ булхайг дэлгэхэд ч бэлэн байна.

Ням гарагт Зеп Блаттер  болон Мохамед бин Хамам мөн FIFA – гийн гурван өндөр албан тушаалтанууд байцаагдана.

Ирэх Лхагва гарагт  ерөнхийлөгчийн сонгууль болох эсэх  нь олон хүнд  эргэлзээтэй санагдаж байна.

GD Star Rating
loading...
FIFA –гийн сонгуулийн өмнөх хар дүр зураг, 9.7 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. wade says:

    zeb platter dahiad songogdonoo amjilt husie de chamd

    GD Star Rating
    loading...
  2. FC Liverpool says:

    Ази тивээс хүн сонгогдвол уг нь зүгээр. Даанч авлига өгөөд баларч байгаа юм байна даа

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: