loading...
Эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлж байгаа Дани бүсгүй Каролин Возняцки “Ролан Гаррос”-ыг орхилоо. Словакын Даниела Хантухова түүнийг 3-р шатанд нэг цагийн дотор 6-1 6-3 гэсэн харьцаагаар буулган авчээ.
Тоглолтын харьцаа эхний сетэд 1-1 байх үед Хантуховагийн од гийж 9 гэйм дараалан авсан. Эхний сетийг ердөө 27 минутад л Даниела өөрийн болгосон. Возняцки өрсөлдөгчийнхөө дайралтыг 5 дэх гэйм үргэлжилж байх үед зогсоож 4 : 1 болгосон.
Гэвч тоглолтоо олж чадалгүй байсаар ялагдал хүлээлээ. Дараагийн шатанд Хантуховаг Светлана Кузнецова хүлээж байна. Ийнхүү Возняцки карьерийнхаа анхны Их Дуулгыг хүртэх мөрөөдлөө хойшлуулах хэрэгтэй болов.
loading...





Хантухова ochigdor kuznetsova-d ehnii ued l eserguutsel uzuuleed , suuliin 2 set-d archuulaad ungursun . tanaih ene medeelel oruulval oligtoi oruul , esvel buur oruulahgui bj bolno shdee. tegeed 2-3 honood 1 joohon yum bichchihiin , muu l ajilj bndaa. odoo barag gool.mn iluu sain medeelel oruuldag bolson nba-giin medeelel , hulbumbugiin medeeleluudiig tsag tuhaid n oruulj baigaa. tegeheer tanaid orj ireh humuusiin too ulam l tsuurnu duu . chadaj baigaa n tsaash yavdag hoino
loading...