Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » "Нийслэл" - Үндэсний лиг, 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг » Нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолтууд үргэлжилсээр

GD Star Rating
loading...

МХБХ-ны Үндэсний “Нийслэл лиг” тэмцээн үргэлжилж байна. Лигийн 26 дахь тоглолтод адил найман оноотой явсан УБДС, “Хангарьд” туллаа. Хэн ялсан нь лигийн эхний хагасыг гуравдугаар байраар дуусгах ч боломжтой байв.

Энэ тоглолтын гол дүр нь “Хангарьд”-ын баруун жигүүрийн хагас хамгаалагч Б.Эрдэнэбаяр байсан гэхэд болно. Сайн ч, саар ч талаар. Учир нь дөнгөж найм дахь минутад булангийн цохилтооос мөргөж гоол хийснээр багтаа тэргүүлэл авчирсан. Гэвч эхний үе үргэлжилж байхад өөрийн торгуулийн талбайдаа эсрэг багийн хагас хамгаалагч Г.Батцэнгэлийг алдаа гарган зогсоосноор УБДС-д торгуулийн цохилт бэлэглэлээ. Үүнийг Ц.Амаржаргал алдалгүй ашигласнаар тоо тэнцсэн юм. Энэ бол 39 дэх минут байлаа.

Гэхдээ Б.Эрдэнэбаяр багаа тоогоор дахин илүү гаргасан. Тэрбээр 50 дахь минутад хаалганаас 30 гаруй метрийн зайнаас гайхалтай цохилт гүйцэтгэсэн нь гоол боллоо. Монгол Улсын шигшээ багийн хаалгач Ц.Ганбаярын хаалганд баргийн тоглогч иймэрхүү гоол хийхгүй биз ээ. Гэвч “Хангарьд”-ийн тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй. 61 дэх минутад УБДС-ийн довтлогч П.Алтантулга тэнээний бөмбөг хийсэн юм. Үүнээс өөр бөмбөг оролгүй байсаар тоглолт өндөрлөж, хоёр баг нэгдүгээр тойргийг адил есөн оноотой өндөрлүүллээ.

Үндэсний “Нийслэл лиг”-ийн эхний тойргийн сүүлийн буюу 28 дахь тоглолт тавдугаар сарын 28-нд “Улаанбаатарын Мазаалайнууд”, “ФС Улаанбаатар” багийн хооронд болно.

 

Баг УБДС Хангарьд
Үе 1 дүгээр 2 дугаар Нийт 1 дүгээр 2 дугаар Нийт
Хаалганд цохилт 6 5 11 4 8 12
Үүнээс хаалга оносон 2 2 4 3 4 7
Алдаа 6 2 8 11 9 20
Отон тоглолт 2 3 5 1 - 1
Бөмбөг эзэмшилт 48 50 49 52 50 51
Булангийн цохилт - 2 2 4 4 8

 

GD Star Rating
loading...
Нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолтууд үргэлжилсээр, 9.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. bi yamar tach garsan bnaa te

    GD Star Rating
    loading...
  2. G says:

    Haha, ter baagiigee

    GD Star Rating
    loading...
  3. xaxa…..za tr ded talin nuxur tngtere…xexe….

    GD Star Rating
    loading...
  4. teka says:

    maz fc ulaanbaatar 2 yu bolsiin bol medeegue z

    GD Star Rating
    loading...
  5. hangarid says:

    chi ymartaich gartsan bna te hehe

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: