loading...
Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2011 оны Сургалт-Бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Энэхүү жилийн хүрээнд FIFA буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа билээ.
Энэхүү төлөвлөгөөний дагуу энэ сарын 24-нөөс эхлэх “Хүүхдийн хөлбөмбөгийн багш, дасгалжуулагч нарын сургалт”-ыг явуулж эхэлсэн. Нийт 25 багш амжилттай хамрагдсан бөгөөд тэд нэгэн ёсны шалгалтаа өгөх, нөгөө талаар Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан МХБХ-ноос зохион байгуулдаг “Хүүхдийн хөлбөмбөгийн фестивал”-ийн нээлтийн үйл ажиллагаа МХБХ-ны ногоон талбайд боллоо. Нийт 500 гаруй ирээдүйн хөлбөмбөгийн бяцхан ирээдүй цугларсан байлаа. Талбайн голд FIFA гэдэг үгийг хүүхдүүд өөрсдийн сэтгэлээр эвлүүлсэн нь ихээхэн сонирхол татсан үйл ажиллагаа боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны УЗГишүүн Амарбаясгалан, Энхбаяр, Ганбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Тэрбаатар, Нийслэлийн БТСГ-ын дарга Ганболд, ахлан мэргэжилтэн Болдмаа, FIFA-ийн сургагч багш Samuel Schweingruber, Usmon Toshev, Хөлбөмбөгийн Олон Улсын хэмжээний мастер Буман-Учрал, шигшээ багийн ахлагчаар олон жил тоглож байсан спортын мастер Болдбаатар, ивээн тэтгэгч TCI компанийн захирал Сэргэлэн нар хүрэлцэн ирсэн байлаа.
Тэмцээнийг нээж, МХБХ-ны ЕНБДарга Д.Тэрбаатар, FIFA-ийн сургагч багш Samuel Schweingruber нар үг хэллээ. Бяцхан хүүхдүүддээ ая дууны мэндчилгээг Universe Best Songs-2010 тэмцээний шилдэг оролцогчид 2010 оны ДАШТ-ний сүлд дууг дуулсан нь хүүхдүүдэд баяр баяслыг авчирч байлаа.
Оролцсон хүүхэд бүр өдрийн хоол, ундаа, гарын бэлэг авсан бөгөөд энэхүү фестивалаар ирээдүйн хөлбөмбөгийн одод болох гараагаа ийнхүү эхэллээ. Хүүхдүүдийн дотоодын фестивал 29-31 хүртэл үргэлжлэн явагдах бөгөөд охид, хөвгүүд үнэхээрийн ихээр хөлбөмбөг тоглох хүслийг МХБХолбоо ийнхүү хангаж өглөө.
Бяцхан хүүхдүүддээ МХБХ-ноос барих дараагийн бэлэг нь “Хөлбөмбөгийн зуны лагерь”-уудыг эхлүүлэх явдал бөгөөд байгалийн үзэсгэлэнд байгальтай Нарлаг, Жавхлант зуслангуудад UEFA буюу Европын Хөлбөмбөгийн Холбооны мэргэжилтэн Gaioz Darsadze 2011 оны 6 дугаар сарын 16-наас эхлэн хөлбөмбөгийн хичээл заах юм. Хэрэв таны хүүхэд амрахыг хүсвэл МХБХолбоо 10 хувийн хямдралыг хүүхдүүддээ үзүүлэх ажээ.
ТА БИДНИЙ ДЭРГЭД ИРЭЭДҮЙН “МОНГОЛЫН МЕССИ” ӨСӨН ТОРНИЖ БАЙНА
loading...





demjij bna bagaasaa l ene sportoor hicheelleh heregtei amjilt husii bitshan duu nartaan
loading...